Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өлсгөлөн Зимбабвед Мугабегийн хүүхдүүд ингэж тансаглаж байжээ

Зөнөг Мугабе огцорсноор энэ баячуудын хувь заяа ч эргэлзээтэй болоод ирлээ.


Дэлхийн хамгийн ядуу орны жагсаалтад Конгогийн дараа сүүлээсээ 2-т бичигддэг Зимбабве улсын эрх хүүхдүүдийн ертөнцөд тавтай морил. Энэ улсын ихэнх иргэн ядуу. Харин дарга нарын хүүхдүүд нь ёстой л дунд чөмгөөрөө жиргэж, дураараа аашилдаг. Хувийн онгоц, далбаат завь, үнэтэй машин, алтан буу гээд Зимбавегийн эрх хүүхдүүд жаргаж байжээ. Энэ эрх хүүхдүүдийн ихэнх нь Ерөнхийлөгч асан Мугабегийн хамаатнууд юм. Тэгэхээр Мугабегийн эрин дууссанаар тэдний ингэж наргих цаг төгсөж байна гэсэн үг үү?

Энэ хүүхдүүд талхны дараалалд зогсдоггүй бол Зимбабвегийн ард түмний 90 хувь нь талхны төлөө ёстой л алалцдаг. Тэд дэлхийн хамгийн үнэтэй машин унаж, хэдэн мянган долларын үнэтэй дарс ууна. Дэлхийн хамгийн ядуу орны нэг ч энэ хүүхдүүд Парис, Дубайд шопинг хийдэг. Зүгээр ч онгоцоор нисэхгүй, хувийн хүлгээрээ явна. Тэдний хамгийн гол онцлог бол эд баялгаа олон нийтийн сүлжээгээр гайхуулах явдал.

Ээжээсээ дутахгүй шуналтай хүүхдүүд. Тийм болохоор зүүн гар талын залууг Грейс Гуччи гэж нэрлэдэг. Харин баруун талынх нь 20 настай Чатунга Мугабе.

Есдүгээр сард Роберт Мугабе хоёр Rolls-Royce худалдаж авсан бөгөөд саяхан Дубайд машинаа гайхуулаад зогсож байлаа.

Мугабегийн хүү инстаграм хуудсандаа дотор тал нь нэл алтаар чимэглэгдсэн хувийн онгоцныхоо зургийг оруулсан.

Хувцсандаа ч тэр мөнгө харамладаггүй. Саяхан авсан пүүз нь 14 мянган долларын үнэтэй.

Роберт Мугабегийн алтан гар буу.

Түүний дүү Чатунгагийн элдэв явдал Африкийн шар хэвлэлд байнга гарна. Хоёр долоо хоногийн өмнө түүний Ace of Spades хэмээх үнэтэй дарсаар  Rolex цагаа угааж байгаа бичлэг гарсан.
Чатунга Rolex цагаа харуулаад “Миний бугуйнд 60000 доллар байна, харин аав минь бүтэн улсыг захирч байна” хэмээн ярьж байв.

Зимбабвегийн баячуудын нэг, улстөрч Филип Чиянгнегийн охид Ванесса, Мишель нар ч тансаглах дуртай. Тэдний аав нь Мугабегийн хамаатан бөгөөд 280 сая долларын хөрөнгөтэй.

Ванесса Чиронгаг “Зимбабвегийн Кардашьян” гэж нэрлэдэг.

Мишель Чиронга ч мөн адил.

Мишель 2013 оны Land Rover Victoria Beckham унадаг нь 100 мянган долларын үнэтэй. Бал сараа Сейшелийн аралд 65 мянган доллараар тэмдэглэсэн.

Тэд үнэтэй хувцас, арслангийн арьсаар хийсэн цүнх худалдан авдаг. Алтан бялуу бол тэдний хувьд жирийн зүйл.
Зимбабвегийн инфляц 384%, хүн амын 93 хувь нь ядуу.

33 настай Гениус Кадунгуре “роллс-ройс” унадаг. Бизнесээ байгалийн хийн лицензээр эхэлсэн.

Сидней Хамбирагийн эцэг энэ улсын дэд бүтцийг гартаа оруулсан.
Лам нар ч энд сайхан амьдардаг. Тэдний ном Мадоннагийн концерт шиг л хүмүүсийг цуглуулдаг.

Уэберт Ангел тэдний нэг. Тэр The Billion Group-ийн эзэн.
Лам ч наргих дуртай. Нэг үдэшлэг хийхдээ л 17 мянган доллар гарздаж, төрсөн өдрөө 32 мянгаар хийж байсан удаатай.

Уберт Ангел саяхан шар өнгийн Lamborghini машины зураг оруулаад “Мөнгө тэнэгүүдэд олддоггүй” гэж бичжээ.

Уберт Ангел өөрийн баялгаа ухаан чадлынхаа ач гэж ярьдаг.

Викнелл Чивайо (сэр Уикнелл) Харард хэд хэдэн объекттой. Ихэнх цагаа Америкт өнгөрүүлдэг.

Чивайогийн цагны цуглуулга.

Зөнөг Мугабе огцорсноор энэ баячуудын хувь заяа ч эргэлзээтэй болоод ирлээ. Гэхдээ тэд гадаад орон руу зугтах болов уу. Үлдлээ ч ядуу иргэдээсээ сайхан амьдралтай байх нь тодорхой. Ядарлаа гэхэд нэг цагаа зарчихна гээд бод.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
9 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
9 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
13 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
12
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.