Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Брюс Лигийн төрсөн өдөр буюу түүний амьдралын дүрэм

“Би 10 мянган цохилттой тамирчнаас айхгүй. Харин би ганц цохилтоо 10 мянга давтсан өрсөлдөгчөөс айна”


Хонконгийн жүжигчин, тамирчин Брюс Ли хэрэв энх тунх байсан бол өнөөдөр 77 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд сууж байх байлаа. Харамсалтай нь тэр 32-хон насандаа энэ ертөнцийг орхин одсон.
Тулааны урлагийг дэлхий нийтэд сурталчилж, кинонд хэрхэн ашиглахыг яруу тодоор харуулсан их мастерийн амьдралын дүрэмтэй танилцая.

“Бүх агуу багш нарыг нэгэн өрөөнд цуглуулахад тэд ертөнцийн бүх хямралыг зохицуулах талаар ярилцан тохиролцоно. Харин тэдний шавь нарыг цуглуулбал бүх асуудлаар маргалдсаар байгаад тарна”
“Өөрийгөө сайн залуу гэж хэлбэл та намайг онгироо сагсуу гэж бодох байх. Би юу ч чаддаггүй амьтан гэж хэлбэл та намайг худлаа ярьж байгааг ойлгоно”
“Ганц цохилтоор тулаанд ялж болохгүй. Эсвэл цохиулаад тэсч сур, үгүй бол бие хамгаалагч хөлсөл. Ялалт, ялагдлыг мартаж, бардам сэтгэл, өвчинг март. Хэрэв өрсөлдөгч чинь чамайг цохьвол гарыг нь хугал, хэрэв тэр чиний гарыг хугалбал амьдралыг нь тасал. Харин тулаанаас шарх сорвигүй гарах талаар бүү бод. Бүх юмаа зориулахад бэлэн бай. Амьдралаа ч гэсэн”

“Ус шиг хөдөл, толь шиг хөдөлгөөнгүй бол, цуурай шиг хариул”
“Мөнгөнд ямар ч утга учир байхгүй. Мөнгө бол тодорхой зорилгоо биелүүлэх хэрэгсэл төдий зүйл. Гол нь мөнгө юу бүтээж чадах вэ, юуг чадахгүй вэ гэдгийг ойлго”
“Маргааш эвгүй байдалд орохыг хүсэхгүй байвал өнөөдөр худлаа яриад хэрэггүй”
“Ухаантай хариултаас тэнэг хүн олж авахаас илүү цэцэн хүн тэнэг асуултаас их юм сурдаг”

“Америк хүн яг л царс мод шиг газарт бат зогсдог. Салхинд ганхахгүй ч хүчтэй салхинд хугаран унадаг. Харин дорнын хүн яг л хулс мод шиг. Салхинд ганхаад л байна, унахгүй, улам хүчтэй болдог”
“Би Сиэтлийн Вашингтоны их сургууль төгссөн. Тэнд гүн ухаан үзэж байсан гэвэл итгэх үү”
Би далхан кг жинтэй. Хэрэв өрсөлдөгчөө 3 цохиод унагааж чадахгүй бол би дуусна. Миний хөл гарын цохилт маш хурдан тул камерт зураг авахын тулд би удаашруулж хийдэг. Анхны киноны зураг авалт дээр хүмүүс унаад л байсан, харин би яаж цохиж байгаа нь огт харагдаагүй”

“Самбар, тоосго нүдэх нь бацаануудын хийдэг ажил. Тоосго хариуг чинь өгч чадахгүй шүү дээ”
Миний хүч гэдэснээс ундардаг. Тэнд миний хүндийн төв бий. Миний бүх эрч хүчний ундарга”
“Хэрэв чи амьдралд хайртай бол цаг дэмий бүү үр. Амьдралыг цагаар хийдэг юм”
“Нөхцөл байдал гэж бүү ярь, боломжийг үүсгэ”

“Эрх чөлөөг олох түлхүүр бид бүхний дотор бий. Харин хүмүүс тэрийгээ залхуу зан, бүдүүлэг байдал, айдас гэсэн гинжээр хүлчихдэг”
“Багш хүн шавьдаа үнэнийг биш үнэнийг олох замыг хэрхэн олохыг заадаг”
“Цаг үрэх гэж ярьдаг. Хүн болгоны эрхийн асуудал ч нэгэнт өнгөрсөн цагийг эргүүлэн авчирж болохгүй тул юуны харамсалтай”

“Булчиндаа баригдсан хад болохыг бүү хичээ. Хар хүч хэзээ ч тэвчээр, хурдыг ялахгүй”
“Сайхан амьдруулж өгөөч гэж бүү гуй. Харин хатуу амьдралыг даван туулах хүч хайрлаач гэж гуй”
“Бүү бод, мэдэр”
“Удаан явж байгаа чинь хамаагүй, гол нь чи урагшилж байна”
“Жинхэнэ нөхөд алмааз эрдэнэ шиг үнэтэй, ховор. Харин хуурамч нөхөд намрын навч шиг олон, хаа сайгүй”

“Миний сонголт тулааны урлаг, миний мэргэжил жүжигчин. Миний гол дүр бол амьдралын зураач”
“Хүнд юм өгч байгаа чинь чухал биш, яаж өгч байгаа чинь чухал”
“Зөөлөн бай, гэхдээ бүү бууж өг. Хатуу бай, гэхдээ бүү харгис бай”

“Хоосон толгойнд урт хэл байдаг”
“Би 10 мянган цохилттой тамирчнаас айхгүй. Харин би ганц цохилтоо 10 мянга давтсан өрсөлдөгчөөс айна”
“Үхлийн тухай бодолтой эвлэр. Хэрэв байнга мөнхийн хаврын тухай мөрөөддөгөө орхивол өвөл ч танд аз жаргал өгдөг болно”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.