Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэмон: Харүмафүжи бол Хакүхо их аваргын үе дэх хамгийн гялалзсан ёкозүна байлаа

“Заавал зодог тайлах хэрэгцээ байгаагүй гэж би бодож байна. Барилдахыг нь дахин дахин хармаар байсан”


Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү

“Хүн зодсон нь үнэн бодит явдал тул хариуцлагаа хүлээн зодог тайллаа. Харүмафүжи бие, сэтгэлийн хүчээ дайчлан олон жил барилдлаа. Ялангуяа энэ жилийн Намрын тэмцээнд үлдсэн 3 аварга нь гэмтлийн улмаас барилдаагүй байхад ганцаараа дохёгоо хамгаалан барилдаж түрүүлсэн билээ. Харүмафүжи ийм байдлаар зодог тайлсан нь Сүмогийн холбооны хувьд маш том хохирол боллоо. Үнэхээр харамсалтай. Ямар ч шалтгаан байсан хүч хэрэглэх нь буруу. Түүний хүслийг хүндэтгэн, зодог тайлах хүсэлтийг нь хүлээн авлаа. Энэ удаагийн хэргийг Тоттори мужийн Цагдаагийн газар, Сүмогийн холбоо мөрдөн шалгаж байгаа. Цаашдаа ч хэргийн үнэн зөвийг тоүтоохын төлөө ажиллана”

Точиазүма буюу Таманой ояката

“Маш хурдтай, хүч чадалтай, сайхан барилддаг аварга байлаа. Хэцүү өрсөлдөгч байсан. Хоёр тохойндоо гэмтэлтэй байж тун сайн хичээж зүтгэсэн. Холбооноос шийдвэр гаргаагүй байхад зодог тайлдаг нь харин жаахан тиймэрхүү байна”

Ёкозүнагийн зөвлөлийн тэргүүн Китамүра Масато

“Ёкозүна Харүмафүжигийн зодог тайлах өргөдөл Сүмогийн холбооноос сайтар боловсруулсан зүйл гэж бодож байна. Манай зөвлөлийн гишүүд бүгд өөрийн өөрийн бодолтой байгаа байх. Мөрдлөгө дуусаагүй байгаа болохоор би үүнээс илүү юм ярихгүй. Хувь хүний хувьд хэлэхэд Сүмогийн холбоо дахин ийм хэрэг гаргахгүйн тулд зүтгэх хэрэгтэй”

Японы Спортын газрын дарга Сүзүки Даичи

“Тойргийн барилдааны үеэр тарьсан хэргийнхээ хариуцлагыг хүлээн ёкозүна зодог тайлсан нь тун харамсалтай. Сүмогийн холбоо дахиж ийм хэрэг гаргахгүйн төлөө ажиллах хэрэгтэй”

Дуучин Дэмон

“Заавал зодог тайлах хэрэгцээ байгаагүй гэж би бодож байна. Намрын тэмцээнд түрүүлж, ёкозүна хүнийхээ үүргийг биелүүллээ гэж би ярьж байсан. Харүмафүжи бол Хакүхо хэмээх их аваргын үе дэх хамгийн гялалзсан ёкозүна байлаа. Барилдахыг нь дахин дахин хармаар байсан”

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
4 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
6 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
16
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.