Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Египетэд халдлага гарч, АНУ цагаач иргэдээ илүү хязгаарлахаа мэдэгдлээ

Хар баасан гарагт Египетийн түүхэнд байгаагүй халдлага боллоо.


Баасан гарагт Египетийн сүмд халдлага гарч, 235 хүн амиа алдсан тухай BBC мэдээллээ. Синайн хойгт байрлах уг сүмд зэвсэгт этгээдүүд дайран орж, их хэмжээний бөмбөг дэлбэлэн гал нээсэн байна. 

The Rawda mosque, roughly 40 kilometers west of el-Arish in Egypt's Sinai, after a gun and bombing terror attack, on November 24, 2017. (AFP/Stringer)

Халдлага үйлдэгсэд хэргээ хүлээгээгүй ч Суфи урсгалын эсрэг удаа дараа үйл ажиллагаа явуулаад буй Исламын зэвсэгт бүлэглэлээс үүдэлтэй гэж тус улсын Засгийн Газраас үзжээ. Ингээд Египетийн цэргийн хүч Исламын зэвсэгт бүлэглэлийн гол байршил болох Синайн уулархаг бүст агаарын цохилт өгч эхэлсэн байна. 

Injured people are evacuated from the scene of a militant attack on a mosque in Bir al-Abd in the northern Sinai ...

Халдлагын улмаас хүндээр шархадсан 130 гаруй мөргөлч болон энгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа ч амь нас нь хүнд байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Иргэд болон дэлхий нийтийг цочроосон уг хэрэг Египетийн орчин үеийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага юм.  

Sheikh Sulieman Ghanem, 75, receives medical treatment at Suez Canal University hospital in Ismailia, Egypt.

Ерөнхийлөгч Абдул Фаттах Аль-Сиси болсон хэрэг явдалтай холбогдуулан улс даяар гурав хоногийн гашуудал зарлаад байгаа бөгөөд Аюулгүй Байдлын зөвлөлийг хуралдуулан, хэрэгтнүүдтэй удаа дараагийн хатуу тэмцэл өрнүүлэхээ мэдэгджээ. 

ОХУ, Европын холбоо тэргүүтэй улсууд Египетэд гүн эмгэнэл илэрхийлээд байна. Үйл явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Египетийн ард түмэнд аймшигтай явдал тохиолоо. Дэлхий нийтээр энэхүү балмад террорист үйлдэгсдийг тэвчиж хэрхэвч болохгүй” гээд эмгэнэл илэрхийлэн, үйл явдалтай холбогдуулан АНУ-д цагаачлах иргэдэд тогтоох хязгаарлалтаа илүү чангатгахаа илэрхийлжээ. 

Сүүлийн жилүүдэд Египетийн цэрэг зэвсгийн хүч нэмэгдэхийн хэрээр удаа дараагийн халдлагууд өрнөөд байна. Өнгөрсөн гуравдугаар сард тус улс хэт даврагч бүлэглэлийн үйлдсэн зэвсэгт халдлагын улмаас 3 сарын онц байдал зарласан.

Image result for egypt terrorism donald ban

Амиа золиослогчдын зохион байгуулсан тус халдлагаар Нил мөрөн дагуух сүмийн 44 гаруй иргэн амиа алдсан. Үүний дараа олон улс бүс нутагт жуулчлах иргэддээ анхааруулга өгсөөр байгаа билээ. 

Эх сурвалж: BBC, Indy100 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
46
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.