Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монголын эдийн засгийн талаарх Японы "Nikkei" хэвлэлийн нийтлэл

Японы “Nikkei” сайтад Монголын талаарх дараах нийтлэл гарсныг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.


Олон улсын эдийн засгийн талаар бичдэг Японы томоохон хэвлэлүүдийн нэг “Nikkei” сонины цахим сайтад Монголын талаарх дараах нийтлэл гарсныг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

Монголд өнгөрсөн хоёр жилийн турш эдийн засгийн хямрал явагдаж байгаа ч ухаалаг утасны борлуулалт нэмэгдсээр байна. Зүүн Азийн бүст хамаарах Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт тулгуурласан эдийн засагтай ч 3 сая хүн амын ихэнх нь өөрийн гэсэн ухаалаг утастай. Өнгөрсөн онд л гэхэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч, ердөө 1.2 хувьд хүрсэн. Гэсэн ч ухаалаг утасны борлуулалт нэмэгдсээр байна. 

Монголын үүрэн холбооны зах зээлд дангааршлаа олсон “Мобиком” корпорацийн толгой компани болох Японы “KDDI” компанийн ухаалаг утасны борлуулалт өссөөр байна. Монголын үүрэн холбооны 40 гаруй хувь нь тус корпорацаас хамааралтай. “Монголд эдийн засгийн хямрал болж байгаа ч гар утасны хэрэглээ нэмэгдэж байна. 2018-2019 онд эдийн засаг нь сэргэвэл ухаалаг утасны хэрэглээ ч өсөх хандлагатай. Япон улсын дундаж нас 46 бол Монголынх 27 буюу залуучууд ихтэй нь ч ухаалаг утасны хэрэглээтэй холбоотой юм” гэж "Мобиком" корпорацийн ерөнхий захирал Тацүя Хамада "Asian review"-д мэдээлжээ.

 

"Мобиком" корпорацийн ерөнхий захирал Тацүя Хамада

Хүн амын сийрэгжилт ихтэй улс

Монгол улс Японтой харьцуулбал дөрөв дахин өргөн уудам газар нутагтай ч хүн амын тоогоор дэлхийд 140-р байрт жагсдаг сийрэг улс юм. 

Малчдаас эхлээд аль ч бүсийн монгол хүн гар утас өргөнөөр хэрэглэж байна.  2016 онд Монголд 257 мянган суурин утас хэрэглэгч байсан нь гар утас хэрэглэгчдийн ердөө 8 хувьтай дүйцэх юм. Харьцангуй хумигдмал зах зээлтэй Монгол улсын гар утасны үйлчилгээ Японоос 4-5 жилийн ард явж байна. 

Монголд гар утас авахыг хүссэн иргэд  банкнаас зээлийн үйлчилгээ авалгүй 50-100 доллар төлөн компанитай хэсэг хугацааны гэрээ хийн худалдан авах боломжтой байдаг. 

Ерөнхий захирал Хамада “Нүүдэлчин монголчууд морин дэлэн дээрээс юүтүб бичлэг үзэн, видео дуудлага хийх цаг ирсэн” гэж хэлжээ.

Сэргэж буй эдийн засаг 

“Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт нь 1.2 хувиар өссөн бол энэ онд Монголын эдийн засаг 4 хүртэлх хувиар өсөх төлөвтэй” гэж Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ. Монгол улсын нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт ашигт малтмал экспортын зах зээлд хэт их давамгайлдаг. Тиймээс ч ашигт малтмалын өсөлт уналтын мөчлөгөөс хэт их хамааралтай болжээ. 

2011-2013 онд тус улсын эдийн засгийн өсөлтийн хурд хоёр оронтой болтлоо өсч, гадаад хөрөнгө оруулагчид ихээр түрэн орж байсан. Гэвч түүхий эдийн уналт хурдтай явагдаж, Хятадын эдийн засаг удааширснаар Монголын гадаад хөрөнгө оруулалт огцом буурсан. Энэ бүхний эцэст тус улсын гадаад өр ДНБ-ий 132 хувьтай тэнцээд байна. 

Үүний дараахан тус улсын Засгийн газар өнгөрсөн жилийн сонгуультай зэрэгцэн эдийн засгаа сэргээхээр мөнгөн зарлагаа нэмэгдүүлж эхэлсэн ч ердөө 1 хувиар л нэмэгдсэн. Удалгүй улсын мөнгөн нэгж болох төгрөгийн ханш эрчтэй унасан. 

Харин тавдугаар сард ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Япон тэргүүтэй зарим хандивлагч орнууд хамтран, Монголын эдийн засгийн 60 хувьтай тэнцэхүйц мөнгөн дүн буюу 5.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд ОУВС-ийн удирдлагын дагуу Монголын эдийн засаг сэргэж эхлээд байгаа ч ОУВС-ийн зүгээс тус улсад үзүүлэх хяналтаа зогсоох болоогүй гэж мэдэгдсэн юм. 

“Хятадын  зарим нүүрсний уурхай үйл ажиллагаагаа зогсоож, Умард Солонгосоос НҮБ-ийн хоригийн дагуу нүүрс худалдан авах боломжгүй болсон. Тиймээс ч Монголын нүүрсний экспорт нэмэгдэх хандлагатай байгааг монголчууд алдаж болохгүй” гэж ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакер Токио хотод болсон бага хурлын үеэр мэдээлжээ. 

“Монгол Улс аялал жуулчлал, тээврийн салбараа хөгжүүлж, банкны салбараа шинэчлэн, инфляцыг хяналтад оруулж, ашигт малтмалын өсөлт уналтын мөчлөгийн хамаарлаас гарахад хугацаа хэрэгтэй. Монголын эдийн засаг сэргэж байна. Гэвч өсч нэмэгдэж, хөгжиж байна гэж хэлэхэд хэтэрхий эрт. Өсөлтийг тогтворжуулахын тулд хийх ажил их байна” гэж суурин төлөөлөгч Нил Сакер хэлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Татарстанд энэ жил Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ
2
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
3
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
12
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.