Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдөр 25 нас хүрсэн Майли Сайрусийн дуулиант баримтууд

2013 оны MTV Video Music Awards (VMA) ёслол дээр Сайрусийн хийсэн зүйлийг шок гэж нэрлэхээс өөр арга байхгүй.


Түүний жинхэнэ нэр Дестини Хоуп. “Хувь заяа”, “Итгэл найдвар” гэсэн утгатай нэр охиндоо өгөхдөө эцэг эх нь ирээдүйд алдартай хүн болно гэж тооцсон нь алдсангүй. 15 настайгаасаа шоу бизнест орсон Майли үнэхээр хөөрхөн хүүхдийн дүрд тоглож байлаа. Гэвч тэр удалгүй хөгжилтэй “мангас” болон хувирсан юм. Түүнийг дэлхийн хэмжээнд нэрд гарахад хэрэг төвөг, шуугиан дуулиан нь их нөлөөлсөн.

Робин Тикетэй хийсэн тверк-секс

Майли Сайрус с Робином Тике

2013 оны MTV Video Music Awards (VMA) ёслол дээр Сайрусийн хийсэн зүйлийг шок гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Эхлээд байдал хэвийн байлаа. Майли We Can't Stop дуугаа саарал усны хувцастай дуулж, ямар нэг эвгүй сюрприз гарах шинжгүй байв. Бүжигчин залуусаа энд тэндээс нь базаад байсныг нь хүмүүс гэмгүй шоглоом хийж байна л гэж үзэж байв. Дараа нь Робин Тике тайзан дээр гарч, Blurred Lines хит дуу эгшиглэхэд байдал хурцадсан. Майли усны хувцсаа тайлан хаяхад дотроос нь биений өнгөтэй дотуур хувцас гарч ирлээ. Сайрус өөрийгөө базан бүжиглэхэд араас нь Робин тверк хийсэн юм. Танхимд байсан алдартнуудын царай барайж, хүүхэдтэйгээ ирсэн үзэгчид тэднийхээ нүдийг нь тагласан. Ёслолын дараа бүгд Сайрусийг ярьж, бусад жүжигчдэд огт анхаарал хандуулаагүй. Сайрус дараа нь үүнийгээ Jingle Ball арга хэмжээнд Санта Клаустай давтсан.

Видео Wrecking Ball
VMA-д бжигнуулсныхаа дараа этр Лиам Хемсвортоос салсан. Лиам найз бүсгүйнхээ энэ аашийг тэсээгүй. Салалтын уй гашуугаа тэр Wrecking Ball дуундаа клип хийж тайлсан. Эхний хэдэн өдөрт л клипийг 19 сая хүн үзсэн.

Эрхтний дүрстэй бялуу

Майли Лиам Хэмсворттой үерхэж байхдаа төрсөн өдрөөр нь эр бэлэг эрхтний дүрстэй бялуутай ирсэн. Тэр л ганцаараа баярлан инээж, Лиам болон түүний хүмүүжилтэй найзууд шоконд орсон гэдэг.

Хэл

Майли Сайрус

Майли Сайрусийн гол маяг бол хэлээ гаргах. Болсон болоогүй ямар ч үед тэр хэлээ гаргадаг. Rolling Stones хамтлагийн лого шиг л. Kiss хамтлагийн Жин Симмонс 12 см урт хэлтэй байсан гэдэг. Сайрусийн хэл тийм урт биш ч тэр хэлээ брэнд болгож чадсан юм. “Би ичимхий хүн. Зураг авахуулахдаа ичээд хэлээ гаргадаг” гэсэн түүний үгэнд хэн ч итгэхгүй.

Тамхи

Майли Сайрус

Майли Сайрус хүмүүсийг яаж шоконд оруулахаа сайн мэднэ. Орчин үед тамхи зуугаад зургаа авахуулахад л хэвлэлээр шүүмжлүүлдэг болсон. Тэгвэл Майрус нэгэн том язгууртны хүлээн авалтын үеэр бүр татсан юм. Түүний шүтэн бишрэгч хүүхдүүдийг эцэг эх нь Майлигаас салгах гэж оролдож байх зуур Майли улам цааш ахисан. Instagram хуудсандаа хар тамхи татдаг хэрэгслийн зураг оруулж, ДЕСЕРТ хэмээн бичсэн байлаа.

Нүцгэлэх зуршил

Майли Сайрус

Майли олон юм давхарлаж өмсөх дургүй. Ялангуяа биеийн дээд хэсэгтээ. Хөхөө жаахан юмаар л хаачихад болно гэж тэр үздэг. Ийм байдалтай тэр хүлээн авалт, уулзалт дээр тоохгүй хүрээд ирдэг хүн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
2
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.