Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Амьдарсны чинь төлөө мөнгө төлөх 7 газар

Oршин суугчдаар дутагдан, ямар ч хүн байсан ирж амьдраач гэж урьдаг газар байдгийг мэдэх үү?


Монголчууд бид гадаад явах дуртай. Бараг л хил давж байвал хаана ч яах вэ гэх хүн ч бий. Тэгвэл энэ дэлхийд оршин суугчдаар дутагдан, ямар ч хүн байсан ирж амьдраач гэж урьдаг газар байдгийг мэдэх үү? Зүгээр амьдрахад л мөнгө төлдөг хот ч байна. Итгэхгүй байвал танд амьдарсны чинь төлөө мөнгө төлөх 7 газрыг танилцуулья. Та яагаад очиж үзэж болохгүй гэж.

Детройт хот, Мичиган муж, АНУ

“Барууны Парис”, “Америкийн машины нийслэл” зэрэг том нэр зүүж байсан энэ хот XX зууны сүүлээр бараг хоосорсон. Одоо тус хотын захиргаа хуучин нэр сүрээ сэргээх гэж хамаг чадлаараа хичээж байна. Хотын захиргаанаас гаргасан “Challenge Detroit” шинэ хөтөлбөрөөр Детройт хотод ажиллаж, амьдрах мэргэжилтнүүдэд 2500 доллар өгөхөөр амлажээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Аляск, АНУ

Хэрэв та хүйтнээс айдаггүй, өвлийн цас мөс, амар тайван амьдралд дуртай бол Аляск дахь амьдрал танд яг зохино. Америкийн Засгийн газрын тусгай сангаас Аляскад амьдрах мэргэжилтнүүдэд мөнгө төлдөг. Ганц болзол нь доод тал нь нэг жил тогтвор суурьшилтай байх.

Саскачеван муж, Канад

Канадын энэ муж 2010 хойш дээд сургууль төгссөн, цаашдын амьдралаа шийдээгүй байгаа хүмүүст маш сайхан боломж амлаж байна. Тус мужид 7 жил ажиллаж, амьдрах залуу мэргэжилтнүүдэд 20 мянган канад доллар өгөх юм. Дэлгэрэнгүйг эндээс.  

Ниагарийн хүрхрээ, АНУ

Үнэн гэж итгэхэд хэцүү боломж. Дэлхийн гайхамшгийн нэг болох үзэсгэлэнт газарт амьдраад, үүнийхөө төлөө мөнгө авна гээд бод. Орон нутгийн компанид 2 жил ажиллах залуучуудад 7 мянган доллар өгнө. Мэдээллийг эндээс.

Понга, Астур, Испани

Энэ жижигхэн тосгон Испанийн зүүн хойд хэсэгт байх дархан цаазат газарт оршдог. Испанийн хамгийн эртний тосгоны нэг Понга тосгондоо ирж амьдарсан залуу хосуудад 3 мянган евро өгнө. Нэмэлт болгон төрсөн хүүхэд бүрт мөн 3 мянган евро. Экологийн цэвэр газарт амьдрах сайхан боломж.

Утрехт, Голланд

Голланд орон хүмүүнлэг, нийгмийн ухааны судалгаагаараа алдартай. Энд хийгдэх нэгэн нийгмийн судалгаа нь хотын бүх хүн амд тус бүр1000 доллар өгөх.

Кертис, Небраска, АНУ

Орон нутгийн захиргаа хотынхоо төлөө юу ч хийхгүй байна гэж та төрөлх хотдоо бухимдаж байсан удаа олон байх. Америкийн Кертис хотоос хотын дэд бүтцийг сайжруулах сайхан төсөл гаргасан хүнд газар үнэгүй өгөх болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
Уржигдар
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
2
3 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
3
3 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
47
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.