Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Аялал жуулчлал хурдтай хөгжиж буй орноор МОНГОЛ нэрлэгджээ

НҮБ-ийн Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас уг судалгааг гаргажээ.


НҮБ-ийн Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас жил бүр аялал жуулчлал хамгийн хурдтай хөгжиж буй орнуудыг нэрлэдэг. Тэгвэл өнгөрч буй 2017 оны 20 шилдэг орнуудад Монгол улс багтжээ. Жуулчдын тоо, аялал жуулчлалын бүс нутаг зэрэг олон шалгуураар эдгээр орнуудыг тодруулдаг. Өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулбал жуулчид Төв Азийг зорих нь ихэсчээ. 

  1. Палестин

West Bank Palestine Territories

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон улсын нийт жуулчдын 58 хувь нь тус орноор аялжээ. Ялангуяа зул сарын баярын өдөр хамгийн хөл хөдөлгөөнтэй болдог аж. 

2. Египт

Egypt

"Дэлхийн 7 гайхамшиг"-ийн нэг Пирамидаас гадна үзэж харах зүйл энд их бий. Сүүлийн жилүүдэд амралтын газар, байгалийн дэргэдэх зочид буудлууд эрчимтэй хөгжиж нэг жилийн дотор жуулчдын тоо 51 хувиар нэмэгджээ. 

3. Марианы арлууд

Northern Mariana Islands

Марианы бүс дагуух арлуудад жуулчлах аялагчдын тоо жилийн хугацаанд 37 хувиар нэмэгдсэн байна. Далайн эрэг, казино тоглоомоор алдартай.

4. Исланд 

Iceland

2010 оноос хойш жуулчдын очих дуртай газруудын нэг болсон. Тус улсын аялал жуулчлал жилд 35 хувиар өсч байна. Жилийн зургадугаар сараас наймдугаар сар хүртэл хамгийн олон жуулчдыг хүлээн авдаг. 

5. Тунис 

Sousse, Tunisia

2015 онд террорист халдлагад өртөн багагүй хямралд өртсөн ч үүнийгээ аялал жуулчлалаар нөхөж чадсан. 2016 оноос хойш 3 дахин их жуулчин тус улсыг зорьж байна. Нэн эртний түүхэн дурсгалт газруудаараа алдартай. 

6. Вьетнам

Vietnam

Мөн л аялал жуулчлал 3 дахин өсч буй улс. Азийг зоригсдын тоо нэмэгдэхийн хэрээр тус улсын аялал жуулчлалын салбар хөгжих нь гарцаагүй. 

7. Уругвай 

Uruguay

Өнгөрсөн жилийн хугацаанд 3 сая гаруй жуулчин тус улсыг зорьжээ. 

8. Никарагуа 

Nicaragua

2016 оноос хойш жуулчдын тоо 28 хувиар нэмэгдэн 1.5 саяд хүрчээ. 

9. Монгол

Mongolia

Монголын тал нутаг, нийслэл Улаанбаатарыг зорих жуулчдын тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн жилтэй харьцуулбал 28 хувиар жуулчдын тоо өсчээ.

10. Израиль

Tel Aviv, Israel

Израйль улс нэг жилд 2.9 сая гадаад иргэдийг хүлээн авчээ. Энэ нь 25 хувиар өссөн үзүүлэлт юм. 

11. Мальт 

Malta

Аялал жуулчлал хурдтай хөгжих болсон тул кино зураг авалт ихээр хийгдэж байна. 

12. Сейшел 

Seychelles

Энэтхэгийн далай дагуух 115 арлын бүрдлээс тогтсон үзэсгэлэнт нутаг. "Диваажингийн орон" ч гэж нэрлэгдэх тул жуулчид ихээр зорих болжээ. 

13. Монтенегро

Kotor, Montenegro

Хөрш өндөр хөгжилтэй орнуудаас шалтгаалан жуулчдын тоо нэмэгдсээр байна. Жуулчлал жилд 20 хувь өсчээ. 

14. Чили

Valparaiso, Chile

Түүхэн дурсгал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаараа алдартай. 

15. Оман 

Muscat, Oman

1980 оноос л жуулчдад нээлттэй болж эхэлсэн тус улсын аялал жуулчлалын салбар мөн л хурдтай хөгжиж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд жил тутам 20 хувиар жуулчдын тоо нэмэгдсээр байна. 

16. Кипр 

Cyprus

Далайн эрэг, усан онгоцоор өөрийн улсын "брэнд"-ийг бий болгож чаджээ. Жил тутам 18 хувиар өсч байна. 

17. Армен 

Aremenia

3 мянган жилийн түүхтэй Армен улсын аялал жуулчлалын салбар цэцэглэн хөгжиж байна. 

18. Колумб 

Cartagena, Colombia

Үндэсний хоол, уламжлалаа сүүлийн жилүүдэд сурталчлах талбараа болгосноор жилд 18 хувиар их жуулчин хүлээн авах болжээ.

19. Финланд

Finland

Жилийн бүх үед жуулчдын тоо буурдаггүй цөөн улсын нэг. 17 хувиар өнгөрсөн жилээс нэмэгджээ. 

20. Япон

Hokkaido, Japan

2020 оны Зуны Олимпын наадам болохоос гадна Япон улс зөвхөн өөрийн гэсэн өвөрмөц содон төрхөөрөө жуулчдын анхаарлыг эрхгүй татаж байна. Осака, Киото хамгийн их жуулчидтай бүс юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
3
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.