Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ц.Нямдорж: У.Хүрэлсүхийг сонгож өгөөрэй


 

МАН-ын дараагийн даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар өрсөлдөж байна. Нэр дэвшигч тус бүр зорилго, чиглэлээ танилцуулсан илтгэл тавьсны дараа санал хураалт эхэлсэн. 1300 төлөөлөгч санал хураалтад оролцож байгаа бөгөөд дүнг тооллогын комисс танилцуулснаар МАН-ын шинэ дарга тодорно.

Нэр дэвшигчдэд амжилт хүсэж МАН-ын нөлөө бүхий гишүүд их хурлын төлөөлөгчдөд нөлөөлөх байр сууринаас ямар үг хэлснийг тоймолъё.

Ц.Нямдорж: Арагш харах хэрэггүй

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжихийг уриалав.

-Би энэ индрээс М.Энхболдыг нэр дэвшүүлэн “Ирэх цагийн дууг буцах хүн аялдаггүй” гэж хэлж байлаа. Би намын 10 даргын нүүр үзжээ. Өнөөдөр 11 дэх даргаа сонгох гэж байна. Одоо харин МАН-ын даргад нэр дэвшиж буй У.Хүрэлсүхийг манай намынхан төдий бус ард түмэн мэднэ. Дөрөө даах ат, дөрвөөр сүлжсэн гэзэг гэж байдаг. У.Хүрэлсүх МАН-ын дарга болвол бидний сэтгэл, зүтгэл нэг болж чадна. Мөнгөний богцонд дөрлөгдсөн  төр, тэр богцонд толгойгоо чихчихсэн түшээдээс салах гэж МАН-ын энэ хувьсгал эхэлсэн. Маш хэцүү байна. Арагш харах хэрэггүй. У.Хүрэлсүхийг сонгож өгөөрэй гэж хүсье.  

Ж.Мөнхбат: Зугтсан нь биш зүтгэсэн нь хоймор суугаасай

МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өрсөлдөхөөр болж, заалнаас нэр дэвшсэн ч төд удалгүй нэрээ татсан. Тэрбээр нэрээ татахын өмнө намын гишүүддээ хандан дараах үг хэлжээ.

-Итгэл сэтгэлээрээ нэгдсэн та бүхэндээ өнөөдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө би намынхаа 27 дугаар Их хурлаас та бүхнийхээ дэмжлэгээр ерөнхий нарийн бичгийн дарга болсон.

Өнгөрсөн гурван жилд намынхаа гал тогоог удирдаж, намынхаа бодлогод ялалтын төлөө мөр зэрэгцэн зүтгэж ажиллажээ. Та бид цалин тавих мөнгөгүй, хөдөө томилолтоор явахад шатахууны мөнгөгүй байсан хүнд үеийг хамтдаа үдсэн. Энд байгаа 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумынхан бүгдээрээ энэ зовлонг мэдэж байгаа.

Нэг зарчим та бүхэндээ хэлж байсан. Зугтсан нь биш зүтгэсэн нь  хоймор сууна гэдэг зарчим хэлж байсан.Харамсалтай нь, 2016 оны сонгуулийн дараа энэ зарчим бүрэн хэрэгжиж чадаагүй. Цаашдаа энэ зарчмыг мөрдлөг болгон явахыг та бүхнээсээ хүсэж байна.

МАН-ын 27-28 их хурлын хооронд сөрөг хүчнийг удирдаж, МАН-ыг Монгол төрийн хойморт суулгаж, үнэмлэхүй их эрхтэй эрх баригч болгож, 21 аймаг, 330 сум, есөн дүүрэгт ялалт байгуулахын төлөө надад их зүйлийг заасан намын дарга М.Энхболддоо талархал илэрхийлье.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэрүүл шуугиан хийж, намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн бол МАН-ынхаа мянга, мянган гишүүдээсээ уучлал хүсэж байна.

Монгол төрийн хүндэт хоймроос Ерөнхий сайд намайг янз бүрээр хэлээд байхаар нь би бас залуу хүний хувьд тэвчиж чадахгүй, өмнөөс нь үг сөрж хэрэлдсэн алдаа надад бий. Ерөнхий сайд маань надаас бас уучлалт гуйх байх. Гэхдээ би энэ намыг хагалж, сөрөг хүчинтэйгээ нийлж Засгийн газраа унагасан, бүлгээ хувааж өнөөдрийн энэ хагархай бутархай эв түнжингүй байдлыг бий болгосон хүмүүстэй эхэлж хариуцлага тооцсоны дараа ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн.

МАН цэргийн тушаалаар хөдөлдөг цэргүүдийн бөөгнөрөл биш гэж боддог. Тийм учраас цаашдаа МАН-ыг тушаалаар, айдсаар биш бодлогоор, ёс суртахуунаар дүрэм журмаар, сэтгэл зүтгэлээр удирддаг байгаасай гэж хүсэж байгаа юм.

Би албан тушаалын нүх болгонд улайрч зүтгэдэг хүн биш ээ. Энэ удаад ч би намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдье.

Сүүлийн үед манай нам хоёр хуваагдсан нь хамгийн том зовлон болоод байгаа. Эвлүүлж чадах хүнийг намын дарга болоосой, хөдөө орон нутгаа мэддэг, зовлон жаргалыг туулсан, анхан шатаа сонсож чаддаг хүн дарга болоосой гэж хүсэж байгаа.

Цаашдаа ачааны хүндийг үүрэх болохоор арагш зугтдаг, албан тушаал авах болохоор урагш ухасхийдэг байдлыг МАН таслан зогсоох ёстой. Зугтсан нь биш зүтгэсэн нь хоймор суугаасай гэсэн зарчим дээрээ хатуу зогсоно.

Н.Дэмбэрэл: Намын дарга Ерөнхий сайд байх дүрмээ хүндэтгэе

МАН-ын даргад өрсөлдөхөө зарлаад байсан Н.Дэмбэрэл нэрээ татахдаа хэлсэн үгнээс:

-Нэр дэвшиж буй Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат нарт хандан жирийн үзэл санаа нэгт намын гишүүний хувьд нэгэн санаачлага дэвшүүлмээр байна. Төр хүчтэй байхын үндэс бол эв нэгдэл гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл төрийн эрх барьж буй манай намын дотоод эв нэгдэл хамгаас чухал гэдгийг та онцлон ярьж байгаа. Үүнтэй миний бие ч санал нэгдэж байна. Тиймээс энэ удаа хойшлуулашгүй тулгамдаад буй намын эв нэгдлийн төлөө, Намын дарга Ерөнхий сайд байна гэсэн намын дотоод дүрмийг хүндэтгэн, МАН-ын даргад нэр дэвшин өрсөлдөж буй МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намын эв нэгдлийг билэгдэн даргаар сонгуулахыг уриалж хамтдаа өрсөлдөөнөөс нэрээ татахыг хичээнгүйлэн хүсч байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авлаа
2
6 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
3
6 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
48
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.