Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ханын материал орчмын 8000 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ

“Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийг эхлүүлжээ.




Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шүдний кабенитын нээлтэнд оролцох үеэр шүдний өвчлөлийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дүүргийнхээ найман мянга орчим хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхээр “Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийг эхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн 65-дугаар сургууль дотор шүдний кабинет байгуулжээ. Ингэсэнээр Ханын материал орчмын хүүхдүүд илүү ойр газарт шүдээ үнэ төлбөргүйгээр эмчлүүлэх бүрэн боломжтой болж байгаa юм.

Давхардсан тоогоор 1000 орчим хүүхдийн шүдний өвчлөлийг тодорхойлж, эмчлэх амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, урьдчилан сэргийлэх хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой аж.

Энэ үер эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хоололт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн өөрөө сайтар шүдээ угааж хэвшихэд болно. Тухайлбал, япончууд өдөр 2-3 удаа шүдээ угаадаг. Угаахдаа маш зөв угааж, шүдээ хамгаалдаг. Тиймээс бид амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Шүд бол дотор эрхтэнийг өвчлөлгүй байх нөхцлийг бүрдүүлдэг эх суурь нь болдог. Шүдний өвчнөөс олон өвчин үүсч даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх бөөр өвчлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 90 гаруй хувь, буюу нийт хүүхдүүдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй, нэг хүүхэд дунджаар 3-6 шүдний цооролттой гэсэн судалгаа байдаг.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
13
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.