Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Чиндогү буюу хамгийн хэрэггүй эд зүйлс зохион бүтээгч

Арлын Япон орон этгээд хачин зүйлд дуртайг бүгд мэднэ.


Арлын Япон орон этгээд хачин зүйлд дуртайг бүгд мэднэ. Энэ оронд очиж үзсэн хүн болгон үнэхээр өөр оронд бол толгойд ч орохгүй эд зүйлс харснаа ярьдаг билээ. Харин энэ хачин зарим талаар тэнэг гэж хэлж болох зүйлсийн ихэнхийг нэг хүн зохион бүтээсэн гэдгийг сайн мэдэхгүй болов уу.

Кэнжи Каваками. Тэр 1967 онд Токиод нисэхийн инженер болох зорилгоор иржээ. Багаасаа онгоц сонирхож, ахлах ангидаа параплан хийж явсан байна. Гэвч тэр үед Токиод оюутны хөдөлгөөн гарч, Кэнжи сурах бичиг уншихаасаа илүүтэй Марксын зохиол уншиж байлаа. Каваками их сургуулиа хаяж, зүүний үзэлт нэгэн бүлэгт элсэв. Тэд АНУ-ын цэргийг гаргахыг шаардаж, жагсаал хийн, цагдаа нартай чулуу, шатах шингэнтэй шил шидэн байлдаж байв.
Хэдэн жилийн дараа хөдөлгөөн намжиж, Каваками амьдралаа бодох хэрэгтэй боллоо. Чөлөөт сэтгүүлчээр ажиллан, хүүхдийн цуврал зохиол бичнэ. Энэ үедээ тэр өөрийн анхныхаа чиндогүг зохион бүтээсэн юм. Чиндогү гэдэг нь хачирхалтай эд хэрэглэл гэсэн утгатай үг бөгөөд Каваками Олон улсын чиндогү холбоо байгуулсан нь одоо 50 мянган гишүүнтэй.

Кавакамигийн бүтээлүүд цахим орчноор дамжин, зургийг нь бараг бүгд л харсан байх. Сэнстэй савх, өлгийтэй хүүхдийн шалны алчуур гээд л дурсаад байвал дуусахгүй.

Үнэхээр хэрэгтэй эд байгаа биз дээ. Жишээ нь энэ таяг нийтийн унаанд унтчихвал унахгүй байхад тустай.

Харин энэ зүйл Windows системийн компьютерт хэрэглэгддэг бөгөөд Alt, Ctrl, Del товчнуудыг зэрэг дарж өгдөг.

Ямар ч хүнд цүнхтэй байсан гар ядрахгүй.

Аллергитэй хүмүүс байн байн хармаагаа ухахгүй, цаг хэмнэнэ.

Каваками чиндогү хийхдээ баримтлах дүрмийг батлан гаргасан. Жинхэнэ чиндогү хэрэглэхэд хэцүү, мөн өдөөн хатгасан шинжтэй байх ёстой. Мөн чиндогүг зарж, мөнгө олж болохгүй. Түүний шинэ санаануудаар гаргасан ном бестселлер болж, дэлхий дахин чиндогүг мэддэг болсон юм.

1990-өөд оны дундуур Каваками селфи зураг авах савааг зохион бүтээсэн юм. Хэрэв тэр үед зохиогчийн эрхээ авчихсан бол өдийд тэрбумтан болчихсон байх байлаа. Гэхдээ тэр харамсдаггүй.
Хэдийгээр чиндогүг зарж болохгүй гэж тунхагласан ч Японд түүний санааг авсан зүйл дэлгүүрт маш их.
Жишээ нь, энэ алчуур бол мөлхөө хүүхдэн алчууртай нь тун ижил.

Хэвтээгээр ажиллах хэрэгсэл ч гэсэн дэлгүүрт л зардаг болохоос чиндогү мөн.

Эрүүний тавиур ч.

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаална гэж байгаа.

USB оролттой дух сэрүүцүүлэгч.

Өөр бусад чиндогүг танилцуулья.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
39
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.