Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ОХУ-ын цэцэрлэгүүд шинэ жилээ Өвлийн өвгөн, Цасан охингүй хийнэ

Өвлийн өвгөн эмнэлгийн шинжилгээ, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн албан бичиг авчрах ёстой болжээ.


ОХУ-ын цэцэрлэгүүд шинэ жилийн баяраа үлгэрийн баатруудгүй тэмдэглэх болжээ. Яагаад уламжлалт Өвлийн өвгөн, Цасан охин ирэхгүй болсон талаар орон нутгийн захиргаанаас “Авлигатай тэмцэх болон сэтгэл зүйчдийн зөвлөгөө” гэсэн хоёр тайлбар тавьж байгаа юм.

Новосибирск хотын захиргаа сэтгэл зүйчдийн зөвлөгөөнд тулгуурлан ийм шийдвэр гаргасан гэж зарласан. Учир нь бага насны хүүхдүүд Өвлийн өвгөнийг ойлгож мэдээгүй байдаг тул айж балмагдах явдал их гэнэ. Цасан охин авчирч болох ч бараг л хэрэггүй шүү гэж сэтгэл зүйчид зөвлөж байгаа аж.
Казань хотод цэцэрлэгийн шинэ жилийн баяраар гаднаас жүжигчид урихыг хориглосон. Хүүхдүүдийн аав нараас хэн нэг нь Өвлийн өвгөн болж болох ч эмнэлгийн шинжилгээ, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн албан бичиг авчрах ёстой болжээ. Яагаад гэвэл Өвлийн өвгөн нь бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан, тэр талын хандлагатай байж болох төдийгүй урьд өмнө шоронд орж байсан этгээдүүдийг хүүхдэд ойртуулах нь аюултай учраас гэнэ.

Самар хотын нэгэн цэцэрлэгийн хүүхдийн ээж 63.ru сайтад ярилцлага өгөхдөө “Манай хүүхдийн цэцэрлэгт болсон хурал дээр энэ жил эцэг эхчүүд Өвлийн өвгөн, Цасан охины мөнгө төлөх хэрэггүй болсон гэж хэлсэн. Урьд нь бид мөнгө цуглуулаад жүжигчин хөлсөлдөг байлаа. Ингэж авлига, хээл хахуультай тэмцэж байгаа гэсэн. Гэхдээ энэ жилийн баяраар Цасан охин ямар ч гэсэн байна. Өөр ангийн нэг ээж тоглохоор болсон. Харин Өвлийн өвгөн хэцүү байгаа. Хэн нэгний аав тоглохоор боллоо ч эмнэлгийн бичиг, цагдаагийн баримт гээд цуглуулах шаардлагатай болсон. Мөн эцэг эхчүүдээс гэрэл зургийн мөнгө, театрын мөнгө хурааж авахыг хориглосон байна” гэж ярьжээ.
Кировт шинэ жилээр Өвлийн өвгөн урих асуудлыг цэцэрлэгийн багш нар биш эцэг эхчүүд шийднэ, санхүүгийн асуудалд багш нарыг огт оролцуулахгүй гэдэг шийдвэр гарчээ.
Манай хойд хөрш ийм аргаар цэцэрлэг сургуульд эцэг эхчүүдээс мөнгө хураадаг явдлын эсрэг тэмцэж байгаа юм. Мөн хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан хамгаалж байгаа аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эмэгтэй)
2
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эрэгтэй)
3
2 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
6
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.