Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Төрөлхийн азгүй амьтдын 7 шинж

Харин та уншаад энэ шинжээс нэг нь ч гэсэн байвал засахыг эрмэлзээрэй.


Бидний зуршил, сэтгэн бодож байгаа арга барил өдөр тутмын амьдралд их нөлөө үзүүлдэг. Бодож явсан санаа хэрхэн бүтдэг талаар яриа сонсож байсан биз дээ. Үнэхээр хэрэв та тэмцээний өмнө ялагдана гэж бодоод байвал ихэнхдээ ялагдана. Мэдээж дэлхий дээр төрөхөд нь энэ сайн явна, энэ азгүй этгээд гэж ангилаад тогтоочихдоггүй. Гэхдээ өөрөө өөрийгөө азгүй амьтдын жагсаалтад оруулж орхидог хүмүүс бий. Яаж гэдгийг бид хэлж өгье. Харин та уншаад энэ шинжээс нэг нь ч гэсэн байвал засахыг эрмэлзээрэй. Азгүй амьтан байхыг хүсэхгүй байгаа биз дээ?

Өнгөц дүгнэлт

Бусад хүмүүсийнх илүү, сонирхолтой, хөгжилтэй гэж байнга бодно. Азгүй амьтан өөрийн амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун бус. Одоо болж байгаа үйл явдал, цаг мөчид тэд тогтож чадахгүй. Тийм болохоор л бусадтай өөрийгөө харьцуулаад сууна.

Мөнхийн гомдол

Хувь заяандаа гомдоллоо гээд тус болсон түүх эрт, өдгөө аль ч цагт үгүй. Ер нь байнга гомдол тавих нь цаг дэмий үрсэн хэрэг гэдгийг ойлгоорой. Жирийн хүн бол үглэж гомдол тавьснаараа эрч хүчээ л хоосон үрж байна гэдгээ мэддэг. Харин азгүй амьтдын хувьд гомдол тавьж, хүн муулах нь бусадтай харилцах харилцааны цорын ганц хэлбэр нь болсон байдаг.

Өөртөө итгэлгүй

Өөртөө итгэлгүй байдал азгүй амьтдыг авсанд ортол нь дагана. Ямар ч жижигхэн юм тохиолдсон зохицуулаад явахын оронд тэд өөрийн дутагдал, сул талд чихээд орхидог.

Тансаглах дуртай

Баян хүмүүс мөнгийг үнэлж, хайрлаж чаддаг. Ялангуяа тоолж чаддаг. Харин азгүй амьтны хувьд мөнгө тэдний сэтгэлийн зовлонг шийдэж чадахгүй учир ямар ч үнэ цэнэгүй. Тийм болохоор л ахуйн дэмий юманд мөнгөө үрдэг. Найзаасаа мөнгө зээлэх, үнэтэй утас авах гээд л. Энэ нь хөөрхий амьтныг улам стресст оруулна. Гэхдээ азгүй амьтад ингэж өөртөө дахин дахин гаргах шинэ гомдлууд олж авдаг байж мэдэх юм.

Харамч

Азгүй амьтад мөнгийг үнэлдэггүй мөртлөө харамч хахир. Тэд байгалиасаа заяасан сувдаг сэтгэлтэй. Тэр хоёр цалингаараа шинэ айфон авч болох ч шинэ хүрэм авахдаа татагнана. Азгүй амьтад бизнес эхлэх гэж оролдох нь ховор, эхэллээ гэж бодоход хоёрын хооронд харамч зан нь саад болдог.

Энд, одоо

Ялаа барихад яарч болох ч ажил хэрэг хийхэд тэсвэр, сайтар сэтгэн бодох чадвар хэрэгтэй. Хамгийн гол нь ирээдүйн боломж. Азгүй амьтан энэ мөчийн аз жаргалаа ирээдүйн боломж, баяр баясгалангаар хэзээ ч солихгүй. Кино үзээд шар айраг уух уу, фитнесс явж хичээллэх үү. Азгүй амьтан алийг нь сонгох нь ойлгомжтой.

Цаг алдах

Тэд цагийн урсгалыг ойлгох чадваргүй. Маргааш гэж хойшлуулах нь байнгын явдал. Азгүй амьтдад маргааш, нөгөөдөр, хагас жилийн дараа гэдэг яг л адилхан нэг ойлголт.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
15
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.