Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Алтан үзэг” наадамд ана мана үзэлцэх 10 шалтгаан

ХИС-ийн Сэтгүүлзүй, Медиа технологийн тэнхимээс наймдах жилдээ санаачлан явуулж буй сэтгүүлзүйн оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадам арванхоёрдугаар сарын 1-ний өдөр


ХИС-ийн Сэтгүүлзүй, Медиа технологийн тэнхимээс наймдах жилдээ санаачлан явуулж буй  сэтгүүлзүйн оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадам арванхоёрдугаар  сарын 1-ний өдөр Чингис зочид буудалд 16.00 цагаас шилдэгүүдээ шалгаруулах гэж байна. Сэтгүүлзүйн оюутнуудын хувьд алдаж болохгүй алтан боломж бол яахын аргагүй “Алтан үзэг” наадам билээ. Тиймээс яагаад заавал уг наадамд өөрийгөө сорих ёстой шалтгаануудыг хүргэж байна. 

Мэргэжлийн чиг баримжаа олж авна

Сэтгүүлзүйн мэргэжлээр сурч байгаа оюутнуудын хуран цуглах газар бол мэдээж “Алтан үзэг” наадам. Энд л шинэ үеийн сэтгүүлчдийн  мэргэжлийн чиг баримжаа ямар байгааг харж, алдаа онооноосоо суралцаж чадна.

Мөнгөн шагнал

Оюутнуудад мэдлэг боловсролоос гадна юу хамгийн зайлшгүй шаардлагатай байдаг гээч? Тэр бол мөнгө. Тэгвэл уг наадмын шагналын хур нэг биш нэжгээд хүн дээр асгарах тул өөртөө итгэлтэйгээр бүтээлээ явуулах хэрэгтэй. 

Ивээн тэтгэгч байгууллагуудаас ажлын санал хүлээж авна

Мөнгөн шагналаас гадна ивээн тэтгэгч байгууллагуудаас ажлын санал хүлээж авах боломжтой. Монголын сэтгүүлзүйн салбарын нэр хүндтэй байгууллагуудаас ийм санал хүлээн авах үед баярын нулимс унагаах  энүүхэнд.

Мэргэжилдээ дуртай болно

Жил бүр алтан үзэг наадам болох өдрүүд ойртох тусам оюутнуудын сэтгэлд гал гарч, нүдэнд нь оч гийдэг. Учир нь яг л энэ цаг хугацаанд сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч, дурлаж бас хайрлаж эхэлдэг. 

Хичээлийн дүнд сайнаар нөлөөлнө 

Чиний бүтээл шагналт байр эзлэхгүй байсан ч сэтгэлээр бүү уна. Багш нар чинь чамд шагнал өгч чадахгүй ч урмаар тэтгэж оноогоор мялаана. 

Өөрийгөө таньж мэднэ

Хүн болгон өөрийн хэв маягтай байдаг шиг сэтгүүлчид ч бас бичлэгийн өнгө аяс, хэв маягийн хувьд харилцан адилгүй. Тэр ч утгаараа өөрийн нийтлэл, нэвтрүүлэг, бүтээлүүдийг хийх явцдаа өөрийгөө таньж мэдэж чадна.

Нэр хүндтэй болно 

Шилдэг бүтээлийн эзнээр шалгарсан танд “Алтан үзэг” наадам алтаар хийсэн үзэг өгч чадахгүй ч алт шиг үнэтэй нэр хүндийг өгч чадна.

Салбарынхаа одуудтай танилцана

Үргэлж цэнхэр дэлгэцээс үзэж, даган дууриаж, биширдэг мэргэжил нэгт  алдартнуудтай “Алтан үзэг” наадмын ачаар л  уулзаж танилцах завшаан олдоно. Тэдэнтэй сэлфидэхээ бүү мартаарай.

Туршлагатай болно

Ажил олгогчоос “чамд туршлага бий юу” гэсэн асуулт хамгийн их сонсдог. Тэгвэл уг туршлага, ур чадварыг “Алтан үзэг” наадамд оролцох явцдаа бүтэн дөрвөн жилийн турш хуримтлуулах боломжтой.

Бүтээлч болно

Сэтгүүлчид хийж байгаа зүйлдээ хариуцлагатай хандаж, үнэн зөвийг ямагт эрэлхийлж явдаг. Бага ч болов алдаа гаргаж огтхон ч болохгүй. Тиймээс аливаа эргэлзээтэй асуудлын мөрөөр тууштай зүтгэж,  баталгаатай нотолгоо олохын төлөө өөрийн бүхий л боломжоо дайчлан ажилах нь чухал. Энэ дадлага, хариуцлага, бүтээлч байдлыг оюутнуудад өгч чадах гүүр бол мэдээж  “Алтан үзэг” наадам юм.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
8 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
9 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
36
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.