Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Б.Хурцын ярилцлагад өгсөн Лу.Болдын хариу тайлбар


Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт өчигдөр үдэш Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц оролцож, хоёр цаг ярилцсан нь цахим орчинд дуулиан тарив. Зочны ярианд олонтаа нэр дурдагдсан УИХ-ын гишүүн Лу.Болд өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа хэд хэдэн тайлбар хийсэн нь мөн л олны анхаарлыг татаж байна.

Б.Хурц, Лу Болд нарын хэн хэн нь болсон үйл явдал, хэлсэн үг, хэрүүлийн өнгө аясаа өөр өөрсдийнхөөрөө тайлбарлажээ.

 

Б.Хурц Лу. Болд гишүүний тухайд:

-Би Д.Эрдэнэбат гишүүний өрөөнд ороход Лу.Болд сууж байсан. Тэр “Ж.Батзандан надаас дутуу юм сонсоод ийм юм ярьчихжээ. Би тэр хоёр талийгаачийн ар гэрт нөхөн төлбөрийн мөнгө олж өгөх гээд байгаа юм аа” гэсэн. Тэгэхээр нь “Чи больж үз” гэж би Лу.Болдод хэлсэн. Тэгтэл Ж.Батзандан араас орж ирээд намайг хараад цочсон уу, миний гуя руу алгадсан. Намайг “Чи юу балайраад байгаа юм бэ” гэхэд Ж.Батзандан “Энэ бол пи-ар ш дээ” гэсэн. Бид хоёр муудалцаж хэрэлдсэн. Би ална шулна гэж хэлсэн нь үнэн. Тэр ч гэсэн намайг ална гэсэн.

-“Ц.Нямдорж сайд намайг нэр төрөө сэргээхээр цагдаад бичээд өгчих гээд байна” гэж Лу.Болд хэлнэ лээ. Манай Нямкагийн технологи энэ. Жаахан л хазгай гишгэхэд л юм болгодог.

-2013 оны зэвсгийн наймааны талаар бүгд мэдэж байгаа. Би материал ухаад аваад ирлээ. Тэр үед намайг АТГ-д байхад Хойд Солонгосын хүмүүс ирж уулзаад Болд 300 мянган ам.доллар авсан, энэ хүнээс 300 мянгыг олж өг гэсэн. Гэхдээ Лу.Болдтой холбоотой хэргүүд одоо хэрэгсэхгүй болж замхарсан шүү дээ.

-Хойд Солонгосын хүн тэр үед надад энэ асуудлаас болоод хоёр хүн цаазлуулсан гэж хэлсэн. Гэтэл Лу.Болд "Тэнд угаасаа л өдөр бүр хүмүүс цаазлуулж л байдаг шүү дээ" гэсэн.

Лу.Болдын хариу тайлбар:

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
6 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
7 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
48
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.