Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Атлантын нуруу тэнийгээд” 60 жил өнгөрчээ

Уг роман 1957 оны энэ өдөр анх хэвлэгдэн гарчээ.


“Хоёр дахь Библи” гэгддэг, орчин цагийн сонгодог зохиол “Атлантын нуруу тэнийв” роман одоогоос 60 жилийн өмнө 1957 оны энэ өдөр анх хэвлэгдэн гарчээ. “Жон Галт гэж хэн бэ?” гэх товчхон асуултаар дамжуулан хүний мөн чанарын тухай хүүрнэх эл зохиол "Залуу хүн бүрийн заавал унших 100" бүтээлд дээгүүр байр эзэлдэг. Мөн хэд хэдэн томоохон роман бичсэн зохиолч Айн Рэндийг философичийн хувьд шинэ төвшинд хүргэсэн бүтээл гэж судлаачид үздэг.

1100 гаруй хуудастай уг роман хамгийн зузаан утга зохиолын бүтээлүүдийн нэгд тооцогдсоор байна. 

https://www.photojoiner.net/image/e4gUZNOj

Зохиолч уг бүтээлийг 1956 онд хэвлүүлэхээр зэхэхдээ “Ажил хаялт” гэж нэрлэхээр төлөвлөж байсан ч нөхөр Франк О’Коннер нь зөвлөсний дагуу одоогийн нэрээ авсан түүхтэй. Бүтээлийн зангилаа “Гол хөдөлгөгчид нь ажил хаялт зарлачихвал дэлхий ертөнцөд юу тохиолдох вэ?” гэсэн асуултын дагуу өрнөх нь одоогийн нийгмийн бурангуй байдлыг ч илтгэж буй "хуучраагүй" бүтээл гэгдсээр байна. 

Романы дурсгалд зориулан 1937 онд Нью-Йорк хотноо "Атлас" дурсгалын хөшөөг бүтээжээ. 

Image result for atlas shrugged statue where

Номын ойг 50 эсвэл 100 жилийн дараа тэмдэглэдэг ч сүүлийн арван жилийн хугацаанд Айн Рэнд Институцийн хувьд хамгийн их учир холбогдолтой он жилүүд өнгөрсөн учир ийн онцолжээ. Учир нь 2007 оноос хойш “Атлантын нуруу тэнийв” бүтээл жил бүр 100 мянга орчим хувь борлогдож, 2 тэрбум гаруй хүн институцийн фэйсбүүк грүппт нэгдээд байгаа юм. Түүний “Эх сурвалж”, “Бид амьд хүмүүс”, “Атлантын нуруу тэнийв”, “ Сайтар эргэцүүл” зэрэг бүтээлүүд Монгол хэлнээ орчуулагдсан билээ. 

 

Эх сурвалж: Aynrand.org

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
1
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.