Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Д.Амарбаясгалан: МАН-ын нэрийг сэвтээвэл намаас хөөнө


“Намынхаа эв нэгдлийг хангаж, УИХ-ын сонгуулиар олон нийтийн өмнө амласан амлалтаа хэрэгжүүлж, 2020 оны сонгуульд амжилттай оролцох зорилтыг тавьсан их хурал болж өндөрлөлөө” гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дүгнэж байна. Тэрбээр өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр XXVIII их хурлын талаар хэвлэлийнхний асуултад хэрхэн хариулсныг сонирхоно уу.  

-МАН-аас зарим гишүүн нь тусгаарлаж, өөр нам байгуулах тухай мэдээлэл гарч байна. Энэ талаар мэдэгдсэн зүйл бий юү?

-Сая их хурлын үеэр МАН-ын дүрмийн болон намын даргын асуудал хэлэлцэж байх үед МАН-аас салан тусгаарлах тухайд ямар нэг зүйл яригдаагүй. Энэ талаар сонссон зүйл алга.

-УИХ дахь МАН-ын бүлгийн 32, 33 гэсэн хуваагдал XXVIII их хурлын үйл явц, уур амьсгалд шууд нөлөөлсөн. Гэхдээ индэр дээрээс үг хэлсэн намын удирдлагууд эв нэгдлийг хангахаар санал нэгдсэнээ илэрхийлж байсан. МАН-ын эв нэгдлийг хангахын тулд цаашид яаж ажиллах вэ?

-Шинээр сонгогдсон намын дарга, их хуралд оролцсон төлөөлөгчид ч гэсэн намын эв нэгдлийг хангаж ажиллах нь хүн бүрийн үүрэг юм гэдгийг тодотгосон. Ялангуяа У.Хүрэлсүх намын даргаар сонгогдсоныхоо дараа “УИХ дээр 33, 32 гэдэг тоо ярихгүй, тийм зүйл байгаагүй, өмнөх Засгийн газартай холбоотойгоор намын гишүүд байр сууриа илэрхийлэх үүднээс хоёр хэсэг болж санал солилцсоныг хоёр хуваагдсан гэж ойлгогдсон. Энэ бол бодлогын өрсөлдөөн байсан” гэж хэлсэн. Би ч үүнтэй санал нэг байна. Нам хагарч, хоёр талд гарчихсан зүйл огт биш. Цаашид бутарч, талцаж явах боломж нөхцөл бидэнд байхгүй. Намын их хурлаас эв эеэ хичээж ажиллахыг үүрэг болгосон учраас дор бүрнээ анхаарч ажиллах шаардлага тулгарч байна. Мөн УИХ-ын гишүүд намын их хурал, Бага хурал, Удирдах зөвлөлийн хурал дээр эв эеэ олж, үзэл бодлын сөргөлдөөнөө зогсоож, эвлээд хамтдаа зүтгэхээр болсон.

-Намын эв нэгдлийг хангах ямар заалтууд шинэ дүрэмд туссан бэ?

-Эв эе хичээх чиглэлд хариуцлагын тогтолцоог дүрэмд оруулсан. Их хурлаас гарсан уриалгад ч эв нэгдлээ хангаж, хамтдаа ажиллахыг тунхагласан байгаа. Олон түмний өмнө хүлээсэн өндөр их хариуцлага, амласан том амлалтаа биелүүлэх чиглэлд зорилгоо тавьж ажиллана.

-Ёс зүйн хороог сая шинэчилсэн. УИХ-ын гишүүд ёс зүй алдвал нам нь ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Ёс зүйн хороо 2013 оноос өмнө байсан. Намын нэр хүндэд сэвтэй үйл ажиллагаанд оролцсон, авлига, хээл хахуульд холбогдсон этгээдүүдэд Ёс зүйн хороо дүгнэлт гаргаж, намын Хяналтын хороогоор оруулж намаас хөөх хүртэл арга хэмжээ авч байсан тохиолдол бий. Цаашид ч энэ Ёс зүйн хороо ийм байдлаар ажиллана. Намын нэр хүнд унгасан намын гишүүнтэй хариуцлага тооцож ажиллана. Ёс зүйн хороо МАН-д бий болсон өдрөөс ёс зүйн хэм хэмжээг сахиулахаар ажлаа эхлүүлээд явна.

-Намын дүрэмд орсон өөрчлөлтөөр намын ерөнхий нарийн бичгийн даргын эрх хэмжээ яаж нэмэгдсэн бэ?

-2013 онд болсон их хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, намын дарга нь Удирдах зөвлөлөө даргалж ирсэн. Үндсэндээ намын ерөнхий нарийн бичгийн дарга цагаан байрны ажлын аппаратаа удирдаж ирсэн бол энэ удаагийн өөрчлөлтөөр ЕНБД намын Удирдах зөвлөлөө толгойлж, улс төрийн болон бусад шийдвэрийг хариуцаж гаргах эрхтэй болсон байгаа. Намын даргын хэмжээлшгүй эрхийг хязгаарлах, шинэчлэлийн бодлогыг нь дэмжиж ажиллах гээд олон зүйл дээр эерэг, сөрөг боломжууд гарч ирж байгаа гэж үзэж байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагын асуудал яригдсан уу. Намын дарга М.Энхболд огцорсноор энэ асуудал дуусч байгаа юу?

-МАН-ын дүрэмд дөрвөн жил тутамд их хурал зохион байгуулна гэж заасны дагуу энэ удаа ээлжит XXVIII их хурал болсон. Аливаа улс төрийн намын дүрэмд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал хариуцлага тооцдог зүйл байдаггүй. Парламентын сонгуульд ялагдал хүлээсэн тохиолдолд намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа өгнө гэсэн заалт бий. Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээвэл тухайн орон нутгийн байгууллагын удирдлага хариуцлага хүлээж, ажлаа өгдөг дүрмийн заалттай.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
1 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
3
1 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
24
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.