1 мин
Б.Шижирбат “Авьяаслаг азиуд" шоуны эцсийн шатанд шалгарлаа
Эцсийн шатны шалгаруулалт арванхоёрдугаар сарын 7-ны өдөр шууд дамжуулалтаар явагдах юм.
“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат энэ жил “Авьяаслаг азиуд” шоу тэмцээнд оролцож байна. Түүний үзүүлбэр “Алтан баззер” авч, хагас шигшээнд шалгарсан. Ингэснээр санал хураалтад түүнийг дэмжигч олон идэвхтэй оролцсоноор гранд финал буюу эцсийн шатад оролцохоор болжээ.
Шилдэг 9 оролцогчоос цор ганц ялагчийг тодруулах эцсийн шатны шалгаруулалт арванхоёрдугаар сарын 7-ны өдөр явагдах юм.
Филиппины "ABS CBN" сайтад энэ талаар "Манай улсын шилдэг оролцогч битбоксчин Нэйл Рэй Гарсиагийн гол өрсөлдөгч гэгдээд байсан Б.Шижирбат эцсийн шалгаруулалтад тэнцжээ. Алтан баззерийн эзэн өрсөлдөгчөө ялан гарахын тулд илүү том үзүүлбэр үзүүлэх хэрэгтэй болж байна" гэж бичжээ.