Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Dreamers' Day: "Модийнд өнгөрөөсөн шөнө" киног яагаад ЗААВАЛ үзэх ёстой вэ?

Энэ бямба гарагт том дэлгэц, Монгол хадмалтайгаар үзээрэй.


Dreamers’ Day кино өдөрлөгийн энэ долоо хоногийн үзвэрээр Францын кино найруулагч, кино шүүмжлэгч, сэтгүүлч, зохиолч Эрик Ромерийн “Модийнд өнгөрөөсөн шөнө” гэх 1969 оны утга уянга, гүн бодролын төдийгүй хөгжөөнт бүтээлийг толилуулахаар бэлдээд байна.

Өмнө нь бид тус найруулагчийн “Ногоон туяа” гэх Францын шинэ давалгааны мөн нэгэн онцлох бүтээлийг хүргэж байсан билээ. Уг кино үзэгчдээс ихээхэн эерэг үнэлгээ авч, киноны дараах хэлэлцүүлэг ч халуун дулаан яриагаар дүүрэн өрнөсөн билээ.

Ромерийн “Ёс суртахууны зургаан тууж” цувралын гуравдугаарт явдаг уг бүтээл гол дүрийн баатруудын үг яриа, бодрол дээр төвлөрсөн тул үзэхэд тун ч таатай байх нь гарцаагүй.

Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг бүтээл” төрөлд “My Night with Maud” нэртэйгээр нэр дэвшин өрсөлдөж байсныг энд онцлох нь зүйтэй.

Стивен Шнайдерын “Үхэхээсээ өмнө үзэх 1001 кино” жагсаалтад хүртэл багтдаг бүтээл юм.

Та бүхэн уг киног энэ бямба гарагт буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 25-ны 16 цагт монгол хадмал орчуулгатайгаар УИД-ийн тавдугаар давхарт байрлах iCinema кинотеатрт хүрэлцэн ирж үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
10
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.