Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эзэндээ хаягдсан нохой уй гунигаас болж үхжээ

Эзнээ хүлээж зовоод, эргэж ирэхгүйг нь ойлгож шаналсан нохойны зүрх тэссэнгүй.


Ноход эзэндээ үнэн сэтгэлээсээ хайртай, үхтлээ сайн байдаг гэдгийг баталсан явдал Колумбад болжээ. Уншсан хүний зүрх хайлж, сэтгэл уяран, нулимс асгарах энэ явдал үнэн бодит зүйл бөгөөд саяхан болжээ.
Эзэн нь нохойгоо онгоцны буудал дээр хаяад явсны дараа нохой нь сарын дараа уй гунигаас болж, үхсэн байна.

Колумб улсын Букараманга нисэх буудалд нохой хэдэн долоо хоносон юм. Нисэхийн ажилчид түүнд Нубе Вийера гэсэн нэр өгсөн бөгөөд энэ нь “аялаж буй үүлхэн” гэсэн утгатай.
Нисэх буудлын ажилчдаас гадна жуулчид ч түүнд хоол өгөхийг оролдож байсан ч Нубе өдөр ирэх тусам гунигласаар, сүүлдээ хоол идэх нь багассаар байжээ.  

Эзэн нь ирэхгүй гэдгийг ойлгосон нохой гүн шоконд орж, хоол амсахаа бүр больсон байна.
Малын эмч нар ч түүнд тусалж чадсангүй.

Хүмүүсийн ярьснаар нохой нисэх буудлаар яван, хүмүүсийн царайг харж суун, эзнээ хайж байгаа нь илт байсан гэнэ. Заримдаа Нисэхийн өнцөг булан бүрийг шалгаад харагдахаа байдаг ч буцаад ирдэг байлаа.
11 дүгээр сарын эхээр Нубе Вийерагийн бие эрс муудсан. Тэр эзэн нь эргэж ирэхгүйг ойлгосон юм. Нубе буланд суугаад ямар ч амттай хоол байсан идэхгүй байсан тул малын эмч дууджээ.
Эмч нар түүнд дусал залгасан ч аварч чадсангүй.
Эзнээ хүлээж зовоод, эргэж ирэхгүйг нь ойлгож шаналсан нохойны зүрх тэссэнгүй.

Колумбын амьтан хамгаалах нийгэмлэгийн эмч Алехандро Сотомонте Нино “Ямар нэг жуулчин түүнийг хаясан байх. Нэг сар нисэх буудалд байхдаа тэр эзнээ хайгаад бүх газраар нь явж үзсэн. Хаана ч байхгүйг нь ойлгоод л бие нь эрс муудсан” гэж ярьж байна.
"Бид тариа тарин, тэжээл залгаж байсан ч сүүлийн хоёр өдрийн дотор Нубегийн бие их муудсан. Нохой хэт гуниглан, депресст орсон нь үхлийн шалтгаан болсон. Харахад золбин нохой биш, эзэнтэй, гэртэй байсан нь илт байлаа. Тэр эзнээ хайгаад нисэх буудлаас гарахгүй байсан” гэж нисэхийн ажилчид дурсаж байна.

Малын эмч “Нубе хоёр нас ч хүрээгүй байсан бөгөөд маш их гунигласнаас өөр өвчингүй байсан. Зарим амьтан хайртай эзнээ алдах зэрэг том асуудалтай тулгарахаараа сайн дураар үхлийг сонгодог” гэж ярьсан юм. Түүний эзэн хаана ч бай, ямар ч хүн бай, Нубе эзэндээ үнэхээр хайртай байжээ.

Хүний хамгийн сайн нөхөр болсон ноход диваажинд очдог гэдэг. Хөөрхий Нубе “аялаж буй үүлхэн” ч одоо тэнд байгаа гэдэгт итгэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.04
Амнаасаа чоно хоололдог өвөрмонгол бүсгүй алдаршив
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
7
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.