Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Н.Дэмбэрэл: Цаашид улам задрах учраас би МАН-ын даргад өрсөлдөж байна


МАН-ын их хурал үргэлжилж байна. МАН-ын даргын сонгууль маргаашийн хуралдаанаар явагдах бөгөөд их хурлын төлөөлөгчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Н.Дэмбэрэл нараас дараагийн даргаа сонгох юм. Нэр дэвшигч Н.Дэмбэрэлээс дараах тодруулгыг авлаа.

-Та МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ харьцангуй эрт мэдэгдсэн. Яагаад ийм алхамд зориглосон юм бэ?

-Ард түмэн илүү хүчирхэг МАН-ыг хүссэн, шаардсан ийм нөхцөл байдалд манай намын их хурал болж байна. Намын эв нэгдэл алдагдаж, УИХ дахь МАН-ын бүлэг хувь хувийн эрх ашгаасаа шалтгааж хоёр хэсэгт хуваагдсан нь бүгдэд тодорхой харагдлаа шүү дээ. Тэгэхээр юуны өмнө бүлэглэлүүлийг эвцэлдүүлэн нийлүүлэхэд энэ удаагийн их хурлын зорилго оршино гэж харж байна. Хоёрдугаарт, МАН-ын гишүүн бүр хувийн эрх ашгаа хойш тавьж, намынхаа үзэл санааг босгох, итгэл үнэмшлээ сэргээх учиртай их хурал болж байгаа учраас миний бие нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.

-МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайд болно гэж заасан байдаг талаар Та ямар бодолтой байна вэ?

-Өнөөгийн нөхцөлд Ерөнхий сайд заавал намын дарга болох шаардлага байхгүй. Албан ёсоор хуульчилсан зүйл биш. Хэрэв би намын дарга болох юм бол заавал Ерөнхий сайд болно гэхгүй. Үүнийгээ ч албан ёсоор илэрхийлж байна. МАН-ын дараагийн дарга хагарсан намынхаа эв нэгдлийг хангаж байж  л үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарна. Одоогийн Ерөнхий сайд нь намын дарга болох юм бол МАН цаашид ч улам хагарна.

-Шинэ дарга МАН-ын дотоод зөрчил, цаашид улам бүр ужгирч болзошгүй хагарлын явцыг арилгаж чадах болов уу?

-Монгол гэдэг хашаанд МАН нэг л гэр барьсан. Гэтэл тэр гэр маань хоёр болчихоод байна. Энэ хоёр гэрийг эвлүүлэх хүн аль нэг талын хүн биш байж л эвцэлдүүлж чадна. Гэтэл манай намаас хуваагдсан хоёр гэр дундуураа хана хэрэм босгож, бүр шавар байшин барьж дор бүртээ төвхнөж эхэллээ. Аль нэг талаас нь хүн гарч ирээд асуудлыг шийдэж чадахгүй. Бие биенээ татаж унагаадаг явдал цаашид үргэлжилнэ гэсэн үг. Цаашдаа ч задрал үүснэ. Тиймээс л би нэрээ дэвшүүлж байгаа юм.

-Таныг их хурлын төлөөлөгчид хэр дэмжих бол?

-Бид түүхэн шийдвэр гаргах эгзэгтэй үед ирчихээд байна. Тиймээс зөв хүнээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Энд зөвхөн УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний эрх ашиг яригдах ёсгүй. УИХ дахь 32/33-ын бүлгийн эрх ашигт их хурлын төлөөлөгчид үйлчлэх ёсгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эрэгтэй)
2
1 цагийн өмнө
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмц...
3
1 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
39
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.