Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Казахстанд ирсэн түвд банхар

Александр 2013 онд Алматы хотын ойролцоо, экологийн цэвэр ууланд “Gangsen” төвөө байгуулсан юм.


Казахстан улсад сүүлийн үед түвд банхар ихэд үнэд орох болжээ. 2013 оноос энд тевд банхар нохойны үржүүлгийн төв нээгдсэн юм.

1. Банхар үржүүлгийн “Гангсэн” төв нээгдсэн түүх 2000 оноос эхтэй. Тус төвийн захирал Александр Грицков Түвдэд 5 жил амьдрахдаа энэ оронд дурлаж, ялангуяа банхар нохойнд тун дуртай болжээ.

2. Ингээд л Грицковын толгойд Казахстанд түвд банхар үржүүлж, тараах бодол төржээ. Александр 2013 онд Алматы хотын ойролцоо, экологийн цэвэр ууланд “Gangsen” төвөө байгуулсан юм. Энэ нь цасны арслан гэсэн утгатай үг. “Гангсен” төв Түвдийн Дхарамсала хотын Tse Chok Ling сүмд салбартай.

3. Жинхэнэ цэвэр цусны банхар нохойг Хятадаас авчирч, үржүүлэхэд тун их хүч заржээ.

4. Түвд банхар бол гэр, гэрбүлээ хамгаалахаар төрсөн нохой. Түвдийн өндөр ууланд банхар нохой л гэр, сарлаг үхрүүдээ ирвэс, чононоос хамгаалдаг байлаа.

5. Аристотель, Марко Поло нар банхар нохойн хүч чадлыг өндөр үнэлэн бичсэн байдаг.

6. 1847 онд лорд Хардинг Хатан хаан Викторийд түвд банхар илгээсэн нь Европт очсон анхны банхар болсон юм. 1898 онд Берлиний амьтны хүрээлэн түвд банхартай болж байв.

7. Нэг банхар нохойг 20 анч тайга нохойгоор сольдог байсан гэдэг. Учир нь нэг банхар нохой леопардтай үзэлцэж чадна, харин хоёр бол бар, арслантай ч тулалдаж чадна. Түвд банхар тэжээхийн тулд эзэн хаанд их хэмжээний мөнгө төлдөг байсан тул жирийн тариачид тэжээж чаддаггүй байсан гэдэг.

8. Түвд банхар дэлхийн хамгийн алдартай 10 нохойны нэг. Мөн хамгийн үнэтэй нохой. Энэ жил Хятадын Чжэцзян мужид түвд банхарын гөлөг 12 сая юаниар зарагдсан байна (2 сая доллар).

9. Банхар нохойн гөлөг 1 кг орчим жинтэй төрдөг. 2-4 сартайдаа гөлөг орчлон ертөнцтэй танилцана.

10. Өсөж том болоод банхар нохой гэрбүлийн гишүүдийнхээ найдвартай хамгаалагч болдог. Маш эрүүл тул бараг өвчин тусдаггүй, зарим нохой 80 кг жин хүрдэг байна. Банхар нохой 16 насалдаг.

11. Түвд банхар кинонд ч тоглох авьяастай. 2014 онд “Гангсэн” төвийн ноход “Марко Поло” кинонд тоглосон юм.

12. Зураг авалтын үеэр их чимээ шуугиантай байсан ч банхар нохой маш тайван байсан гэнэ.

13. Түвдийн уулархаг, хүнд хэцүү цаг агаарт өссөн банхар нохойнд тусгай арчилгаа огт хэрэггүй. Маш ухаантай, тэсвэртэй, юм сурахдаа сайн, хүүхдэд маш хайртай нохой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Б.Баасанхүү, Б.Эрхэмбаяр, Л.Энхрийлэн нар Азийн АШТ-д финалдлаа
2
2 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авахад ганцхан даваа үлдлээ
3
19 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
1
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.03.17 162.158.167.45

хөөх

0 Хариулах