Хайх зүйлээ бичнэ үү

мин

Түүхэн дэх хамгийн үнэтэй салалтууд

Зарим том бизнесмен, оддын салалт хэд хэдэн улс орны жилийн төсвөөс даван гарсан байдаг.


Оддын амьдрал, хурим найраас гадна хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг нэгэн зүйл бол тэдний салалт, гэр бүл цуцлалт. Салсан нөхөр хуучин эхнэртээ хэдий хэрийн мөнгө үлдээх бол гэдэг шар хэвлэлийн байнгын сэдэв. Зарим том бизнесмен, оддын салалт хэд хэдэн улс орны жилийн төсвөөс даван гарсан байдаг. Хуримын гэрээ нь том хэмжээний нефтийн ордны наймаа хийж буй мэт хийгдсэн байх нь бий.

Роман, Ирина Абрамович
300 сая доллар

Абрамовичийн хоёр дахь эхнэр түүнд 5 хүүхэд төрүүлж өгсөн. Романтай танилцахаасаа өмнө онгоцны үйлчлэгчийн ажил хийж явсан Ирина тэрбумтнаас их хэмжээний мөнгө салгаж чадсан.

Роберт, Шейла Жонсон
400 сая доллар

Роберт Жонсон бол Америкийн анхны хар арьст тэрбумтан. Эхнэртэйгээ хамт тэр BET компани байгуулж, 30 жил цуг амьдарсан. Салсны дараа Шейла 400 сая долартай үлдсэн.

Мел, Робин Гибсон
425 сая доллар

Мел Гибсон Робинтой 1980 онд гэрлэж, 26 жил хамт амьдарсан юм. Тэдний салалт Холливудыг доргиосон билээ. Гибсон хөрөнгөнийхөө хагасыг эхнэртэй өгсөн төдийгүй нэр хүндийнхээ талыг алдсан юм.

Дмитрий, Елена Рыболовлев
604 сая доллар

Оросын тэрбумтан Рыболовлев оюутан ахуй цагтаа Еленатай гэрлэсэн. 20 жил хамт амьдарч, хүүхэдтэй болцгоон, их хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадсан ч гэнэт салахаар болсон билээ.

Гарольд, Сью Энн Хэмм
1 тэрбум доллар

Байгалийн хий, нефтийн магнат Гарольд Хэмм хоёр жилийн турш шүүх хуралд заргалдсаны эцэст эхнэртээ тэрбум доллар өгөхөөр болсон.

Стив, Елена Винн
1 тэрбум доллар

Стив Винн эхнэртэйгээ 2 удаа гэрлэсэн. Харин хоёр дахь салалт нь түүнд маш их хохирол учруулсан юм. Тэд дахиад гэрлэх ч юм билүү, хэн мэдлээ.

Руперт Мердок, Анна Мердок Манн
1,7 тэрбум доллар

32 жил хамт амьдарч, 3 хүүхэдтэй болсон хосууд 1999 онд салсан. Мердок эхнэртээ их хэмжээний хөрөнгө өгөөд шууд л шинэ эхнэртэйгээ хуримаа хийсэн.

Руперт Мердок, Венди Денг
1,8 тэрбум доллар

Тэрбумтан Мердок эхнэрээсээ салаад хоёр долоо хоногийн дараа Венди Денгтэй гэрлэсэн. Эхний салалтад их хэмжээний мөнгө төлсөн нь түүнд сургамж болсонгүй. 2013 онд дахиад салсан, дахиад их мөнгө төлсөн.

Алек, Жоселин Вильденштейн
3,8 тэрбум доллар

Гурван жил үргэлжилсэн шүүх хурлын дараа 20 жилийн амьдралдаа тэд цэг тавьсан. Жоселин Вильденштейн салгаж авсан мөнгөөрөө гоо сайхны хагалгаа хийлгэсээр зомби шиг л болсон.

Владимир, Наталья Потанин
7 тэрбум доллар

Владимир Потаниний хөрөнгийг “Форбс” 14 тэрбум гэж үнэлсэн байсан. Тэгэхээр тэр хөрөнгөнийхөө талыг хуучин эхнэртээ үлдээсэн гэсэн үг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
15
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.