Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

16 өдөр 16 блог: Зөвшөөрөл

Зөвхөн ингээд зогсох биш эс зөвшөөрсөн хариуг ч хүндэтгэлтэйгээр хүлээн авч занших нь орчин үеийн нийгмийн өдөр тутмын харилцааны нэг чухал чадвар билээ.


Зөвшөөрөл тун энгийн үг. Бид энэ үгтэй өдөр тутмамдаа нүүр тулж байдаг. Хичээл дээр бал маань гарахаа байхад найзаасаа балаа хэрэглүүлэх зөвшөөрөл хүснэ, эсвэл дүү чинь дижиталь камерыг чинь зээлэхийг хүснэ. Энэ бүх хүсэлт зөвшөөрсөн хариугаар биежиж, эсвэл үл зөвшөөрсөн хариугаар замхарч байдаг. Хэрэв зөвшөөрөл хүсэх, зөвшөөрөх тухай ойлголт байхгүй байсан бол манай нийгэм ямар байх байсныг ч төсөөлөхөд бэрх бизээ. Ойр дотныхон чинь хүртэл чамтай хамаатай асуудлыг зөвшөөрөлгүйгээр чинь шийдэхэд бидэнд ямар таагүй мэдрэмж төрдөг билээ.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаанд ч зөвшөөрөл чухал байр суурьтай. Бид таалагдсан эмэгтэйгээ анхны болзоонд урихаас эхлээд ирээдүйн ханьдаа гэрлэх хүсэлт тавихдаа ч зөвшөөрлийг нь хүсдэг. Харин заримдаа эмэгтэй хүнтэй дотно харилцаанд орох үед хайнга эсвэл нэрэлхүү зангаасаа болоод зөвшөөрөл хүсэх нь тийм ч гарцаагүй зүйл биш гэж боддог. Амьдралын энгийн зүйлс дээр ч зөвшөөрөл хүсэж, зөвшөөрлийг авч заншсан атлаа хүн хоорондын харилцааны хамгийн дотно агшнуудад энэ үгийг мартах бүдүүлэг алдаа юм. Бид соёлтой, боловсон, эсвэл ухаалаг нэгэн байхын тулд зөвшөөрөл хүсдэггүй. Иргэншсэн нийгмийн гишүүн, иргэн нь байхын тулд бид ингэж занших ёстой юм.

Нэгэнт бүхнийг халиагч бурхан биш л бол хэн ч бусдын хүсэл сэтгэлийг тааварлаж чадахгүй. Тиймээс хамтрагчаасаа асуулгүйгээр түүний юу хүсэж, сэтгэж байгааг ч бид мэдэж чадахгүй шүү дээ. Мэдээж хэрэг зөн совин ихийг хэлэх чадвартай, ялангуяа “энэ” тохиолдолд гэж та бодож магадгүй. Гэвч зөн совин маань буруу замчилж, эвгүй нөхцөл байдал руу танийг түлхэж болох шүү дээ. Ямар ч тохиолдолд зөвшөөрөл хүсэж заншицгаая.

Зөвхөн ингээд зогсох биш эс зөвшөөрсөн хариуг ч хүндэтгэлтэйгээр хүлээн авч занших нь орчин үеийн нийгмийн өдөр тутмын харилцааны нэг чухал чадвар билээ. Бид өдөр тутмын амьдралдаа элдэв асуудлын талаар олон арван хүсэлттэй тулгарч, зарим хэсэг нь янз бүрийн шалтгаанаар татгалзсан хариу өгдөг. Яаг үүнтэй адилаар бидний тэр нэгэн тусгай хүсэлт маань эс зөвшөөрсөн хариутай ч тулгарах боломжтой. Бид орчин үеийн чөлөөт хүмүүс. Бид хуулиар оноогоогүй л бол хэний ч өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Үүнтэй адил хэн ч бидний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй. Эмэгтэй хүн эрчүүдийн хүслийг хангах зориулалттай мэтээр хандаж байсан үе хэдэн зууны тэртээд өнгөрснийг санацгаая. 

Эцэст нь зөвшөөрөлийг цай уухтай зүйрлэсэн нэгэн хөгжилтэй хийгээд ончтой контент үзэж байснаа, энд би хуваалцая. Хүн бүр цай уух дуртай. Хүн бүр цай уудаг. Гэвч энэ нь хүн ямагт цай уухад бэлэн явдаг гэсэн үг биш. Хэнд ч цай уухыг хүсээгүй үе байдаг. Тэр үед хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр цай амруу маань цутгах гээд байвал хэнд ч таатай байхгүй. Тиймээс цайгаар дайлахаасаа өмнө цай уухыг хүсэж байгаа эсэхийг нь асууж заншицгаая. Мөн заримдаа бидний хүсэл өөрчлөгдөж байдаг. Цай уумаар санагдсан ч гэнэтхэн хүсэл маань өөрчлөгдөх нь бий. Тийм болохоор таныг цай чанаж байх хооронд зочны чинь хүсэл гэнэтхэн өөрчлөгдөж цай уухаас татгалзаж болно. Мэдээж хэрэг бухимдал төрөм л дөө. Гэхдээ яах билээ. Эцэст нь унтаж байгаа, эсвэл ухамсартайгаар хариу үйлдэл үзүүлэх чадваргүй хүмүүст цай өгөх гэж оролдоод хэрэггүй. Тэд цай ууж чадахгүй шүү дээ.


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулан энэхүү блог нийтлэлийг бичсэн А.Амармэнд нь чөлөөт сэтгүүлч юм. 16 өдрийн аян нь жил бүрийн 11 сарын 25-нд буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн 12 сарын 10-нд буюу Дэлхийн хүний эрхийн өдөр хүртэл 16 өдрийн турш үргэлжилдэг билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
3 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
3
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.