Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

МакГрегор шиг болмоор байна: Хятадын хүүхдийн холимог тулаан

Харин хоёр хүүхэд гэртээ харихгүй, гэртээ харивал хар тамхичин болно, эсвэл аав ээж шигээ хар ажилчин болно гэж ярьжээ.


Сүүлийн үед Хятад, ОХУ-д хүүхдийн холимог тулаан ихэд шуугиан тараад байна. Хятад хүүхдүүдийн тулааны талаарх баримтат кино "Pear Video” сувгаар гарснаас хойш энэ асуудал улам хурцадлаа. Энэ кинонд Чэнду дахь “Энь Богийн тулааны клуб”-ын талаар гардаг юм. Энь Бо цагдаа байсан хүн.  Тэрбээр хүүхдүүдэд хичээл заан, торон дотор зодолдуулж, бараг л мэргэжлийн холимог тулаан шиг тэмцээн зохиож байгаа нь гарсан. Энэ хүүхдүүд өнчин, эмээ өвөө дээрээ байдаг хүүхдүүд. Кинонд гарснаар бол Бо тэднийг үрчлэн авсан гэнэ. Мөн тэмцээнд оролцсоных нь төлөө мөнгө өгдөг аж. Кинонд гарсан хүүхдүүд бүгд л энд гоё байна, гэртээ харимааргүй байна гэж байв.

Кино дэлгэцэнд гарсны дараа клубын зарим хүүхдийн уугуул нутаг болох Сычуань, Ляншань мужийн захиргаанаас клубыг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж шүүмжилсэн.
Шалгалт хийсэн цагдаа нар хүүхдэд хичээл заах зөвшөөрөл, үрчлэн авсан бичиг баримт олоогүй байна. Тэгэхээр хүний наймаа, хүүхэд хулгайлсан байж болох сэжиг гарч ирж байгаа юм.

Цагдаа нар одоо хүүхдүүдийг гэрт нь буцаах ажлыг хийж байна. Харин хоёр хүүхэд гэртээ харихгүй, гэртээ харивал хар тамхичин болно, эсвэл аав ээж шигээ хар ажилчин болно гэж ярьжээ. Сяо У хэмээх 14 настай хүү “Би энд холимог тулааны тамирчин болохоор ирсэн. Хувь заяагаа өөрчилмөөр байна. Би Конор МакГрегор шиг болно” гэж ярьжээ.
Энь Бо хүүхдүүдэд жил бүр 600000 – 750000 доллар зарцуулдаг байсан гэж хэлсэн байна. Энэ их мөнгийг хүүхдийн тулаан зохион байгуулаад олдог байсан аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
34
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.