Хайх зүйлээ бичнэ үү

мин

С.Батболд: Энэ хурал эв найрамдлын хурал болох учиртай

МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна.


МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Тус хуралд Нийслэлийн Засаг дарга С.Батболд оролцож байна. Тэрбээр хурлын завсарлагааны үеэр “Намын Их хуралд би тав дахь удаагаа оролцож байна. Энэ хурал эв найрамдлын хурал болох учиртай. Хурлаар намд тулгамдаж байгаа асуудал, шинэчлэлийн зорилтуудыг ярилцдаг. Хоёрдугаарт,  эрх баригч нам дараагийн жилүүдэд ямар бодлого барих, улс орны хөгжлийн бодлогын талаар ярилцдаг.

Бидэнд нийгэм, эдийн засаг, санхүүгийн шийдвэрлэх асуудал их байна. Намаа, дүрмээ шинэчлэх шаардлага байгаа. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд намын анхан шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, анхан болон дунд шатны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх асуудал яригдана. Үүнээс гадна намын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орж байгаа. Бид эрх баригч хүчин учраас намынхаа мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, сонгуульд тусгасан амлалтуудтай уялдуулж боловсруулах ёстой. 2020 онд ялалт байгуулахын тулд, ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэхийн төлөө тогтвортой байдал эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно” гэлээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх  энэхүү хурлаар тус намын шинэ даргыг сонгох юм. Мөн намын мөрийн хөтөлбөр болоод дүрэмд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарч ажилласан. Энэ ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, тодорхой өөрчөлтүүдийг оруулах аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.