Хайх зүйлээ бичнэ үү

мин

МАХН УИХ-д суудалгүй болох уу


УИХ-ын гишүүн О.Баасанхүүг түүний харьяалдаг МАХН эгнээнээсээ хасах шийдэлд хүрч байна. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, МАХН-ын хуульч Л.Мөнхсайхан, намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар өнөөдөр мэдээлэл хийхдээ энэ тухай мэдэгдэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын нэр хүнд унагаж, Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэм зөрчсөн нь МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэл болж байгааг тэд хэллээ.

“О.Баасанхүү Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, “Эрдэнэт” үйлдвэрийг бүх ард иргэдэд хувьцаа болгох саналыг эсэргүүцсэн, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, бусдын гар хөл болдог зэрэг үндэслэл нь намын гишүүн байх ёс зүйг зөрчсөн” гэж  МАХН-ын төлөөлөгчид тайлбарлав. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын Бага чуулган, Их хурлыг хуралдуулахыг бусдад уриалж, намын бус гишүүдийн гарын үсгийг цуглуулсан зэрэг олон үйлдэл гаргаж байгааг тэд онцоллоо.

О.Баасанхүү нь МАХН-аас УИХ-д сонгогдсон цорын ганц гишүүн бөгөөд хэрэв тэрбээр намаасаа хөөгдвөл бие даагчийн статустай болох бол, МАХН парламентад суудалгүй болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авахад ганцхан даваа үлдлээ
2
18 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
3
18 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
45
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.