Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ш.Анхмаа: Хүүхэдтэй холбоогүй нэг ч хүн, нэг ч айл, нэг ч байгууллага байдаггүй


НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын орлогч, Жендерийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны дарга, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн Ш.Анхмаа төр захиргааны байгууллагын удирдах ажилтнууд болон иргэд, эцэг эхчүүдэд хандан уриалга гаргажээ.

 

                                     “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ”

 УРИАЛГА

 

Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдах ажилтнууд аа!

Иргэд, эцэг эхчүүд ээ !

Сүүлийн жилүүдэд нийгмийг цочроосон хүүхдийн эсрэг ноцтой гэмт хэрэг зөрчлийн тоо нийслэлийн нутаг дэвсгэрт  нэмэгдсээр байгаад, онцгойлон анхаарч хүүхэд нэг бүрийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж, хүүхдийн өсөж торниж байгаа бүхий л  орчинг хүүхэд нэг бүрд ээлтэй болгохын төлөө бүтээлч санаачилгатай хамтран ажиллахыг нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, иргэд, эцэг эхчүүддээ  уриалж байна. Үүнд: 

  • ”Хүүхэд хамгааллын тухай хууль” /2016 он/, Хүүхдийн эрхийн тухай хууль /2016 он/, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүүхэд нэг бүрийн эрх, хөгжил, хамгааллын тухай заалтуудын хэрэгжилтийн үр дүнг байгууллага бүр тайлагнаж, шинэ бүтээлч хандлагаар баяжуулан, нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлэх үйлсэд нэгдэх;
  •  Гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх, эрсдэлд орж болзошгүй нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн нарийвчилсан судалгаанд үндэслэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хууль, эрх зүйн хүрээнд цаг алдалгүй авах;
  •  Хараа хяналтгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчидтэй  хамтран ажиллах;
  •  Эцэг эх, олон нийтийн оролцоо, хариуцлагыг өндөржүүлэхэд сургууль, цэцэрлэг, хороод, эцэг эхчүүд хамтран ажиллах;
  •  Цэцэрлэг, сургуулийн орчинд гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж,  гэрэлтүүлэг камержуулалт, гарц, гэрлэн дохио, хурд сааруулагчийн  асуудлыг үе шаттайгаар бүрэн шийдвэрлэх;
  •  Цэцэрлэгийн хүүхдүүд, бага ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчгүйгээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, аялал зугаалгад оролцуулахгүй байх;
  •  Агаарын бохирдол ихтэй, ялангуяа хүйтний улиралд хүүхдийг удаан хүлээлгэхгүй байхад анхаарч, ээлж шилжих үеийн зохион байгуулалтыг хүүхдийн эрх ашигт нийцүүлэн сайжруулах, “Гараас гарт” хүргэх зарчмаар хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүлээлгэн өгч, хүлээн авч занших;
  •  Цэцэрлэг, сургуулийн хүнсний эрүүл аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, түгээлтийн нөхцөлийн талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулж, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээллэх;
  •  Цэцэрлэг, сургуулийн цэвэр усны хангамжийг сайжруулж, агаарын бохирдлоос хамгаалахад чиглэсэн арга хэмжээг тодорхой үе шаттай хэрэгжүүлэх;
  •  Зочид буудал, бар цэнгээний болон компьютер тоглоомын газруудад хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, хяналтыг чангатгах;
  •  Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэт орчин дахь сөрөг нөлөөтэй мэдээлэл, зар сурталчилгаа, ялгаварлан гадуурхалтаас хүүхдийг хамгаалах заавар зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулж, эрсдэлээс хамгаалахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;

Хүүхдийн асуудалтай холбоогүй нэг ч хүн, нэг ч айл өрх, нэг ч албан байгууллага гэж үгүй. Иймд ирээдүй, хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд нэр төртэй хэрэгжүүлж, хүүхдийн эрх, хөгжлийг дээдэлж, хамгаалах асуудалд “Бид хамтдаа” бүтээлч санаачилгатай, хариуцлагатай хамтран оролцоно гэдэгт итгэл төгс  байна. 

Уриалгын дагуу цаашид хийж хэрэгжүүлэх ажил, авах арга хэмжээг байгууллага, салбар, нэгж хамт олны хүрээнд хэлэлцэн төлөвлөж, “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ” үйл ажиллагаагаа шинэ шатанд ахиц гарган ажиллацгаая!

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ,

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ,

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НИЙСЛЭЛ ДЭХ САЛБАР ХОРООНЫ ДАРГА,

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Ш.АНХМАА

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
29
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.