Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Л.Н Толстойн тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

Хамгийн агуу үнэн хамгийн энгийн байдаг.


 
“Бид бүгд л дэлхийг өөрчлөх тухай боддог ч хэн ч өөрийгөө өөрчлөх тухай боддоггүй” хэмээсэн Л.Толстойн талаарх 10 сонирхолтой баримтыг хүргэж байна.

 

1. Армид алба хааж байхдаа ихэнх цагаа бичихэд зориулдаг байсан бөгөөд түүний гурвалсан зохиолын хамгийн анхны “Хүүхэд нас” зохиолоо бичиж дуусгасан. 

2.  Түүний бүтээлүүдээс хамгийн анх “Хүүхэд нас” зохиол нь хэвлэгдсэн бөгөөд тухайн үедээ хамгийн нэр хүндтэй “Өнөөгийн байдал” сэгүүлд хэвлэгдэн гарч байсан. 

3. Тэрээр 1854 оны 11 дүгээр сараас 1855 оны наймдугаар сар хүртэл Крымийн дайнд байлдаж байжээ. 

3. Крымийн дайнд тулалдаж байхдаа өөрийн намтраас сэдэвлэн бичсэн “Хүүхэд нас” зохиолын 2 дахь болох “Өсвөр нас” зохиолоо бичсэн юм. 

4. Дайны дараа Санкт Петербургд эргэж ирэхэд түүний зохиолыг хүмүүс  аль хэдийнэ эчнээ таньдаг болсон байжээ. 

5. 1857 онд Парис хотод явж байхдаа олон нийтэд нээлттэй цаазын ялыг нүдээр харсан бөгөөд энэ нь түүнийг үхэн үхтэл нь зовоосон гэдэг. Мөн энэ онд гурвалсан номынхоо  хамгийн сүүлийнх болох “залуу нас” зохиолоо дуусгасан. 

6. 1860-1861 оны хооронд Европын орнуудаар аялж байхдаа Парисын дарь эхийн сүм, Шоовдор хүмүүс зэрэг зохиолын эзэн Виктор Хюготой танилцсан нь түүний улс төрийн үзэл санаанд хамгийн их нөлөөлсөн гэж үздэг. 

7. Толстой София гэх эхнэртэй байсан. Тэд 13 хүүхэдтэй байсан боловч 10 нь л амьд  үлдсэн юм. 

8. Тэрээр бага охин Александратайгаа хамт мөргөл хийж яваад 1910 оны 11 дүгээр сарын 20-нд нас барсан. 

9. Толстой “Анна Каренина” зохиолоороо маш их мөнгө олсон ч ихэнхийг нь ядуу хүмүүст тараажээ. 

10. Оросын тагнуулын газраас түүнийг хэсэг хугацаанд ажиглаж байсан юм. 

“Хамгийн агуу үнэн хамгийн энгийн байдаг” 

 
“Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг дэлхийн утга зохиолын эрдэнэсийн санд шижир алт мэт гялалзсан бүтээлүүдээрээ ноён оргилуудын нэг болсон  Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “АДУУНЫ ТҮҮХ” Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгийг УДЭТ-ын хамт олон энэ сарын 24-нд буюу дүрэв гарагаас тайзны бүтээл болгох гэж байна. 
 
Орчуулагч Н.Пүрэвдагва
Ерөнхий найруулагч УГЗ Б.Баатар
Ерөнхий продюсер   УГЗ Д.Цэрэнсамбуу
Уран сайхын удирдагч ТС, АЖ Н.Сувд
Ерөнхий зураач О.Баярмагнай
Хөдөлгөөний найруулагч СТА Г.Ган-Очир
 
Дүрүүдэд:
Холстомер АЖ Г.Мягмарнаран СТА Д.Баттөмөр
СТА С.Болд-Эрдэнэ Б.Золжаргал
СТА Э.Тодгэрэл А.Чингүн
 
Серпуховсзий ван СТА М.Түвшинхүү УГЖ Б.Жаргалсайхан
Вязопуриха АЖ С.Сарантуяа УГЖ Г.Урнаа
СТА М.Тогтохжаргал Д.Асардарь
 
Матье, Мари УГЖ Ж.Оюундарь Ц.Аззаяа
Офицер Б.Шинэбаяр Г.Ганбат
Бобринский Ц.Төгсбилэгт
Феофан, Фринц Р.Адъяабаатар
Васька СТА Ж.Пүрэвдорж
Агтчин Ц.Жаргалсайхан А.Очирбат
 
Найрал дуучид буюу адуун сүрэгт:
СТА Б.Нармандах
СТА Ц.Баясгалан
Г.Алтангэрэл
Г.Номуун
Ц.Аззаяа
Ц.Жаргалсайхан
Б.Золзаяа
Т.Сэргэлэн
 
“Холстомер” хэмээх энэхүү бүтээлийг туурвихдаа зохиолч 30 жилийн амьдралаа зориулсан гэдэг. Тэр хэрээр ч эл бүтээл “Дайн ба энх”, “Анна Каренина” зохиолуудаас нь дутахааргүй алдартай. Зөвхөн урт удаан хугацаанд бичигдсэн гэдгээрээ бус харин унших тусам улам гүнд нь уусан шингэж бодол эргэцүүллийн ертөнцөд оюун санаа, сэтгэл зүрх, мөн чанараа дэнслэн үзэх орон зайг хэн хүнд нээж өгдөгөөрөө тэр юм. 
 
Энэхүү бүтээлээс сэдэвлэн Марк Розовскийн жүжгийн зохиол болгосон “Адууны түүх” жүжиг өнгөрсөн зууны 70-аад онд бүр тодруулбал 1975 онд Санкт Петербургийн Драмын Эрдмийн театрын /Хуучнаар Горькийн нэрэмжит театр/ тайзнаа найруулагч Георгий Александрович Товстоногов найруулгаар тайзны бүтээл болгосон бөгөөд уг бүтээлийн гол дүрийг Евгений Лебедев гайхалтайгаар урлан бүтээсэн нь тухайн цаг үеийн театр, урлаг шүүмж судлаачдыг уулга алдуулсан төдийгүй үзсэн үзэгчийн зүрх сэтгэлийг байлдан  дагуулж тайзны урлагийн түүхэнд бас нэгэн “үзэгдэл” болж үлдэж чадсан гэдэг.
 
Адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулж “тархи амрах” агшинг эс олгох энэ бүтээл үзсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгааж үлдээх нь дамжиггүй. 

 

Хэрэв та уг жүжгийг үзэх бол энд дарна уу.

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
46
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.