Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Оюуны өндөр чадамжтай хүмүүс жолооны шалгалтдаа олон удаа УНАДАГ БАЙНА

Та тэдний нэг мөн үү?


Privilege DriveXpert”-ээс явуулсан судалгаанд Их Британийн жолооны үнэмлэх бүхий 1564 хүн хамрагдсан байна. Харин уг судалгаанаас академик мэдлэг өндөртэй хүмүүс эхний удаа шалгалтдаа унах магадлал тун өндөр байдгийг тогтоожээ. Учир нь логик сэтгэлгээ өндөртэй хүмүүс аливаа тестийг практик талаас нь гэхээсээ илүүтэйгээр өөрсдийн оюун ухаан, анализ дээр үндэслэн давахыг оролддог. Харин энэ нь жолооны шалгалтын хувьд том эрсдэл аж.

Нийт суралцагчдын 59 хувь нь жолооны шалгалтаа ганц удаа өгөөд л тэнцдэг. Мөн бага дүнтэй суралцаж байсан хүмүүсийн 48 хувь нь жолооны шалгалтаа эхний оролдлогоороо давдаг. Тэр ч байтугай мэргэшсэн салбар хүртэл үүнд нөлөөлж болдог аж. Илүү бүтээлч сэтгэлгээтэй, урлагийн чиглэлээр суралцдаг хүмүүс 1.9 дахин удаагийн оролдлогоор тэнцдэг бол шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн хүмүүс 2.3 дахин их оролдлого шаардана. Аливаа байгууллагын захирал, удирдах албан тушаал бүхий хүмүүсийн 39 хувь нь эхний удаагийн оролдлогоор тэнцдэг бол 22 хувь нь гурав бүр дөрвөн удаагийн шалгалтын дараа тэнцдэг байна. 

Судалгааны багийн зүгээс, “Эхний жолооны шалгалт дээрээ унах нь бүх зүйл дууслаа гэсэн үг биш юм. Машин барихад маш олон төрлийн чадвар хэрэг болдог. Мэргэжил, тодорхой мэргэшсэн салбар таны жолоо барих хэв маягт ихээхэн нөлөөлдөг. Янз бүрийн төрлөөр бүрэн мэргэшиж, тодорхой хүрээнд маш хичээнгүй ажиллаж, өөрсдийгөө бэлддэг өндөр оюуны чадамжтай хүмүүс эхний удаадаа унах магадлал их байдаг” гэжээ.

Эх сурвалж: unilad.co.uk

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.