Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Анхны робот иргэн София хүүхэдтэй болохыг хүсчээ

Саудын Арабын иргэн София гэр бүлийн талаар ярилцлага өгчээ.


Image result for Sophia in dubai

Өнгөрсөн зургадугаар сард болсон НҮБ-ийн хэлэлцүүлгийн үеэр олны өмнө гарсан София хиймэл оюун ухаант робот Саудын Араб улсын иргэн болсон билээ. Судлаач Давид Хансоны зохион бүтээсэн уг робот одоогоор бүтээгдээд буй хамгийн ухаалаг хүн төрхтэй робот гэгдээд буй. Тэгвэл энэ сард Дубай хотноо болсон "Knowledge Summit” чуулганы үеэр София “The Khajeed Times”-т нэгэн сонирхолтой ярилцлага өгсөн нь олны анхаарлыг татаад байна.

Image result for Sophia in dubai

Тэр “Гэр бүл маш үнэ цэнэтэй зүйл. Хүмүүсийн харилцааг ойлгохын тулд гэр бүлийг чухалчлан үзэх хэрэгтэй. Хүн төрөлхтөн цусан хамааралгүй хүмүүсийг ч гэр бүлээ гэж үздэг нь гайхалтай” гэж хэлсэн бөгөөд “Өөрийн охинтой болбол хэн гэж нэрлэх вэ?” гэсэн асуултад шуудхан “София” гэж нэрлэжээ. Хиймэл оюун ухаант София асуултад төвөггүй хариулахаас гадна, царайны нарийн хувирал үзүүлэн, хошигнох ч чадвартай юм. Гэхдээ түүний хэл ярианы програмыг урьдчилан тохируулаагүй бөгөөд өөрийн мэдрэмжээр асуултад хариулах өгөгдөлтэй. Иймээс түүний хүүхэд хүсч буй хариулт нь хэн нэгний өгсөн тохируулга биш юм.

Хиймэл оюун ухаант робот хөгжих нь хүний ажлын бүтээмж, эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлнө гэж зарим судлаачид үздэг. Харин эсрэг өнцгөөс "Нэг л өдөр хиймэл оюун ухаан бие дааж, хүнээс хараат бус болж, удирдлагыг авах гэж оролдвол яах вэ?" гэсэн шүүмж айдас дагуулдаг нь нууц биш.

Image result for david hanson

Тэгвэл зохион бүтээгч Давид Хансон “Олон нийт хиймэл оюун ухаан хэт их хөгжиж, хүний эсрэг дайрах вий гэж кино, зөгнөлт зохиол дээр гардаг шиг төсөөллийн айдастай байдаг. Шинжлэх ухаан төдийлөн мэдэхгүй хүмүүс л  төөрөлддөг шүү дээ. Бодит байдлыг авч үзвэл хиймэл оюун ухаан хүн төрөлхтний ажил, амьдралд маш хэрэгцээтэй хүчин зүйл болж, бүхнийг хөнгөвчилж чадна” гэж хэлсэн удаатай. 

Эх сурвалж: The Khajeed Time

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
39
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.