Хайх зүйлээ бичнэ үү

мин

М.Энхболд: Энэ хоёр өгүүлбэр миний хамгийн товч тайлан юм


МАН-ын 28 дугаар их хурал болж, намын даргаар У.Хүрэлсүх дөнгөж сая тодорлоо.

МАН-ын даргаар 2013 оноос хойш ажилласан, УИХ-ын дарга М.Энхболд түүнд тамгаа гардуулж өгөхдөө "Та 1996 оноос хойш тоолбол МАН-ын найм дахь даргаар сонгогдож байна. Энэ албыг хашиж байсан миний хувьд хоёр дахь удаагаа МАН-ын даргын тамгыг намын шинэ даргад гардуулан өгөх гэж байна. Эхний удаа хоёр жил дөрвөн сар ажилласан. Энэ хугацаанд Ардчилсан намын Ерөнхий сайдаас Засгийн газрын тамгыг хүлээн авч, ямар нэг сонгуульгүйгээр МАН-ын тухайн үед шинээр сонгогдсон даргад хүлээлгэн өгч байлаа.

Хоёр дахь удаагаа дөрвөн жил нэг сар гаруйн хугацаанд МАН-ын даргаар ажиллалаа. Парламентад 26 суудалтай сөрөг хүчний намын дарга болж, өнөөдөр 65 суудалтай эрх баригч нам болгосон. Энэ хоёр өгүүлбэр бол хоёр удаа намын даргаар ажилласан миний хамгийн товч тайлан юм гэдгийг хэлэхийг хүсч байна.

Би таныг эв нэгдлийг эрхэмлэж, энэ их ачааг ажрахгүй үүрч явж чадна гэж бодож байна. Та энэ их хуралд өөртэйгөө өрсөлдсөн Хаянхярваатай хамтарч, нийлж нэг баг болж, намын бага хурлын гишүүдийн нэрийг намын 28 дугаарт оруулж ирэх энэ ажлаасаа эхлээд нэгдмэл нэг ойлголтонд хүрч ажиллавал бидний дундах хагацал талцал үгүй болж, эвлэрэл нэгдлийн эхний шат тавигдаж чадна гэж бодож байна.

2021 онд та МАН-ын 100 жилийн ойг нүүр бардам тэмдэглэж, намын 29-р их хурлын хүндтэй индэр дээр данагар сайхан зогсож байхын ерөөлийг өргөж МАН-ын даргын тамгыг хүлээлгэн өгье" гэсэн юм. 

МАН-ын 28 дугаар их хурал маргааш үргэлжилнэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
49
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.