Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ширли: Энэ хүн Стивийг хөнөөснөөр миний амьдралд ч бас цэг тавьсан

Алуурчинд 16 жилийн ял оноолоо.


Их Британийн парапланы тамирчин өнгөрсөн онд Монголд бусдын гарт амиа алдсан. Тэгвэл түүний алуурчинд 16 жилийн ял оноожээ. Их Британийн баруун хэсэгт орших Чеширийн 56 настай Стив Наш 2016 оны есдүгээр сард Монголд дээрэмдүүлж, бусдын гарт амь насаа алдсан. Тэрбээр Монголын Хангай нуруугаар парапланы аялал хийж явсан юм. 

Монгол Улсын төв хэсэгт орших Архангай аймгаас түүний цогцос олдсон. Хэтэвч болон пасспорт нь алга болсон байжээ. 

Гэмт этгээдийн нэрийг Б.Гантулга гэдэг. Шүүх хурал Монголд өнгөрсөн баасан гарагт болж, чанга дэглэмтэй хорих ангид Б.Гантулгыг ял эдлүүлэхээр болжээ. 

Нашийн эхнэр Ширли “Стивийг нас барсны дараа миний амьдрал ямар ч утга учиргүй болсон. Бидний хувьд төдийгүй Стивийн хувьд ч энэ хэрэг маш шударга бус байгаа биз дээ. Тэр амьдралд маш их хайртай, олон зорилго тэмүүлэлтэй хүн байсан. Би нөхрөө төдийгүй маш сайн найзаа алдлаа. Энэ хүн Стивийг хөнөөж байхдаа минийхийг ч үгүй хийсэн” гэж хэлэв. 

Стив Наш нь өөрийн найз Гаррет Астоны хамт параплан буюу шүхрийн аялал хийж байсан юм. Ингээд ганцаар аяллаа үргэлжлүүлж байхдаа амиа алджээ. 

Тэр аяллаа баримтжуулж явсан ба хамгийн сүүлд 2016 оны наймдугаар сарын 31-нд өөрийн зургаа постолжээ. 

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Татарстанд энэ жил Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ
2
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
3
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
36
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.