Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хойд Солонгос 16 дахь удаагийн пуужингийн туршилтаа хийлээ

Тус улсын зүгээс энэ оны 16 дахь удаагийн пуужингийн туршилтаа гүйцэтгэлээ.


Хойд Солонгос улсын зүгээс энэ онд нийт 15 удаагийн туршилтаар 22 балластик пуужинг олон улсын зүг хөөргөөд байсан. Тэгвэл өнөөдөр үүрийн 3 цагт 16 дахь удаагийн пуужингийн туршилтыг гүйцэтгэсэн нь Японы нутгаас 210 км зайд тусчээ. 

300 км тусгалтай “Хёнму-2”, 1000 км тусгалтай “хөлөг онгоц-газар” ангиллын “Хэсон-2” пуужин, 57 км тусгалтай “агаар-газар” ангиллын “Спайс-2000” пуужингуудыг хөөргөсөн байна. 

Хойд Солонгос улсад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон олон улсын зүгээс удаа дараа хориг арга хэмжээ аваад байгаа ч тус улс цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байна.

“Хойд Солонгосын дэлхий нийтийн аюулгүй байдалд харшилж байгаа цөмийн туршилтуудыг албадан зогсоох бус нөхцөл байдлыг эвтэйгээр зохицуулж чадна”

-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 

Энэ удаагийн пуужингийн нислэгийн муруй өмнөх бүх пуужингуудаас илт өндөр буюу хүчтэй байсныг АНУ-ын батлан хамгаалахын албаныхан мэдээллээд байгаа юм. 

НҮБ-ийн Хойд Солонгост үзүүлсэн голлох хоригууд

2016.11.30
Хойд Солонгос БНХАУ-тай их хэмжээний нүүрс, цөмийн зэвсгийн түүхий эдийн худалдаа хийх болов. НҮБ-аас хэлцэлд хүрч тус улс руу гаргах зэс, никел, мөнгө, цайр зэргийг экспортлохыг хязгаарлав.  

2017.6.2 
НҮБ-аас Хойд Солонгосын тагнуулын үйл ажиллагаа хянах үүднээс шинэ хориг арга хэмжээг хэрэгжүүлэв.

2017.6.4 
Хойд Солонгосоос тив алгасан хүчин чадалтай цөмийн пуужингаа амжилттай явагдсанаа зарлав. Дэлхийн хаана ч хүрэх чадалтай байж болзошгүйг олон улс таамаглав. 

2017.8.6
НҮБ-ын гишүүн орнууд санал нэгтэйгээр Хойд Солонгосын нүүрс, төмөрлөг, хөрөнгө оруулалт үзүүлэхийг хориглов.

 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Бишимбаев эцсийн үгэндээ Гитлерээс эш татлаа
2
14 цагийн өмнө
Кендрик Ламар, Жэй Коул, Дрейкийн "бийф" цагалбар: Түүхэн дисс "Meet The Grahams"
3
18 цагийн өмнө
120 нас хүрсэн Rolls-Royce-ийн 10 шилдэг загвар
санал болгох
1
10 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
12 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
32
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.