Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

16 өдөр 16 блог: Миллениал ба зөвшөөрөл

Өөрчлөлтийн алхам бүр тийм том байх албагүй. Та өдөр тутамдаа, эсвэл хэн нэгэнтэй дотно харилцаанд орох бүртээ тун энгийн, жижиг алхмуудыг хийдэг байхад л хангалттай.


2000 оны нэгдүгээр сарын 1-нд бид цоо Шинэ мянганы тоололтыг эхэлж, Дэлхийн өнцөг булан бүрт сая сая ард иргэд  урьд өмнөхөөс илүү сайхан, аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөж байсан юм. Айдас, хүчирхийллээс ангид амьдрал, хайр, аз  жаргалаар дүүрэн, эдийн засгийн зовлон бэрхшээлгүй нийгэмд жинхэнэ Шинэ мянганы ард иргэд болон мэндлээсэй гэж өмнөх үеийнхэн бид хүсэж байлаа.

Би ч мөн адил тэдний нэг байлаа. Гэвч бид зөвхөн сайн сайхныг хүсэн, ерөөлөө гээд тэдгээр өөрчлөлтүүд аяндаа бий болохгүй гэдгийг би ухаарсан юм. Сайн сайхан нийгмийн цогцлоон бүтээхийн тулд бид бодитой үйлдэл хийх ёстой бөгөөд үүнд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй.

Иймээс би өөрөөсөө эхэлж, бэлгийн цогц боловсрол эзэмжих, бусдад заах талаар суралцсан. Бэлгийн цогц боловсрол нь хүний нэр төр, эрүүл мэнд, сайн сайхан, эрүүл харилцааны суурь болох хүний эрхийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх суурьд тулгуурласан байдаг. Энэ нь хялбар алхамуудыг хийхийг заадаг, жишээ нь зөвшөөрөл асууж суралцах- энэ бол бас л өөрчлөлт. Бүх төрлийн дотно харилцаа ямар нэг зөвшөөрөл, зөвшилцлийн үндсэн дээр бүрэлдэн бий болох ёстой.

Өөрчлөлтийн алхам бүр тийм том байх албагүй. Та өдөр тутамдаа, эсвэл хэн нэгэнтэй дотно харилцаанд орох бүртээ тун энгийн, жижиг алхмуудыг хийдэг байхад л хангалттай. Өөрөөсөө эхлээд өөрчлөлтийг хийж, бусдаас зөвшөөрөл хүсэж, бас бусдад зөвшөөрлөл өгч суралцах нь нэгэн өөрчлөлт. “Consent” буюу “Зөвшөөрөл”-ийн үндсэн дээр бүрэлдсэн харилцааг бий болгох нь тийм ч нарийн төвөгтэй асуудал биш. Дараах энгийн гурван алхмыг хийхэд л хангалттай юм. Таны хийх ёстой зүйл гэвэл: Асуу, сонс, хүндэл!

  1. Асуу – Нөгөө хүндээ юу хүсэж байгаагаа нуулгүй хэлж, бас түүний юу хүсэж байгааг асууж байгаарай.
  2. Сонс – Хариултыг нь сонсож царайны хувирал ба хариу үйлдлийг нь анхааралтай ажигла. Тэр “Би ч гэсэн” гэх үнэн сэтгэлээсээ, эргэлзэх зүйлгүй инээмсэглэн хэлж байна уу, аль эсвэл таагүй, итгэлгүй байна уу гэдгийг ялгаж сурах нь чухал.
  3. Хүндэл – Нөгөө хүн тань ямар ч хариулт өгсөн бай түүнийг нь хүндэлж сур. Энэ бол эрүүл харилцааны үндсэн суурь юм шүү.

Хэрэв байдал эргэлзээтэй байвал ахиад асуу. Тэгсэн ч эргэлзээтэй хэвээр байсаар байвал нэн даруй хийж буй үйлдлээ зогсоо! Бусдын хариу үйлдлийг хүндэлж, дараах зүйлсийг марталгүй санаж яваарай:

  • “Үгүй” гэдэг нь… “Үгүй” л гэсэн үг. Гайхаад байх зүйл байхгүй шүү дээ!
  • Нэг удаа зөвшөөрлөө гээд дараагийн удаад, бас цаашид үргэлж “Тийм” гэсэн үг биш юм шүү.
  • Хоёулаа нэг оронд шалдан хэвтэж байлаа ч нөгөө хүний тань, эсвэл таны бодол гэнэт өөрчлөгдсөн цагт зөвшөөрөл “цуцлагдаж” болно.
  • Хэн нэгэн унтаж байхдаа, эсвэл согтуу буюу эрүүл ухаангүй байхдаа зөвшөөрөл өгөх чадваргүй байдаг тул үүнийг “зөвшөөрөл”-д тооцож болохгүй.
  • Хэрэв та хэн нэгнээс ямар нэг зүйл хийхийг асууж байгаа л бол ТА, зөвхөн ТА л нөгөө хүнээ шийдвэр гаргаж, итгэлтэйгээр хүлээн зөвшөөрөх чадвартай байгаа эсэхийг баталгаажуулах ёстой.

Хэн нэгэн танаас зөвшөөрөл асуух үед дараах зүйлсийг санаарай:

  • Та хүсэхгүй байвал “Үгүй” гэж хэлэх эрхтэй.
  • Хэрэв танд ямар нэг ойлгомжгүй, эвгүй сэтгэгдэл төрж байгаа бол үргэлжлүүлэх хэрэггүй, шууд зогс!

Мөн таны хийж болох нэг бодит алхам бол бэлгийн харилцаанд орох бүртээ бэлгэвч хэрэглэх юм. Яг тантай адил шинэ мянганыхантай болзоход тань туслах зайлшгүй жагсаалтыг санал болгож байна:

Шинэ мянганы эмэгтэйчүүдийн болзоонд явахаасаа өмнө хийх зүйлс:

  • Нөгөө хүнээ “Тийм” гэж хэлсэн эсэхийг баталгаажуулах!
  • Instagram story-доо зураг оруулах!
  • ATM-ээс мөнгө авах!
  • Гар утсаа цэнэглэх!
  • Ресторанд ширээ захиалах!
  • Шүршүүрт орох!
  • Уруулын будаг түрхэх!
  • Үнэртэн цацах!
  • Үсээ янзлах!
  • Дэлгүүр орох!
  • Бэлгэвч ба бохь худалдаж авах!

 

Шинэ мянганы эмэгтэйчүүдийн болзоонд явахаасаа өмнө хийх зүйлс:

  • Нөгөө хүнээ “Тийм” гэж хэлсэн эсэхийг баталгаажуулах!
  • Instagram story-доо зураг оруулах!
  • ATM-ээс мөнгө авах!
  • Гар утсаа цэнэглэх!
  • Ресторанд ширээ захиалах!
  • Шүршүүрт орох!
  • Сахлаа хусах!
  • Сүрчиг түрхэх!
  • Үсээ янзлах!
  • Дэлгүүр орох!
  • Бэлгэвч ба бохь худалдаж авах!

БЭЛГЭВЧИЙГ ЗӨВ БӨГӨӨД ТОГТМОЛ ХЭРЭГЛЭХ!

Дээр дурдсан хоёр энгийн алхамыг хийснээр та сайн сайхан нийгмийг бүтээх хүсэл зорилгод өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм шүү.


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулан энэхүү блог нийтлэлийг бичсэн Л.Оюунаа нь бэлгийн цогц боловсролыг дэмжигч юм. 16 өдрийн аян нь жил бүрийн 11 сарын 25-нд буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн 12 сарын 10-нд буюу Дэлхийн хүний эрхийн өдөр хүртэл 16 өдрийн турш үргэлжилдэг билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
2
2 цагийн өмнө
Хэн нэгэнд өгөхөд үнэхээр хөөрхөн бас инээдтэй 16 өвөрмөц бэлэг
3
3 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
37
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.