Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дизайнер Б.Номунгэрэл Тайландын торгоны шоунд оролцжээ

“Celebration of Silk: Thai Silk Road to the World-2017” загварын шоу болов.


Энэ сарын 27-нд Тайландын нийслэл Бангкок хотноо болсон  “Celebration of Silk: Thai Silk Road to the World-2017” загварын шоунд тай торгоор бүтээсэн монгол дээлээр “Monalun” брэндийн үүсгэн байгуулагч  Баясахын Номунгэрэл оролцов. 

Тус арга хэмжээ нь тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор Тайландын Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбооны оролцоотойгоор 2011 оноос хойш зохиогдож байгаа билээ.

Энэ удаагийн торгоны шоунд дэлхийн 30 гаруй орны загвар зохион бүтээгчид өөр өөрийнхөө орны онцлогийг тусгасан хувцсыг тай торгоор бүтээж оролцсоноороо онцлог болов. Загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг 21 орны элчин сайд нарын гэргий нар өмсөж танилцуулжээ. Түүнээс гадна, тус төслийн хүрээнд 11 дүгээр сарын 23-ны өдөр загвар зохион бүтээгч Б.Номунгэрэл өөрийн коллекцийг танилцуулсан арга хэмжээг хийсэн болно.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
19
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.