Хайх зүйлээ бичнэ үү

мин

Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Хан-Уул дүүрэгт өчигдөр гал гарав.


Өнгөрсөн амралтын өдөр /2017.11.19-ний 00:35 цагт/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Бармаш” ХХК-ийн 150х54 метрийн хэмжээтэй төмөр краказан дээвэртэй тоосгон барилга дотор “Мижир дриллинг Монгол” ХХК-ийн түрээсэлдэг 20х20 метрийн хэмжээтэй албан тасалгаа, агуулахын зориулалтай сендвичен барилга, дээвэр, тоног төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30-р ангийн 6 тасаг,  65 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр 17 цагийн турш ажиллаж, галыг бүрэн унтраасан байна.

Галын тархалт эрчимтэй явагдсан, дээврийн хийц нурж галын голомт, шатлалыг хааж дарсан, нурж дарах аюултай, хорт хий, утаа их хэмжээгээр ялгарсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал, өндөр даралтын улмаас гал унтраах даралтын хоолой цоорох, хөлдөх зэрэг нь гал унтраах үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулжээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан бүрэлдэхүүн гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллалаа.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон  Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэргийн газрын үзлэг хийхэд барилгын хийц нурах аюултай учраас Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж,  үргэлжлүүлэн шалгахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
34
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.