Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын "Цензургүй яриа"-нд ярьсан 30 ЧУХАЛ ЭШЛЭЛ

Би бол баримттай, хугацаатай, түүхтэй л юм ярина ш дээ.


Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож, Монголын томоохон дуулиануудтай холбоотой олон асуултад хариулт өгсөн юм. 

1. Д.Эрдэнэбат гишүүн бид хоёр дундын найз. Би тэдний өрөөнд ороход Лу.Болд сууж байсан. Тэр “Ж.Батзандан надаас дутуу юм сонсоод ийм юм ярьчихжээ” гэсэн. Тэгэхээр нь "Чи боль" гэж хэлсэн. Тэгтэл Ж.Батзандан гэнэт орж ирсэн. Намайг хараад цочсон. Миний гуя руу алгадаад “Чи юу балайраад байгаа юм бэ” гэхээр нь бид хоёр муудалцсан. Тэгээд хэрэлдсэн.

2. Ж.Батзандан “Энэ бол пи-ар ш дээ гэсэн”. Юу гэж байгаа юм бэ? Би ална шулна гэж хэлсэн нь үнэн. Тэр ч гэсэн намайг ална гэснээ яагаад ярихгүй байгаа юм.

3. Эд нар (Ц.Нямдорж) өөрсдөө мафи байхгүй юу.

4. Лу.Болд “Ц.Нямдорж сайд намайг цагдаад бичээд өгчих гээд байна” гэсэн. Манай Нямкагийн технологи энэ. Жаахан л хазгай гишгэхэд л ийм юм болгоно.

5. Би бол баримттай, хугацаатай, түүхтэй л юм ярина ш дээ.

6. Ер нь бол өнөөдөр гэнэт үүссэн асуудал биш. 2013 оны зэвсгийн наймааны талаар бүгд мэдэж байгаа. Лу.Болд гишүүн энэ асуудалтай холбоотой гэсэн баталгаа бол байхгүй. Тэр үед намайг АТГ-д байхад Хойд Солонгосын хүмүүс ирээд, уулзаад энэ хүнээс 300.000 ам.доллар олж өг гэсэн. Гэхдээ Лу.Болдтой холбоотой хэргүүд одоо хэрэгсэхгүй болсон.

7. Ц.Нямдорж сайд бүх л юмыг мэддэг ш дээ, мэдчихээд дарсан ч юм билүү.

8. Хойд Солонгосын хүн тэр үед надад энэ асуудлаас болоод хоёр хүн цаазлуулсан гэж хэлсэн.

9. (Намайг) Баавартай гэдэг нь юу гэж байгаа юм бол доо. Би эмоцтой ярьдаг юм байна л даа. Гэхдээ Тагнуулын даргыг бууж байхад нь аваачаад л, нууцын зэрэглэлтэй юмнуудыг ярь гээд л, тэгснээ битгий ярь гээд л. Инээдтэй харагдсан юм чинь би инээнэ ш дээ.

10. Би өөрчлөгдөж чадахгүй, байгаагаараа л байна ш дээ. Миний характер, эмоци энэ.

11. Но-той, хууль бус юм хийсэн улсууд л нууцтай. Хууль бус юм хийсэн гурван хүн л орилоод байгаа ш дээ, ер нь.

12. "Би цааш нь ярих уу, ярихгүй юу” гэдэг дээр Батзандан гишүүний тухай ярих гэж байсан юм. Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан ах нь эхлээд шалгагдаад, дараагийн ах нь Болгортай 4, 5 сая ам.долларын асуудалтай болж бас л АТГ-т шалгуулсан нь үнэн.

13. (Хэвлэлийн хурал хийсэн шалтгаан) Би Ц.Нямдорж гэдэг хүн сайд болохоороо яадаг вэ гэдэгт дүн шинжилгээ хийж хэлсэн. Ямар учиртай Зоригийн хэрэг гээд дайраад байгаа юм? Нэг л учир байгаа, маш сонин хүн. Би хэлж мэдэхгүй байна. Сайд байхдаа энэ хэргийг Тагнуулаас дандаа салгаж авсан байдаг. 4 удаа. 32 ажилтанг сольсон. Дээр нь сэжигтэн яллагдагчаар нийт 44 хүн шалгаад, 15 хүний хорьж шалгасан. Тэр улсууд хэлмэгдлээ.

14. С.Зоригийн хэргийг илрүүлсэн гэж бүрэн дүүрэн ярихад хэцүү. Гүйцэтгэгчийн хэмжээнд л илэрсэн.

15. Энэ хүн хоёр л сэдэв ярьдаг. Нэг нь Эрдэнэт, нөгөө нь С.Зориг агсны хэрэг. Хоёулаа хоорондоо холбоотой. С.Зориг агсны хэрэг Эрдэнэтээс улбаатай ш дээ. Надад хардах юм их байна. Ц.Нямдоржийг С.Зориг агсны хэрэг дээр шалгах ёстой.

15. (Та одоо ТЕГ-ын дараа өгчихөөд яагаад ажлаа хийх гээд байгаа юм гэхэд) Би яагаад цэргүүддээ санаа тавьж болдоггүй юм. Ажлын ачааллаас ядаргаанд орчихсон улсууд байна, хүмүүсээ хамгаалж чадахгүй хаяад явдаг дарга гэж юу байдаг юм? Би хамт олноо бодож байна.

16. Авлигатай тэмцэнэ гэдэг мөнгөтэй хүнтэй тэмцэнэ гэсэн үг. Улс төр ордог, хэцүү.  

17. Тэр хүнд хардах эрх байгаа. Яагаад заавал энэ хүн тусгай алба руу дайраад байдаг юм. Надруу дайраад байдаг шалтгааныг нь би хэлчихсэн ш дээ.

18. (Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэдэг талаар) Яг наадах чинь зангилаа. Баатар генерал өргөдөл өгсөн, манайд. Дараа нь Ц.Нямдорж өөрөө өргөдөл өгсөн. Би оролцвол утгагүй л дээ. Би надаас олон жил ажилласан туршлагатай генерал Доньжчамбууг энэ хэрэг дээр тавьсан. Тэр хүн шалгачихлаа гэсэн. Энэ хэрэг одоо нууцын зэрэглэлээс гарах бүрэн боломжтой. Гэхдээ харж байгаарай, Ц.Нямдорж үүнийгээ нууцын зэрэглэлээс гаргуулахгүй.

19. Нямдорж мэргэжлийн ажилладаг. Эсрэг намаасаа хоёр нөхрийг олж аваад, яаж турхирахаа мундаг мэднэ. Энэ бол мэргэжил нь. Шинэ залуу гишүүдийг яаж ийгээд дуудаад, Б.Хурц чамайг тагнаж байгаа шүү гэж хэлдэг.

20. Өчигдөр Ц.Нямдоржийн ярилцгагыг үзээд би “Лу.Болд, Ж.Батзандан та хоёр хар. Бид гурвыг новш болгоод, өөрөө ард нь сууж байгаа биз дээ” гэж тэдэнд хэлсэн.

21. Бид хоёрын хагарлын шалтгаан нь Зоригийн хэрэг. Хоёрт, тэр Хятадын тусгай албаны асуудал.

22. Манай энэ ардчилсан улсад маньд дарамтлуулах гишүүн байх уу?

23. Би нууц ажил хийж байсан болохоор хадны мангаа шиг харагдаад байгаа байх л даа.

24. Ж.Батзандан хэдэн жилийн дараа өөрөөсөө ичих байх.

25. 14 хоногийн дараа эд нар С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлаж чадахгүй.

26. Захиалагч нь энэ, энэ гэж хэлэх юм бол ёстой хүн хэлмэгдэнэ шүү. Маш сайн, гүйцэд шалгах ёстой.

27. Би “Сахал” Ш.Эрдэнэбилэгийг танина. Нөхөрлөлийн хэмжээнд. Бүр дотно гэхэд хэцүү. Надад дотнын найз ховор.

28. Би Эрдэнэтийн 49 хувийн араас явсан нь үнэн. Эцсийн эцэст Монголд орж ирэх нь чухал биз дээ. Ш.Эрэдэнбилэг нь авна уу, Ц.Нямдорж нь авна уу хамаагүй. Орос дахь миний холбоотнууд "49 хувиа зарах гэж байна шүү" гэж надад хэлсэн. Цаана нь Казахстан, Хятадын банкууд авах гээд байсан ш дээ. Хятадын банк аваагүй гээд Ц.Нямдорж уурлаад байгаа юм уу?

29. Би оросуудтай уулзалт хийсэн. Тэрнээс биш Худалдаа хөгжлийн банкинд өг ч юм уу, тийм асуудалд оролцоогүй. Би яах гэж Тагнуулын ерөнхий газрын дарга хийж байгаа юм бэ? Би оролцоно ш дээ. Хүнд байгаа өмчөө авах хэрэгтэй биз дээ.

30. Тагнуулынханд шаардлагатай бол хувь хүний утас чагнах эрх бий. Ганцхан утас ч биш. 

31. Төр намайг яв гэвэл (БНСУ-руу Элчингээр) би явна. Боль гэвэл би болино. Би төрөө хүндэлж амьдардаг хүн. 

32. Би УИХ-ын нээлттэй сонсголд оръё гэсэн. Намайг одоо оруулахгүй ч байж мэдэхээр болж байх шиг байна. Надад хамаагүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
1 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
29
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.