Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хувиа хичээсэн эмэгтэй юу эсвэл?

Биеэ даасан эмэгтэйчүүдийг хувиа хичээсэн гэж хүмүүс ихэвчлэн буруу дүгнэдэг.


Биеэ хэт даасан эмэгтэйчүүд өөрийн амьдралыг өөрөө зохицуулж, шийдвэрийг өөрөө гаргадаг. Гэхдээ бусад хүн энэ байдлыг хувиа хичээсэн зантай гэж тодорхойлох нь бий. 

Арал дээр ямар ч эр хүн байхгүй нөхцөлд бүсгүйчүүд яах байсан бол? Ихэвчлэн айдас түгшүүрт автаж, аюул заналхийллээс зугтаах байсан байх.  

Харин биеэ даасан, дайчин эмэгтэй айдас түгшүүртэй нүүр тулах байсан болов уу.

Энэ бол дайчин, биеэ даасан бүсгүйн түүх. Тэр бидний дунд амьдардаг ч биднээс шал өөр стилтэй. Тэр биеэ даасан, өөрийн хувийн орон зайд хайртай нэгэн. Өөрийнхөө асуудлыг өөрөө шийддэг онцлогтой. Тэр биеэ даасан байдлаар өөрийн асуудлаа шийдээд сурчихсан. Бидний дунд ч тэр байж магадгүй. 

Биеэ хэт даасан, ганц дайчин өөрийн зүйлийг өөрийн арга барилаар хийж, бусад хүнээр өөрийнхөө асуудлыг шийдүүлэхийг хүсдэггүй. Эхийн хэвлийгээс төрөхдөө ийм байгаагүй ч сонголт, ямар нэг үйл явдлын үр дүн түүнийг хэт биеэ даасан байдалтай болгожээ. Шалтгаан нь юу ч байхаас үл хамаарч биеэ даасан бүсгүй сонголтын хаалгыг ганцаар нээдэг. 

Үүнийг бусад хүн хувиа хичээсэн байдал гэж ихэвчлэн буруу дүгнэдэг. 

Боловсрол болон мэргэжлийн маш олон боломж бүх хүнд нээлттэй нийгэмд бид амьдарч байна. Сургууль болон ажил дээр эсвэл гэрлэсэн амьдралд ч шийдвэрлэх ёстой асуудал мундахгүй их. Гэхдээ биеэ дааж, өөрөө шийдвэр гаргах нь асар их эрх чөлөөг өгөхийн зэрэгцээ олон хариуцлагыг үүрүүлж байдаг. 

Ганцаараа бүхнийг зохицуулахад анаа зовох асуудал их болдог. Ганцаар бүх асуудлаа шийдвэрлэх нь тийм ч хялбар биш. Заримдаа хэцүү үе ч тулгарна. Гэхдээ эрх чөлөө энэ үед мэдрэгддэг нь гайхалтай биш гэж үү? Мэдээж хэн нэгэн чамд тусалж, эргэн тойронд байх сайхан ч биеэ даасан бүсгүйчүүд бусдын тусламжгүй өөрөө бүгдийг хийдэг. Тусламж гуйсны оронд өөрөө хийх нь хялбар санагддаг. Ялангуяа өмнө нь хэн нэгнээс тусламж гуйгаад ч авч чадаагүй эмэгтэйчүүд хэт биеэ даасан байдаг. 

Шалтгаан нь юу байх нь хамаагүй ээ. Биеэ даасан бүсгүйчүүд бүгдийг өөрөө хийдэг. 

Хэт биеэ даасан байх хэд хэдэн шалтгаан бий. Өөрийн хүчээр амжилтад хүрэхийн тулд олон саад тотгорыг туулсан эмэгтэйчүүд хэт биеэ даасан байдаг. Эсвэл боловсрол сайтай учраас биеэ даах нь бий. Мөн ганцаар хүүхдээ өсгөж байгаа ээжүүд биеэ даасан байдаг. 

Тэдний амьдрал өөр боловч тэдэнд нэг л ижил зүйл бий. Энэ бол өөрийн сонгосон замаар замнан, хэн нэгнээс тусламж хүсэлгүй амьдарсаар байгаа явдал юм. 

Эх сурвалж: www.womensweb.in

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
2
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.