Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Баасан гараг болон сарын эхний архи зардаггүй өдөр давхцах үед төрдөг 10 мэдрэмж

Одоо яах вэ?


Хүсэн хүлээсэн баасан гараг ирлээ! Гэхдээ хүлээгээрэй. Өнөөдөр чинь сарын эхний өдөр буюу архи зардаггүй өдөр юм байна шүү дээ. Амралтын өдөр болон архи согтууруулах ундаа зардаггүй өдөр давхцах мөчид бидэнд юу мэдрэгддэгийг энд дурдахаар шийдлээ.

1. Энэ бол бусад ямар ч өдрүүдээс илүү дуулиантай өдөр байдаг. Сар болгоны нэгний өдөр бусад өдрүүдээс ч илүү их яригдаж, ярианы гол бай болдог. Сарын эхний өдөр гэхээсээ илүү "Архи зардаггүй өдөр" гэвэл хүмүүст илүү ойр бууж ч мэднэ.

2. Нэлээн хүртчих гээд байдаг хүмүүсийн хувьд энэ бол ухаарал хайрлах, гэгээрлийн нэг өдөр юм.

3. Баасан гарагт алжаалаа тайлах янз бүрийн өөр сайхан зүйлсийг нээж олдог. Жишээ нь кино үзэх, агаар салхинд гарах, Эсвэл зүгээр л яриа хөөрөө өрнүүлэн, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх гэх мэт.

4. Энэ өдөр фэйсбүүк болон бусад олон нийтийн сүлжээ нэг л дуу шуу багатай байж мэднэ. Тиймээс та өөрийгөө зугаацуулах ямар нэг арга олохыг хичээнэ.

5. Сар болгоны хамгийн "эрүүл" өдөр байж ч мэдэх юм.

6. Та хааяахан нэг тэсвэр алдаж, энд тэндээс сураглаж магадгүй. Гэхдээ харамсалтай нь худалдагч нар таньруу яг л ингэж харах болно. "Өнөөдөр лав биш"

7. Магадгүй та энэ өдрөөр л анх удаа ямар ч согтууруулах ундаагүй үдэшлэг цэнгээнд явж үзэх болно. Хамгийн хачирхалтай нь танд тун их таалагдаж ч магадгүй.

8. Ажлаа тараад ямар нэг гоё төлөвлөх гэсэн ч бүтэлтэй болохгүй. Тиймээс та гэрлүүгээ урамгүйхэн алхсаар харьдаг.

9. Гэхдээ танд энэ өдөр баасан гараг, эсвэл нээх сайхан амралтын өдөр юм шиг огт мэдрэгдэхгүй. Сэтгэл хөдлөл тань яг л галзуу хулгана шиг дээш доош гүйнэ. 

"Өнөөдөр гарах ёстой. Үгүй ээ, нээрээ зардаггүй биздээ. Нөгөө хэнийд байгаа... Аан угаасаа болохгүй юм байна. Одоо юу хийх вэ? Харих уу? Ядаж нэг хоол иддэг ч юм уу..."

10. Гэхдээ л хамгийн сайхан амралт болж чаддаг. ямар ч дуу шуугиан, элдэв асуудалгүй. Зөвхөн өөрөө өөртөө цаг зарцуулж, гоё шинэ содон зүйл турших боломж олдоно. Тиймээс сар болгоны эхний өдрийг шинэ зүйл туршин үзэх сонирхолтой өдөр болгоорой! 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
38
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.