Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Bloomberg: Дэлхийн Төв банкууд биткойны талаар яг юу гэж бодож байна вэ?

Хариултыг эндээс уншаарай.


Биткойн үүссэнээс хойш найман жилийн хугацаа өнгөрчээ. Энэхүү цахим мөнгөний талаарх хоёр асуулт тун ч чухал хэвээр байна. Эхнийх нь криптовалютаар юу хийх вэ?  Удаах нь албаныхан ямар байр суурьтай байгаа вэ? 

Тэгвэл дэлхийн хамгийн том Төв банкууд(зарим жижгийг ч мөн дурдсан) энэхүү асуудалд хэрхэн хандаж байгааг дор сийрүүлэв. 

1. АНУ: Тодорхойгүй 

Холбооны нөөцийн банкны криптовалютын талаарх судалгаа эрт эхэлсэн боловч тус банк биткойны талаар юу гэж бодож байгаа нь хараахан нээлттэй болоогүй байна. 

2. Евро бүс: “Алтан зул” цэцэгтэй адил 

Европын Төв банкны зүгээс дижитал мөнгөн тэмдэгтэд хөрөнгө оруулалт хийх нь аюултай гэдгийг олон удаа сануулж байна. Тус Төв банкны дэд ерөнхийлөгч Витор Констансио(Vitor Constancio) энэ оны есдүгээр сард “Биткойн бол мөнгөн тэмдэгт биш. Ердөө л “Алтан зул” цэцэг” гэжээ. Энэ нь 17 дугаар зуунд Нидерландад үүссэн хөөсний талаар сануулж байгаа хэрэг юм. 

Тэгвэл түүнтэй мөр зэрэгцэн ажилладаг Бенойт Коур(Benoit Coeure) ч мөн биткойны тухай анхааруулсан байна. Биткойноос татвар авахад хүндрэлтэйн зэрэгцээ гэмт хэргийн санхүүжилтэд ашиглаж болох эрсдэлтэй гэж тодорхойлж байгаа юм. Тэгвэл Европын Төв банкны Марио Драги энэ сард дижитал мөнгөн тэмдэгт нь Евро бүсийн эдийн засагт хязгаарлагдана гээд Төв банкны мөнгөний бодлогод нөлөөлөхгүй гэв. 

3. БНХАУ: Нөхцөл байдал тодорхой болжээ

Хятадад бүх нөхцөл байдал тодорхой болжээ. БНХАУ-ын Төв банк криптовалютад бүрэн хяналтаа тогтоосон байна. Өнгөрсөн 2014 онд дижитал мөнгөн тэмдэгтийг хөгжүүлэх судалгааны бага ажлаа эхэлсэн байдаг. Тиймээс Хятадын Төв банк нөхцөл байдлыг бүрэн хяналтандаа авсан гэж итгэж байна. 

4. Япон: Сургалт

Японы Төв банкны удирдагч Харухико Курода өнгөрсөн аравдугаар сард тавьсан илтгэлдээ дижитал мөнгөн тэмдэгтэд ямар нэг төлөвлөгөө тавиагүй гэдгээ хэлсэн байна. 

5. Герман: Спекуляцийн зүйл(Ханшийн зөрүүнээс ашиг хийх)

Олон сая иргэнтэй энэ орны хувьд бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхийг илүүд үзэж байна. Бундесбанк биткойн болон бусад дижитал мөнгөн тэмдэгтээс болгоомжилж байна. Тус банкны захирлуудын зөвлөлийн гишүүн Карл-Людвиг Тиел өнгөрсөн есдүгээр сард “Биткойн бол төлбөр тооцооны хэрэгсэл гэхээс илүүтэй спекуляци хийдэг зүйл” гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл ханшийн зөрүүнээс ашиг хийх талаар ярьж буй нь энэ юм. 

6. Их Британи: Хувьсгал

Их Британийн Төв банкны удирдагч Марк Кэрни криптовалютыг санхүүгийн салбарын хувьсгал гэж тодорхойлжээ. Тус банк санхүүгийн технологийг хурдацтай хөгжүүлэхээр Цахиурын хөндийгийн жижиг компаниудыг олшруулж байна. М.Керни блокчэйнд суурилсан технологи нь Төв банкуудад кибер халдлагаас сэргийлэх том боломж олгож байгаа гэж үзэж байна. 

7. Франц: Сэрэмжлүүлэг 

Францын Төв банкны тэргүүн Франсуа Виллерой де Галхау өнгөрсөн зургаадугаар сард өөрийн орны албаны хүмүүст хэлэхдээ “Биткойн бол маш том сэрэмжүүлүлэг юм. Учир нь уг дижитал мөнгөн тэмдэгтийн ард ямар ч олон нийтийн байгууллага алга. Түүх сөхөж харвал, хувийн шинжтэй мөнгөн тэмдэгийн төгсгөл дандаа муугаар эргэсэн байдаг. Биткойнд өөрийн гэсэн муу тал бий” гэж хэлсэн байна. Мөн “Биткойныг ашиглаж байгаа хүмүүс эрсдэлээ өөрөө үүрнэ” гэв. 

8. Энэтхэг: Хүлээн зөвшөөрөхгүй 

Энэтхэгийн Төв банк криптовалютын эсрэг байр суурьтай байна. Тэд криптовалютыг терроризмыг санхүүжүүлж, мөнгө угаах гэмт хэрэг хийхэд ашиглах боломжтой гэж үзэж байгаа юм. Юутай ч Энэтхэгийн Төв банкнаас хэд хэдэн судалгааны баг гаргаж, дижитал мөнгөн тэмдэгтийг судалж байна. Яг одоогийн байдлаар криптовалютыг хэрэглэхийг зөрчил гэж үзэж байна. 

9. Бразил: Инновацийг дэмжинэ 

Бразилын Төв банкны зүгээс "Манай санхүүгийн системд аюул учруулаагүй" гэж мэдэгджээ. Гэхдээ энэхүү мөнгөн тэмдэгтийн хэрэглээний тэлэлтийг анхаарах хэрэгтэй гэж энэ сард гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Тус банкны зүгээс санхүүгийн системийг аюулгүй болгож, үр ашгийг нь нэмэгдүүлэх инновацийг дэмжинэ гэж амласан байна. 

10. Канад: Хөрөнгө юм биш үү? 

Канадын Төв банкны дэд ерөнхийлөгч Каролин Вилкинс криптовалютын судалгааны багийг ахалж байна. Тэрбээр өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа “Энэ бол хөрөнгө шүү дээ. Мөн аюулүй байдал ч гэж тодорхойлж болно. Тэгэхээр тэр хэмжээгээр аюултай л гэсэн үг” гэж хэлжээ. Мөн тэрбээр технологийн энэхүү дэвшил нь санхүүгийн салбарын үр ашгийг нэмэгдүүлнэ гэж үзэж буйгаа тайлбарласан юм. 

11. БНСУ: Гэмт хэрэг

БНСУ-ын Төв банк нэг талаас хэрэглэгч, нөгөө талаас гэмт хэргийн хэрэгсэл болохоос криптовалютыг хамгаалахын тулд анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Тус банкны дэд ерөнхийлөгч Шин Хо Сүн энэ сард “Криптовалютын тухай илүү их судалгаа хэрэгтэй” гэж хэлжээ. 

12. ОХУ: Пирамид систем 

ОХУ-ын Төв банкнаас дижитал мөнгөн тэмдэгтийн эрсдэлийг тодорхойлжээ. Тус банкны тэргүүн Элвира Набиуллина “Бид пирамид систем гэж үзэж байна” гэж хэлсэн гэнэ. Тиймээс “Бид хувийн мөнгөн тэмдэгтийн эсрэг ямагт зогсоно" гэж мөн хэлсэн байна. ОХУ-ын Төв банкнаас биткойны арилжаанд оролцох вев сайтуудыг удахгүй хаахаар болжээ. 

13. Австрали: Анхааралтай ажиглаж байна 

Австралийн Төв банк дижитал мөнгөн тэмдэгтийн өргөжилтийг анхааралтай ажиглаж байгаа гэнэ. Мөн биткойныг санхүүгийн салбарт цаашдаа ашиглаж болно гэж үзээд, эдийн засгийн бусад хэсэгт ч хэрэглэж болно гэж тооцож байгаа тухай Австралийн Төв банзны төлбөрийн бодлогын газрын дарга Тони Ричардс хэлсэн байна. 

14. Турк: Маш чухал элемент 

Дижитал мөнгөн тэмдэгт нь санхүүгийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж байгаа гэж Туркийн Төв банкны тэргүүн Мурат Кетинкая энэ сарын эхээр хэлжээ. Дижитал мөнгөн тэмдэгт нь Төв банкуудын хувьд шинэ эрсдэл гэж мөн хэлсэн аж. Учир нь мөнгөний нийлүүлэлт, үнийн түвшин зэргээр Мөнгөний бодлогод нөлөөлөхүйц байгаа юм. Мөн тэрбээр дижитал мөнгөн тэмдэгт нь бэлэн мөнгөгүй эдийн засгийн чухал элемент гэж хэлээд технологийн дэвшил нь төлбөр тооцооны системийг илүү үр ашигтай, хурдан шуурхай болгоно гэж хэлсэн байна. 

Эх сурвалж: www.bloomberg.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
42
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.