Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Мах, махан бүтээгдэхүүний экспортыг эрчимтэй нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Мах маркет”, “Мах импекс” компанид ажиллалаа.




Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд хуралдаж, мах экспортод гаргах квотыг нэмэгдүүлэх талаар ярилцана. Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг ч байнгын үйл ажиллагаатай нь гарын арван хуруунд багтана гэдгийг ХХААХҮЯ хэлж байгаа юм. Эдгээр компаниас төлөөлөл болгож Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Мах маркет”, “Мах импекс” компанид ажиллалаа.

2016 оны тооллогоор мал сүрэг 61.5 сая толгойд хүрсэн. 27.8 сая хонь, 25.5 сая ямаа, 3.6 сая адуу, 4.0 сая үхэр, 400 мянган тэмээтэй. Дотоодын махны хэрэгцээ жилд 10-12 сая толгой мал, мах байна. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жилд есөн сая толгой мал, мах экспортлох бүрэн боломжтой.

2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 21.5 мян.тн мах ОХУ, БНХАУ, Казахстан, Япон, Иран, Катар зэрэг улсад экспортлоод байна. Энэ тоог өнгөрсөн таван жилийнхтэй харьцуулахад махны экспорт тав дахин нэмэгдсэн байна. Мөнгөн дүнд шилжүүлэн үзвэл энэ онд 108 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүний экспорт хийгээд байна. Энэ дүн долоо дахин нэмэгдэх боломжтой гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс энэ онд тогтоосон 20 мян.тн адууны махны квотыг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд бүрэн олгосон, гүйцэтгэл нь 100 хувьтай байна. Адууны мах авах хүсэлт, захиалгаа ирүүлж буй улс орнууд ч байна. Иймд адууны мах бэлтгэхэд илүү анхаарч, экспортыг нэмэгдүүлэх нь зүйтэйг тэрээр тэмдэглэв. Мөн мал, махан бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол бодлого, ажлын нэг гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа.

Ерөнхий сайдын очсон хоёр компани үйлдвэрээ өргөтгөх, техникийн шинэчлэл хийж, ажлын байр болон бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Тухайлбал, “Махмаркет” компани 300 гаруй ажилтантай бөгөөд өргөтгөл, шинэчлэлээ хийж чадвал ажлын байр хоёр дахин нэмэгдэнэ гэж байна. Өргөтгөл, техникийн шинэчлэл хийхэд нь хөрөнгө оруулалтын болон үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамруулж, анхаарч ажиллахыг Ерөнхий сайд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт үүрэг болголоо.

Монгол Улс ганц уул уурхайн салбарыг түшиглэж болохгүй гэдгийг мэдэрсэн. Иймд бид хөтөлгөө морьтой, эхний ээлжинд хос, дараа нь олон тулгуурт эдийн засагтай болох ёстой. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа, жижиг дунд үйлдвэрлээ хөгжүүлэх ёстой. Малаа өсгөж, дотоодын махны хэрэглээгээ хангахаас мал, махны нөөцдөө тулгуурлан экспортыг эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж чадвал улс орны эдийн засаг тогтворжино. Үүнд үйлдвэрлэгч та бүхний оролцоо нэн чухал. Иймд Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хамтарч ажиллана гэдгийг  Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.19
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
2
2018.12.17
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн
3
2018.12.14
Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
26
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.