Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Түвдэд нас барагсдыг шувуунд өгч, Тэнгэрт өргөдөг

Өөрөөр хэлбэл талийгаачид биеэ шувуунд өгөх нь түүний үйлдэж байгаа хамгийн сүүлчийн буян юм.


Тэнгэрт өргөх буюу (jhator или bya gtor) нь Түвдийн оршуулгын гол ёслол юм. Энэ ёслолыг шувуунд өргөх гэж ч бас нэрлэдэг. Түвдийн шашин шүтлэгээр хүний сүнс үхэх үед биеэ орхин гардаг бөгөөд хүн амьдралынхаа бүх үе шатанд буян үйлдэж байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл талийгаачид биеэ шувуунд өгөх нь түүний үйлдэж байгаа хамгийн сүүлчийн буян юм.
Түвдүүд одоо ч энэ ёслолоо үйлддэг, биеэ өргөдөг хэвээр байгаа аж. Далай лам, Банчин лам гэсэн томчуудын цогцсыг л тэнгэрт өргөдөггүй, занданшуулж, алтаар хучдаг байна.

1. “Мөргөлийн далбааны хот” Түвдийн Цинхай мужийн Чалан (Chalang) сүмийн Тэнгэрт өргөх ёслолын талбай. 2007,11,05
Тэнгэрт өргөх ёслолыг түвдүүд амьдардаг бүх нутагт үйлддэг. Түвдээс гадна Энэтхэгийн Ладакх, Аруначал-Прадеш мужуудад бас хийнэ.

2. Талийгаачийн төрөл төрөгсөд мөргөл үйлдэж байна. Чалан (Chalang).
1959 онд Хятадын Засгийн газар Түвдийг эзэмшилдээ оруулахдаа энэ ёслолыг хориглосон. 1974 оноос лам, жирийн түвдчүүдийн хүсэлтийн дагуу “Тэнгэрт өргөх ёслол”-ыг Засгийн газраас сэргээжээ.

3. Ёл, тас шувууд ёслол болохыг мэдээд олноороо цуглана.
Ёслолын ийм талбай нийт 1100 байдаг бөгөөд ёслолыг тусгай хүн буюу рогьяпа гүйцэтгэдэг.

4. Рогьяпа (оршуулагч) хутгаа ирлэж байна.
Түвдүүд үхсэн хүнийг суугаа байдалтай байлгадаг. Ийм байдалтайгаар лам багш хойдохыг нь уншиж байх үед 24 цаг “суудаг”.
Энэ ном нь сүнсийг саадгүй нөгөө ертөнцөд очиход тусладаг.
Нас барснаас 3 хоногийн дараа хамгийн дотнын найз нь талийгаачийн цогцсыг ёслолын талбайд авчирна.
Рогьяпа шарилийг хутгаар зүсээд шувуунд өгөх бөгөөд шувууд ажлын ихэнхийг хийж, иддэг байна.
Дараа нь оршуулагч үлдсэн ясыг цуглуулан, нүдэж, нунтаглан, гурилтай хольж, шувуудад өгнө.
Шарилаас юу ч үлдэхгүй бөгөөд энэ нь сүнсийг дахин шинэ бие олоход тус болдог гэж үздэг байна.

5. Амьдрал хэчнээн богино вэ гэдгийг ойлгож, амьдралын утга учрыг ойлгохын тулд тэнгэрт өргөх ёслолыг нэг удаа ч гэсэн заавал нүдээрээ үзэх ёстой гэж түвдүүд үздэг.

6. Рогьяпа ёслолын өмнө мөргөл үйлдэж байна. Чалан (Chalang). Нэг ёслолоос тэр 100 юань авдаг.

7.

8. Рогьяпа яс нунтаглаж байна.

9. Рогьяпа шарилаар шувуу хооллож байна.

10.

11. Рогьяпа талийгаачийн цогцсыг зүсэж байна.

12. Рогьяпа ёслолын үеэр ном уншиж байна.

13. Лам нар ном уншиж байна.

14.

15.

16.

17. Рогьяпа ёслолын дараа гараа угааж байгаа нь.

18. Гэртээ харьлаа.

19. Рогьяпа ажлаа дуусаад амарч байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Фото: Дубай усанд автлаа
2
Өчигдөр
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
3
3 өдрийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.