Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

16 өдөр 16 блог: Та ҮГҮЙ гэж хэлэх эрхтэй

Насанд хүрсэн хүмүүс хос болонгуутаа хүссэн үедээ бэлгийн харилцаанд орж болно гэж боддог нь эндүүрэл юм.


Насанд хүрсэн хүмүүс хос болонгуутаа хүссэн үедээ бэлгийн харилцаанд орж болно гэж боддог нь эндүүрэл юм. Насанд хүрсэн хүмүүсийн бэлгийн харилцаанд “consent” буюу зөвшөөрөл авах асуудал байх ёстой билээ. Хосын харилцаанд бэлгийн харилцаанд орохдоо бие биенээ хүндлэн, хүсэл, сонирхолыг нь хүлээн зөвшөөрч зөвхөн 2 хүн харилцан зөвшөөрсөн тохиолдолд л харилцаанд орно.

Тухайлбал, хос болонгуутаа заавал бэлгийн харилцаанд орох ёстой гэж бодон өөрөө хүсээгүй байсан ч харилцаанд орох явдал элбэг байдаг билээ. Улмаар хосын болон гэр бүлийн хүчин үйлдэгддэг. Гэр бүлийн харицлаан дах хүчингийн гэмт хэрэг далд хэлбэртэй бөгөөд хохирогч даван туулагчид тэр болгон цагаадаагийн газар мэдэгдээд байдаггүй юм.

Бэлгийн харилцаанд орохдоо хэрхэн зөвшөөрөл авах вэ? ХОСУУД ХООРОНДОО ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ. ЗӨВШӨӨРӨЛ АВ. Хэрэв ЗӨВШӨӨРӨӨГҮЙ бол БҮҮ ХАЛД, БҮҮ ОЙРТ.

Харилцан зөвшилцсөн бэлгийн харилцаа гэдэгт:

  • Хоёул хүсэл сонирхолтой
  • Бие биенээ харилцан хүндэтгэсэн
  • Хоёул эрх чөлөөтэй байхыг хэлнэ.

Харилцан ойлголцсоны үндсэн дээр зөвшөөрсөн гэдэг нь бидний хооронд явагдаж буй харилцааны үйл явц юм. Үнсэх, илэх, таалах нь зөвшөөрсөн гэдэгт орсон бол бэлгийн бусад харилцаанд орохыг зөвшөөрөөгүй байж болох юм. Тиймээс бие биетэйгээ сайн ярилцах, ойлголцох хэрэгтэй юм. Үүнд та харилцаанд орж буй хүнийхээ үгэн болон биеийн хэлэмжийг маш сайн анхааран анзаарах хэрэгтэй. Дан биеийн хэлэмж хангалтгүй юм. Та хоёрт хийж буй үйлдэл, үг чинь таалагдаж байна уу? Ямар байдал нь илүү таалагдаж танд ямар таашаал төрүүлж байна вэ? Бие биедээ дэлгэрэнгүй ярьж, нээлттэй байж чадаж байна уу? Та өөрийнхөө хүслийг илэрхийлж чадаж байна уу? Та хоёр бие биендээ өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэх сэтгэл зүйн, оюун санааны, болон бие махбодийн орон зайг олгодог уу? Хэрэв үгүй бол өнөөдрөөс эхлэн бие биентэйгээ илэн далангүй ярилцаж юу таалагддаг юу таалагддаггүй тухайгаа ярилцаж бэлгийн таашаалыг хамтдаа мэдрээрэй. Бид харилцаандаа хүндэтгэлтэй хандаж хэн нэгнийг хүчирхийлэхгүй байж чадвал чанартай амьдарч хайртай дотны хүнээ хохирогч болгохгүй.

Та түүнтэй хэдэн удаа ч бэлгийн харилцаанд орсон нь хамаагүй түүнээс байнга зөвшөөрөл авч байх хэрэгтэй. Харилцаанд орж буй хүний өмссөн хувцас, гадаад төрх байдал, согтууруулах бодис хэрэглэсэн байдал бэлгийн харилцаанд орж болно гэсэн дуудлага биш! Та өөрийнхөөрөө дүгнэж тухай хүний хүслийг умартан үл хүндэтгэн харилцаанд орж болохгүй.

Эмэгтэйчүүд бид ӨӨРСДӨӨ ХҮСЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ҮГҮЙ гэж ХЭЛЭХ ЭРХТЭЙ. Эмэгтэй та тухайн үед хүсээгүй л бол найз залуудаа, нөхөртөө, хайртай, таалагддаг, болзож буй залуудаа ч ҮГҮЙ гэж хэлэх эрхтэйгээ битгий мартаарай. ҮГҮЙ гэж хэлсэнээрээ та юу ч алдахгүй. Харин эсрэгээрээ өөрийгөө зөвхөн хүчирхийлэл төдийгүй учирч болох аливаа эрсдэлүүдээс өөрийгөө хамгаалаад зогсохгүй цаашдын та хоёрын нөхөрлөл харилцан ойлголцсон, хүндэтгэлтэй, бат бөх байхын суурь үндэс нь болох юм гэдгийг хосууд ойлгох нь чухал. ЭРЭГТЭЙ ТА хосынхоо хүслийг хүлээн зөвшөөрч шахан шаардах, тулгах эрхгүй. Би нөхөр нь эсхүл найз залуу нь болсон юм чинь бэлгийн харилцаанд орох болгондоо зөвшөөрөл авах шаардлагагүй гэж эндүүрээгүй биз? Хэрэв тэгэж эндүүрдэг бол таны хос бол хувь бие хүн, дотроо өөрийн гэсэн бодолтой өөрөө бас шийдвэр гаргах эрхтэй гэдгийг санаарай. Та хоёрын харилцаа хайран дээр тогтсон болохоос биш бие биенийгээ өмчилж, шахаж дарамталсан, албадсан үйлдэл дээр тогтоогүй юм шүү.

Хосын харилцаанд хэн хэн нь өөрт таалагдсан эвгүй мэдрэмжээ чөлөөтэй, санаа зоволгүйгээр илэрхийлж байна гэдэг нь цаашдын  ирээдүйн хүчирхийлэлгүй, жинхэнэ дотно харилцаа үүсэхийн эхлэл юм шүү залуучуудаа!


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулан энэхүү блог нийтлэлийг бичсэн А.Хонгорзул нь Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ-ийн үүсгэн байгуулагчдын нэг, тэргүүн, сэтгэл зүйч юм. 16 өдрийн аян нь жил бүрийн 11 сарын 25-нд буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн 12 сарын 10-нд буюу Дэлхийн хүний эрхийн өдөр хүртэл 16 өдрийн турш үргэлжилдэг билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
2
2 цагийн өмнө
18 нас хүрсэн Камила Валиевагийн тухай 18 баримт
3
2 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
9
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.