Хайх зүйлээ бичнэ үү

мин

Лидер, захиалагч, эдийн засгийн төлөвлөгөө нэхсэн дуулиант хурал эхэллээ


Дуулиан үргэлжилсээр... Улс төрийн үйл явдал зохист хэмнэлээсээ хэтэрч, сарны тооллоор өвлийн тэргүүн сарын хүйт мөн л огцом хэмээр тачигнаж ахуйд Ардын намын их хурал болж байна. Өнөөдөр хуралдааны эхний өдөр бөгөөд үүгээр хэлэлцэх асуудлын эрэмбийн наймдугаарт жагсаж буй “зохион байгуулалтын” гэх боловсон нэртэй МАН-ын даргын сонгууль болох тул энэ өдрүүдийн хамгийн сенсаацтай мэдээлэл байх болно. Тэр болтол Монголын улс төр ард түмнээ “уйтгарлуулах” завгүй, олон дуулиан үргэлжлүүлсээр л...

МАН-ын одоогийн дарга М.Энхболд их хурлын төлөөлөгчдөд тавьсан улс төрийн илтгэлдээ “Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах дөрвөн үндэслэл шалтгаан биш шалтаг байсан” гэж мэдэгдсэн нь тус намын 28 дугаар их хурлын уур амьсгалыг тодорхойлох гол өнгө болно. Засгийн газрыг огцруулах нь зөв байсан, буруу болсон хэмээн мэтгэлцэх, дараагийн даргад шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгох нь зөв, буруу хэмээн талцах байр суурин дээр их хурлын төлөөлөгчид МАН-ын шинэ лидерийг тодруулах нь тодорхой болов. 3 өдөр үргэлжлэх эл их хурал нэлээд халуун шүүмжлэл өрнүүлж, басхүү багагүй улстөржин хийсвэр дүгнэлтэд хүрэх ч магадлалтай.

МАН-ын даргад өрсөлдөхөө хамгийн сүүлд илэрхийлсэн Г.Майцэцэгийн хувь хүний “хүчин чармайлт” МАН-ын даргын төлөөх марафоны хүчийг илэрхий сульдаах, их хурлыг улс төрийн шоу үзүүлэх тайз болгон ашиглах гэсэн оролдлого боллоо. Ярвигтай нөхцөл байдалд болж байгаа МАН-ын их хуралд бэрхшээлтэй асуудал мундсан биш, Г.Майцэцэг мэт нь их хурлын төлөөлөгчдөд түвэг удах л дутав гэж.

МАН-ын их хурлын төлөөлөгчдийн өмнө намын шинэ даргаа сонгохоос гадна өнөөгийн улс төрд өрнөж байгаа хурц сэдэвт анхаарал хандуулах шаардлага бий. МАН Б.Хурцын шантаажнаас айж, алгын чинээ болчихсон нам мөн үү? Гэм зэмтэй ямар хүмүүсээр дамжуулан ТЕГ-ын дарга асан МАН-ыг дарамталж байгаа хэрэг вэ?

ТЕГ-ын дарга Б.Хурц албан тушаалаасаа буух гэж байгаагаа гүйцэтгэх ажиллагааны шугамаар олж мэдсэнээр сүүлийн үеийн шуугиант улс төрийн ая данг эхлүүлсэн билээ. Б.Хурц С.Зоригийн гэх тодотоголтой, 19 жилийн турш мөрдөж мөшгисөн, захиалагчийг нь зарладаггүй захиалгат хэргийн талаар мэдээлэл хийхдээ хэргийг илрүүлэхгүй байх сонирхолтой гол буруутан нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэтээр мэдэгдсэн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “С.Зоригийг хөнөөсөн хэргийн баримтуудыг ил болгох талаар Засгийн газрын хуралдаанд ирэх долоо хоногт мэдүүлнэ” гэж өнгөрсөн баасан гаригт хэлсэн. Тэгэхээр энэ долоо хоногт хуралдах Засгийн газрын хуралдаан С.Зоригийг хөнөөх захиалгыг хэн өгснийг зарлах тухайд тодорхой алхам болж таарах нь. Энэ бол зөвхөн захиалагчийн нэр тодроод зогсохгүй Монголын улс төрийн өнөөгийн хямралын эх хатгагдсан он жилүүдийн бодит түүх, улс төрийн намын лидерүүд, эзэн холбогдогчид, гэрчүүдийг гэрчлэх томоохон үйл явдал болно.

МАН-ын их хурлаас заавал мэдэж хоцрууштай нэг зүйл бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эдийн засгийн төлөвлөгөө. Тэрбээр ажлаа хүлээн авснаас хойш УИХ-ын чуулганы индэрт нэг удаа гарч өөрийг нь гүйцэтгэх засаглалын тэргүүн болгож өгсөнд талархал дэвшүүлснийг эс тооцвол эдийн засгийн хямралыг хэрхэн арилгах, өсөлтийг яаж бий болгох тухайд тодорхой санаачилга бүхий нэг ч мэдэгдэл албан ёсоор хийгээгүй байгаа гэж хэлж болно. Засгийн газрын тэргүүний байр суурь энэ их хурлын хамгийн сонсууштай, ойрын жилүүдэд Монгол Улс хэрхэн амь зууж аж төрөх тухайд орон даяар хүлээлт үүсгэсэн илтгэл байх ёстой.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
5
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.