Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эрүүл ХООЛЛОЛТЫН тухай сонирхолтой 5 БАРИМТ

Бидний өдөр тутам идэж буй хоол хүнс эрүүл амьдрах “түлхүүр” болдог.


Хүмүүсийн өдөр тутам хэрэглэж байгаа хоол хүнс нь эрүүл мэнд болон амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг билээ. Ялангуяа эрүүл зөв хооллох нь бүх хэлбэрийн шим тэжээлийн дутагдал ба илүүдэл, тэдгээрээс  үүдэлтэй халдварт ба халдварт бус өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх үндэс болдог. Эрүүл зөв хооллох нь хоол хүнсээ зөв сонгохоос эхлээд зөв цагт, тохирсон хэмжээгээр тэнцвэртэй иднэ гэсэн үг юм. Ингээд Эрүүл хооллолтын тухай сонирхолтой 5 баримтыг хүргэе.

Насанд хүрсэн хүн хоол хүнсээр авбал зохих хоногийн илчлэг дунджаар 2100- 2500 ккал байна. Та шатааж байгаа илчлэгээсээ илүү илчлэгтэй хоол хүнс хэрэглэвэл булчин эсвэл биеийн өөх болон хуримтлагддаг. Харин шатааж байгаагаасаа бага илчлэгтэй хоол хүнс хэрэглэвэл биеийн жин буурах зүй тогтолтой. 

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн зөвлөмжийн дагуу хүүхэд болон насанд хүрэгсэд өдөрт 5-6 удаа бага, багаар хооллох зарчмыг баримтлах нь зохистой гэж үздэг. Хоногт авах илчлэгийг 100 хувь гэж тооцвол түүний 20-25 хувийг өглөө, 10-15 хувийг бага үдэд, 35-40 хувийг их үдэд, үлдсэн 15-20 хувийг оройн хоолоор дамжуулан авах нь илүү эрүүл хооллолт болдог. 

Хоол хүнсний шим тэжээллэг чанар нь түүнд агуулагдах уураг, өөх тос, нүүрс усны хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээ 30 хувь нь уураг, 40 хувь нь нүүрс ус, үлдсэн 30 хувь нь өөх тос гэсэн зохистой харьцаанаас бүрдэнэ 

"Herbalife"-ын "Формула-1" коктейльд илчлэг, уураг, нүүрс ус,  өөх тос, эслэг гэсэн үндсэн шим тэжээлийн бодисоос гадна хүний бие организмд өдөр тутам зайлшгүй шаардлагатай амин дэмүүд, эрдэс бодисууд агуулагддаг. Ялангуяа нэг дор авах боломжгүй шим тэжээлийг уг бүтээгдэхүүнээс авах боломжтой гэдгээрээ давуу талтай юм. 

Монголчуудын хоол хүнсний зохистой хэрэглээний хоногийн хэмжээг “Гэр зөвлөмж”-д зааснаар  хүнсний бүтээгдэхүүний 17 хувийг мах, махан, 10 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, 10 хувийг жимс, 23 хувийг хүнсний ногоо, 40 хувийг үр тариа, буурцагт (шош, эрдэнэшиш, вандуй, арвай зэрэг) ургамал болон гурилан бүтээгдэхүүн эзэлж байхаар тохируулан сонгохыг зөвлөсөн юм. Ингэхдээ аль болох олон нэр төрлийн хүнснээс сонгож, зохистой хэмжээгээр хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.11.29
Эрүүл хийгээд амттай өглөөний цай
2
2018.11.29
UB.LIFE-ийн туршилт: Та шоколад амтлаад орцыг нь ялгаж мэдэрч чадах уу?
3
2018.11.21
Амттанд дуртай хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй “АМТТАЙ” 10 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.