Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Улаанбаатар хотын ЗААВАЛ орж үзэх 10 кофе шоп

Та арай орж амжаагүй байгаа юм биш биз?


Улаанбаатар хотын нууцлаг, чамин тансаг, сонирхолтой кофе шоп болон бусад газруудаар зочлох, хөнгөлөлт эдлэх боломжийг олгодог Sip & See пасспорт тун удахгүй та бүхний гар дээр хүрэх гэж байгааг та мэдсэн үү? Бас энэ дашрамд та бүхэнд хотын хамгийн сонирхолтой 10 кофе шопуудыг танилцуулж байна. Та бүхэн байршил болон бусад мэдээллийг кофе шопуудын нэрэн дээр дарж аваарай.

1. ROC Caffeine Bar

Та боломжийн үнэтэй, тухтай орчинтой мөн тун шинэ, сэргээ амттай сайхан кофе уухыг хүсэж байвал энэ газар танд яг тохирно!

2. Ziferblat

Магадгүй Улаанбаатар хотод буй хамгийн тухтай орчин бүхий газар энэ байх. Мөн долоо хоног болгон сонирхолтой арга хэмжээ зохиогддог. Та энд кофе, жигнэмэгийг хүссэн хэмжээгээрээ хүртэж болно.

3. Tatuka Bakery

Шууд л амтат бялууных нь амт тагнайд мэдрэгдэж байна гээч. Энэ бол маш олон төрлийн гоё бялуу, амттан зардаг мөн сайхан амттай кофе хийдэг газар юм. Саатаад нэг үзээрэй.

4. Cafe Eder

Шинэ, сонирхолтой янз бүрийн сет, бүтээгдэхүүн гаргаж байдаг энэ газар та сонирхолтой, шинэлэг амтыг мэдрэх боломжтой юм. Сет бүтээгдэхүүнүүд нь их баялаг, амттай агаад боломжийн үнэтэйг дуулгах нь зүйтэй биз ээ.

5. Cozy Club

Энэ газрын тухай өмнө нь дуулж байсан уу? Тухтай, гоё орчинтой, хотын төвтэй ойрхон сонирхолтой газар шүү. Та бүхэн энд кофе ууж, буйдан дээр нь тухлан саатаарай.

6. CODE

Өмнө нь манай "Ширээн дээр" гэх буланд орж байсныг та бүхэн мэдэх байх. Франц хэв маяг бүхий тухтай орчин, цэлгэр талбай. Амттай нарийн боов, кофе, дарс бас тансаг зоогтой. Та ер нь нэг зочлоод үзээрэй.

7. Station cafe & lounge

Интерном дэлгүүрийн хоёр давхарт ийм нэгэн газар байна. Харри Поттер сонирхогч хүн бүрт энэ газар лав тун ихээр таалагдана даа. Юмнууд нь тун боломжийн үнэтэйн дээр, орчин нь үнэхээр гоё. 

8. Cafe Tree

Байж болох хамгийн тайван амгалан газаруудын нэг. Үзэмж, цэвэр агаар гээд ярих юм байхгүй. Халуун кофе ууж цэнгэг агаартайд номоо бариад сууж байна гээд төсөөлөөд үз дээ. Гайхалтай биш гэж үү?

9. The Green Zone

Хувьдаа би энийг өөрийнхөө хамгийн дуртай газар гэж хэлмээр байна. Амттай кофе, тун ч гоё орчин, сайхан хоол ундтай энэ газрын уур амьсгал цаанаа л нэг дотно.

10. UBean

Кофенд дурлагсад бүгд л ийшээ орж үзэж байсан байх. Найрсаг үйлчилгээ, тав тухтай орчин, жинхэнэ сонгодог кофе шоп. Та ойрын хугацаанд шууд л дахиад ормоор санагдаж байгаа биздээ?

Энэ мэтчилэн маш олон кофе шопуудыг дурдах боломжтой. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Sip & See пасспортын ачаар та энэ кофе шопууд болон үүнээс гадна дахиад арав гаран кофе шопоор хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой болох юм. Ороод, кофегоо уугаад, тамгаа даруулаад л байж дээ. 

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.