Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

UB.LIFE-ийн туршилт: Та өглөөний цайндаа ямар хоол, хүнс хэрэглэдэг вэ?

Тэд өглөөний цайндаа юу идэж, уудаг бол.


Хүмүүс өглөөний цайндаа ямар хоол хүнс идсэнээс шалтгаалан тухайн өдөр эрч хүчтэй, ажлын бүтээмжтэй байх, эсэх нь тодорхойлогддог. Өглөөний цай нь хүний төвлөрөх, тогтоох, ажиллах чадварт нөлөөлдгийг ч эрдэмтэд тогтоосон. Тархи хэвийн хэмжээнд ажиллахын тулд хэрэгцээт шим тэжээлээ өглөөний цайнаас авдаг байна. Бид энэ удаагийн UB.LIFE-ийн туршилтаараа хүмүүс өглөөний цайндаа ямар хоол, хүнс хэрэглэдгийг сонирхлоо. 


Туршилтад оролцогчид: 

Тэд өглөөний цайндаа юу иддэг бол?


Д.Азбилэг 

Өглөөний хоол бол хүний биед хамгийн чухал. Маш сайн ач холбогдол өгч, чанартай бүтээгдэхүүн хэрэглэвэл өдрийн турш ажлын бүтээмж өндөртэй байж, эрч хүчээр дүүрэн байдаг. Ийм байдал нь хүний оюун бодолд ч эерэгээр нөлөөлдөг. Харин буруу хооллох юм бол ид ажил хийх үеэр ядрах, шим тэжээлийн дутагдалд орох зэргээр олон асуудал гарч эхэлнэ. Жишээлбэл, архаг ядаргаанд орох, жингийн илүүдэлтэй болох, өтгөн хатах, архаг хууч өвчтэй болох сөрөг нөлөөтэй. Өглөөний хоолонд 20 гаруй төрлийн амин дэм, эрдэс орох ёстой. Гэхдээ эдгээрийг хүн өдөрт бүгдийг нь нэг дор авч чадахгүй. Тийм учраас тэнцвэртэйгээр авах хэрэгтэй. Тиймээс энэ формула коктейльд хүн нэг удаадаа авах ёстой бүх амин дэм, эрдэс орчихсон байдаг. 

Би энэ бүтээгдэхүүнийг дөрвөн жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн. Ер нь бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр тэнцвэржүүлсэн хоол юм. Энэ хоолыг идсэн цагаасаа хойш гэр бүлээрээ эрүүл хооллолтын клуб ажиллуулж эхэлсэн л дээ. Надад жингийн илүүдэл байгаагүй ч эсрэгээрээ 10 гаруй кг жингийн алдагдалтай байсан. Энэ хоолыг идэж эхэлсэн цагаас их эрч хүчтэй болж, зөвөөр жингээ нэмсэн. Зөвөөр жин нэмнэ гэдэг нь уургийн хоол идэж байгаа учраас ядрахгүйгээр булчингийн массаараа жингээ нэмж байгаа хэрэг юм.  Одоогийн байдлаар би булчингийнхаа массаар найман кг жин нэмчихсэн байгаа. Анх 65 кг жинтэй байсан бол одоо 73 кг жинтэй болсон. Тэгэхээр энэ хоол маань тураадаг бүтээгдэхүүн биш тэнцвэржүүлсэн шим тэжээлтэй хоол л доо. 
Харин хүмүүсийг харахад өөхөөрөө жин нэмдэг. Тэр нь илчлэг өндөртэй хоол идэх эсвэл, орой унтахаасаа өмнө их хэмжээгээр хоол идсэнээс болж, жин нь буруу нэмэгддэг гэсэн үг.

Өмнө нь миний өглөөний хооллолт буруу хэв маягтай байсан. Ерөнхийдөө цагийн ажил хийдэг байсан учраас дандаа 10, 11 цагт босч, шөнө нэг цагт унтдаг байсан учраас их ядарна. Тэгээд хоол сайн идэж л байвал ядрахгүй гэсэн бодлоосоо болж, юу тааралдсанаа иддэг байж дээ. Шарсан, хуурсан, тос ихтэй хоол эсвэл, хоносон хоол, талх, бэлэн гоймон их иддэг байлаа. Үүнээс болоод ходоод муудаж, өтгөн хатах, нүүрээр их юм гарч эхэлсэн. Тухайн үед найз охин маань энэ бүтээгдэхүүний талаар санал тавьж, хэрэглэхэд эхний өдрөөсөө л үр дүн мэдрэгдсэн учраас өдий болтол хэрэглэж байна даа.  


Б.Энхцэцэг 

Би заавал өглөөний цайгаа ууж гардаг. Манайх шөнө унтахдаа мөнгөн саванд ус хийж, хонуулаад өглөө уудаг юм. Би хүүхдүүдээ хооллож, ундлаад сургуульд нь явуулсныхаа дараа өглөөний цайгаа уудаг. Манай хүүхдүүд өглөөний цайндаа ихэвчлэн чанасан, шарсан өндөг, заримдаа овъёос идэж гардаг. Би өглөө ерөнхийдөө бүхэл үрийн хар талх хоёр зүсмийг маслотой эсвэл дангаар нь иддэг. Тэгээд хярам уудаг даа. Хааяа өтгөн хатах ч юм уу, ходоод гэдэс эвгүйрхсэн тохиолдолд овъёос, зөгийн бал, цөцгийг сүүгээр зуураад идчихдэг юм. Анх удаа тэнцвэржүүлсэн шим тэжээлт бүтээгдэхүүнийг идэж байна. Эхлээд багахан хэмжээний зуун настын шүүс уусныхаа дараа ургамлын цай ууж, сүүлд нь уургийн коктейль иддэг юм байна.

Миний хувьд зуун настын шүүс нь натурал амттай болохоор их тааламжтай санагдлаа. Дараа нь уусан бөөрөлзөгний цай нь чанасан цайтай адилхан юм. Монголчуудын уламжлалт гүрж ногоон цайг уухаар хоолойн дээр гашуун оргих ч юм уу, ямар ч зүдгүүргүй ордог. Энэ цай яг л тийм тааламжтай мэдрэмж төрүүлж байна. Тэгсэн мөртлөө жимсний амттай болохоор бүр л тансаг, таатай сэтгэгдэл төрүүллээ. Амтат гуаны коктейль нь яг хоол шиг юм байна. Хүүхдүүдэд өгдөг зутангаас ч “хөнгөхөн” орж байна. Би энийг анх удаа идэж байна л даа. Хүний анх удаа идэж байгаа хоол хүнс түвэгтэй байдаг ч энэ коктейль өглөө бүр иддэг хоол минь юм шиг тааламжтай сэтгэгдэл төрүүлж байна. Ер нь идэж, уухад “Herbalife”-ын тэнцвэржүүлсэн шим тэжээл сайхан санагдлаа. 

Г.Сарантуяа

Би тэнцвэржүүлсэн шим тэжээлийг таван жилийн турш хэрэглэж байна. Өмнө нь өглөөний хоолны талаар ямар ч мэдлэггүй байсан. Өөрийнхөө боссон цагийг л өглөө гэж боддог байлаа. Гэтэл наад зах нь өглөөний хоолыг 7-8 цагийн хооронд идэж, уух ёстой гэдгийг мэдэхээс эхлээд л одоо хүмүүст зөвлөгөө өгдөг болсон доо. Би өмнө нь өглөө жигнэмэг ч юмуу масло, талх иддэг байсан л даа. Тэгээд өдрийн турш ядардаг, эрч хүчгүй, яаж өдрийг өнгөрөөнө дөө гэсэн байдалтай байж. Одоо бол тэнцвэржүүлсэн хоолоор өглөөг эхлүүлснээр өдрийн турш ажлын бүтээмж өндөр, олон ажил амжуулдаг болсон.

Яг үнэнийг хэлэхэд урьд нь хүүхдээ яаж сургуульд нь хүргэж өгнө дөө л гэж өглөө босдог байлаа. Гэтэл одоо өглөө эрт босоод олон хүнд эрүүл амьдралын хэв маягийн тухай зөвлөгөө өгдөг болсон. Би алдартай гоо сайхны салонд 11 жил ажилласан. Жилийн өмнөөс эрүүл амьдралын хэв маягийн тухай зөвлөгөөг бусаддаа түгээж, зааварчилгаа өгдөг болсон. Гоо сайхны салонд 11 жил ажиллахдаа эхний жил худалдагч хийж, байнга зогсдог байлаа. Өдөржин зогсоход их хэцүү шүү дээ, түүнээс хойш гоо засалч хийж байнгын суугаа ажил хийгээд эхлэхээр өтгөн хатдаг болж, цаашлаад илүүдэл жинтэй болсон. Долоон жил шахуу өтгөн хатаж, цаад тал нь 21 хонож байж өтгөнөө гаргадаг асуудалтай тулгарсан. Тухайн үед танил эгч маань өглөөний тэнцвэржүүлсэн шим тэжээлт хоол байдаг тухай хэлж, анх удаа хэрэглэж үзсэн.

Би сүүлийн дөрвөн жил жингээ барьж байна. Хүний дотор эрхтэн эрүүл байж, гадаад төрх эрүүл саруул, өнгөлөг харагддаг шүү дээ. Тиймээс би “Herbalife”-ынхаа тэнцвэржүүлсэн шим тэжээлийг хэрэглэхээс гадна гоо сайхны бүтээгдэхүүнээр нь арьсаа арчилдаг. Мөн хүн яагаад хөгширдөг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй болж, мэргэжилтэйгээ уялдуулаад ажиллаж байгаадаа баяртай байна.


Э.Намуун 

Би өглөөний цайгаа уухгүйгээр гэрээсээ гарч чаддаггүй хүмүүсийн нэг. Өглөөний хоол, цайгаа идэхгүй л бол өглөө биш юм шиг л мэдрэмж төрдөг. Өглөөний хүнсэндээ ихэвчлэн сүүтэй цай, төрөл бүрийн гурилан боов, талх, өндөг иддэг. Бас хоносон хоол идэхгүйг боддог ч заримдаа хоолоо халаагаад идэх үе ч гардаг л даа. 

Би анх удаа тэнцвэржүүлсэн шим тэжээлийг идэж үзэж байна. Өмнө нь хүмүүс “Herbalife”-ын коктейль ууж байгааг сонсохоороо турах зорилготой хүн юм байна даа гэсэн бодол төрдөг байсан. Гэтэл энэ тураах бүтээгдэхүүн биш гэдгийг өөрийн биеэр ирж, бодит мэдээлэл авч, хэрэглэж үзсэнийхээ дараа л ойлголоо. Эрүүл амьдрах хүсэлтэй, жингийн илүүдэл эсвэл, жингийн дутагдалтай ч байсан хэрэглэхэд маш сайн үр дүн гардаг юм байна. Би энэ коктейлийг идэж үзэхээсээ өмнө шейк шиг өтгөн, нялуун амттай, хөөсөрсөн зүйл гэсэн төсөөлөлтэй байлаа. Яг идэж үзсэн чинь зутантай их төстэй. Гэхдээ зутан шиг өтгөн, хоолой давахдаа бүхэл юм шиг мэдрэмж төрүүлдэггүй юм байна. Зөөлөн, хөнгөхөн хоолойгоор давдаг юм байна. Бас жимсний коктейль учраас гоё амттай санагдлаа. Зуун настын шүүс, ургамлын цай ууж, коктейль идсэний дараа яг л хоол идсэн юм шиг санагдаж байна. Гэхдээ тос өөхтэй, шарсан хуурсан хоол идэхээр дотор пэлбэгнээд онцгүй байдаг даа. Энэ шим тэжээлт хоолыг идэхэд тийм таагүй мэдрэмж төрдөггүй юм байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Уржигдар
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.