Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

2017 оны ШИНЭ ЖИЛИЙН зурхай

Шинэ оны баярын өдрүүдийг од эрхэс хэрхэн зөгнөв?


2017 оны сүүлийн сар ирлээ. Сүүлийн юм бүхэн цоо шинийг дагуулдагтай адил арванхоёрдугаар сар эхлэхтэй зэрэгцэн угтан ирэх шинэ оны тухай бодол баяр хөөр, догдлол дагуулна. Од эрхэсийн зөгнөлд шинэ жилийн баярын өдрүүд хэрхэн буусныг хүргэж байна. 

ХОНЬ /3.21–4.19/

Гал махбодьтой, эрч хүчтэй энэ ордныхон шинэ жилийг онцгой содон өнгөрүүлэх болно. Дуусгалгүй орхисон ажилдаа эргэн орж, гүйцэлдүүлэхэд таатай. Өөрийнхөөрөө зөрүүд хонины ордныхон хайнга зангаасаа болж хайртай дотны хүмүүсээ гомдоож болзошгүй. Гэнэтийн бэлэг, оргилуун дарс, олон хүн цугласан гоёмсог үдэшлэг таныг хүлээж байна. Болор эдлэл, жижиг чамин зүйл, найздаа хэлээд мартсан инээдтэй хэрэгсэл гэх мэт санаанд оромгүй бэлэг хүлээн авна. Удаан бэлтгэсэн төлөвлөгөө нурж болзошгүй. Гэнэтийн учрал тохиож, сэтгэлд нийцсэн хүнтэй учирна. Шинэ жилийн үдэшлэгт олны өмнө дуудагдах, шагнал гардах тул бэлтгэлтэй байхыг од эрхэс зөвлөжээ. Нүд эргэм гоёмсог баяр хүлээж байна. 

ҮХЭР /4.20–5.20/

Тайван, дөлгөөхөн үхрийн ордны залуус шинэ жилийн баярын өдрүүдийг мартагдашгүй өнгөрөөх болно. Хайрттайгаа хамт баярын бэлтгэл хийх нь халуун дулаан харилцааг сэргээхээс гадна насан туршийн дурсамжийг бүтээнэ. Хамт олон, найз нөхөдтэйгөө жижиг хэмжээний уулзалт хийх, салхинд гарч, ил галын дэргэд тухлах нь хамгийн сайхан амралт болно. Он гарах догдлом мөчид шивнэх хүсэл ид шидийн мэт биелнэ. Ид шидэнд итгээрэй. Өөртөө анхаарал тавьж, эцсийн хугацааг нь тулгалгүй ажлуудаа гүйцэлдүүлэхийг хичээ. Үдэшлэгт хэрхэн бэлтгэх талаар удаан хугацаанд санаагаа чилээлгүй аль болох хурдан гүйцэлдүүлэхийг од эрхэс зөвлөж байна. 

ИХЭР /5.21–6.21/

Баяр дээр баяр нэмдэг хөгжөөнтэй ихрүүд энэ оныг нам тайван, тав тухтай өнгөрүүлэх болно. Ном, CD, дуртай цомгоо бэлгэнд авна. Хайхрамжгүй зантай залуус өөрт таалагдсан нэгнээ анхаарал халамжтай өөр хүнд алдаж болзошгүй тул хайртдаа чин сэтгэлээсээ хандахыг од эрхэс зөвлөжээ. Үдэшлэгт хоцрох, болзоогоо хүлээлгэх хэрэггүй. Аливаа зүйлд аль болох сэтгэлээсээ хандаарай. Сайн найзтайгаа уулзаж, өнгөрснөө дурсах нь эрч хүч бэлэглэнэ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, зам тээврийн дүрэм зөрчихөөс сэргийл. Гэр бүл, найз нөхөд, хамт олондоо өөрийн бяцхан бэлгийг сэтгэл гарган өгөх нь нэр хүндийг өсгөх болно. Таны хувьд хайр халамжаар дүүрэн баярын өдрүүд ирж байна! 

МЭЛХИЙ /6.22-7.22/

Мэлхийн ордныхон энэ жилийг төсөөлөшгүй байдлаар угтах болно. Олон танихгүй хүмүүстэй уулзах, танилцах, тэдний нэгтэй хайр дурлалын харилцаатай болох тул биеэ барилгүй бусдад сэтгэлээсээ хандахыг хичээгээрэй. Ганц биечүүд өөрт тохирсон нэгэнтэй романтик болзоо төлөвлөх нь бүтэмжтэй харилцааг бий болгоно. Гэр бүлдээ цаг гаргаж, анхаарал халамж тавьснаар сүүлд өөртөө талархана. Гарын хоолоороо гэр бүл, найз нөхдөө дайлах нь мартагдашгүй дурсамжийг бүтээнэ. Салхинд гарах, очиж үзээгүй газраар явахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Эцэс төгсгөлгүй мэт санагдаж байсан ойлгомжгүй харилцааг энэ үед шийдвэрлэ. Өөрийгөө сонсож, өөрчлөлт хийх нь шинэ оны хамгийн зөв алхам байх болно.

АРСЛАН /7.23-8.22/

Үдэшлэг, цэнгүүний хамгийн гялалзсан од нь байж чаддаг бардам арслангууд энэ баярын өдрүүдээр тун даруу төлөв байх болно. Олны өмнө гарах, бусдын анхаарлыг татахаас илүү гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн хайртай хүмүүстэйгээ хамт байхыг илүүд үзнэ. Сэтгэлээ илчлэх, хэн нэгнээ хайрын захиа авч болзошгүй. Өөрт төрсөн мэдрэмжээ бусдад хэлэхээс бүү төвөгшөө. Дулаахан гэр, лаа, халуун кофе, оргилуун дарс, амтат бялуу танд урьд өмнөх баяруудаас ч илүү "амтат" мэдрэмж төрүүлнэ. Таны хувьд өөрийгөө сонсон, дотоод руугаа бясалгах баяр байх болно. 

ОХИН /8.23-9. 22/

Өөрийн гэсэн онцгой ертөнцтэй охины ордныхон шинэ жилийн баярыг тун өвөрмөц тэмдэглэх болно. Очиж үзээгүй газартаа очих, ой модон дундуур зугаалах, цанаар гулгах гээд адал явдалтай өнгөрүүлэх нь. Удаан хугацаанд хойшлуулсан ажлаа дуусгах, шинийг эхлэхэд тохиромжтой үе. Бусдаас уучлал гуйх, чин сэтгэлийн захиа бэлэглэх нь төсөөлөөгүй үр дүнг бий болгоно. Хайрттайгаа хамт тусгайлан төлөвлөгөө гаргаж болзох нь үнэ цэнэтэй дурсамжийг бүтээнэ. Ганц бие залуус өөрийгөө сонсож, өнгөрснөө тунгаангаа баярын бялуугаа хуваах нь тав тухтай, аз жаргалтай орчинг бий болгоно. Ажил хэргээ бүрэн гүйцэлдүүлэхээс бүү цааргал. 

ЖИНЛҮҮР /9.23-10. 22/

Сарнай, зөөлөн чихэр, шоколад... оргилуун дарс. Энэ жилийн баярын өдрүүдийг өөрийн хүссэнээр тэмдэглэн өнгөрүүлэх болно. Хамт олон, найз нөхдөдөө тусалснаар өөрийн мэдэлгүй тэдэнд эерэг сэтгэгдэл төрүүлсэн байна. Өмнө нь очиж таагүй сэтгэгдэл төрүүлж байсан газраа мартагдашгүй дурсамжийг бүтээх болно. Аз туршсан зүйл хийж, аялал зугаалгаар явахдаа согтууруулах ундаагаа тохируулан хэрэглээрэй. Эс бөгөөд харамсах зүйл хийж болзошгүй. Өөрийгөө хянаж чадвал аз жаргалтай баярын өдрүүд таныг хүлээж байна. 

ХИЛЭНЦ  /10.23-11.21/

Дур булаам хилэнцүүд өөрийгөө олны өмнө илэрхийлэх зөв аргыг нээн гаргана. Талархал, захидал хүлээн авах тул өөрийн зүгээс хариу бэлэглэхээ бүү мартаарай. Хэт бардам зангаасаа болж бусдыг эвгүй байдалд оруулахаас сэргийл. Баярын өдрүүдээр бусдаас хайр халамж хүлээлгүй өөртөө зориулан удаан хийхийг хүссэн зүйлээ хийгээрэй. Дуртай кафедаа ганцаар суун ирээдүйгээ төлөвлөх нь маш сайхан амралт болно. Найзууд, гэр бүлийнхнээсээ ганцаарчлан уулзаж, дотно яриа өрнүүлэнгээ баяр талархлаа хуваалцаарай. Олны хөл үймээн ихтэй үдэшлэг цэнгүүнд очихдоо анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Эд зүйлээ хаяж гээх, бусдад мэхлүүлэхээс сэргийлээрэй. Хилэнцүүдийн хувьд онцгой содон гэхээсээ илүү дурсамжтай, тав тухтай баяр болж өнгөрнө. 

НУМ /11.22-12.21/

Гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэх ёстой баярын өдөр! Хэн нэгэн удаан хугацаагаар томилолт, аяллаар явахаар төлөвлөж байгаа бол баярын өдрүүдээр хайр халамжаа илэрхийлээрэй. Найзуудтайгаа салхинд гарах, үдэшлэг цэнгүүнд оролцох, хамт олны баярт гарахаас өмнө бэлтгэлээ хангасан эсэхээ сайтар хянаарай. Эд зүйлээ орхигдуулснаас болж сэтгэл санаа хямрах, баярын уур амьсгал алдагдаж болзошгүй тул анхаарал илүүдэхгүй. Хайртдаа өөрийн гараар үдшийн зоог бэлтгэж өгөх, ээж аавдаа гэнэтийн бэлэг барин нэг өдрийг хамт өнгөрүүлэх нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг сэргээх болно. Удаан харилцаагүй байсан найзтайгаа онцгойлон уулзаж, ярилцаж өнгөрснөө дурсах нь хэн хэнийх нь хувьд үнэ цэнэтэй мөч байх болно. Бусдад туслах, ядарсан хүнд баярын бялуунаасаа хуваалцах зэргээр сайхан сэтгэлийн үйлс хийх нь ирэх оны аз жаргалын үүдийг нээнэ. Хөгжөөнтэй, аз жаргалтай, халуун дулаан шинэ жилийн баярын өдрүүд таныг хүлээж байна. 

МАТАР /12. 22-1. 19/

Эрхэлсэн ажлаа нэн тэргүүнд тавьдаг ажил хэрэгч матрын ордныхон энэ баярын өдрүүдээр тун завгүй байх нь. Удаа дараагийн чухал уулзалтууд үргэлжилж, гэнэтийн баярт мэдээ дуулгах болно. Энэ бүгдээс шалтгаалан шинэ оны орой гэртээ оройтож орж болзошгүй тул бүхнийг урьдчилан сайтар төлөвлөхийг зөвлөж байна. Хайртай дотны хүмүүстээ бэлэглэх бэлгээ эртнээс бэлтгэх нь таны хайр халамж хамгийн завгүй үед ч унтраагүй гэдгийг тэдэнд мэдрүүлэх болно. Ачаалал ихтэй энэ үеийг даван гарснаар оны эхэнд санаанд оромгүй гайхалтай санал хүлээн авна. Үүнд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Шинэ оны баярын өдрүүдээр өөртөө тусгайлан зав гаргаж, ирээдүйгээ төлөвлөн төвлөрөн суух хэрэгтэй. Гэр бүлтэйгээ дурсгалын зураг татуулах, хүүхдүүдтэйгээ хамт байх нь аз жаргалтай, халуун дулаан баярын өдрийг танд бэлэглэнэ. Ажил хэрэг шийдэгдээгүй ч тайван байж, өөрийн чадвараар шийдвэрийг гаргаарай. Таныг намуухан, гэхдээ аз жаргалтай шинэ он хүлээж байна. 

ХУМХ /1.20-2.18/

Нууцлаг хумхууд энэ баярын өдрүүдээр хайр дурлалтай учрах болно. Өөрийн мэдэлгүй хэн нэгэнд хүчтэй татагдаж, удаан хугацаанд эргэлзсэн шийдвэрээ гаргана. Бусдыг хүлээх, тээнэгэлзэх, учир бүтүүлэг харилцаанаас сэргийл. Ажил хэрэг, эрүүл мэндийн хувьд энгийн, тайван байх ч сэтгэл санаа хямарч болзошгүй тул өөртөө цаг гарган бодол санаагаа цэгцлээрэй. Шинэ оны баярыг урьд өмнөхөөс өөрөөр тэмдэглэж, болзоонд явах, салхинд гарах зэргээр сонирхолтой өнгөрөөх нь аз жаргалтай дурсамжийг бүтээх болно. Гэр бүл, найз нөхөддөө цаг гарган өөрийн дуртай зүйлээр бэлэг бариарай. Сэтгэлээ илчлэх, бусдын санал зөвшөөрөхөд тохиромжтой үе. Таныг догдлонгуй, завгүй өдрүүд хүлээж байна. 

ЗАГАС /2.19-3. 20/

Дулаахан орчин, зөөлөн лаа, халуун кофе... эсвэл дарс. Тав тухыг эрхэмлэгч, даруухан загасуудын хувьд энэ баярын өдрүүд тун завгүй өнгөрөх нь. Шинэ зүйл эхлэх бол өөрийгөө сайтар сонсохыг од эрхэс зөгнөж байна. Дуртай ном, шинэ үзэг, кино хуурцаг зэрэг сэтгэлд нийцсэн бэлэг авна. Удаан хугацааны бөөрөнхий харилцааг эцэс болгоход тохиромжтой. Шинэ бүхэн ирж байна! Эрсдэл гаргах, ажлаасаа хөндийрөхөөс зайлсхий. Хамт олны дунд хайрлагдаж, хүндлэгдэж буйгаа мэдэрнэ. Шинэ жилийн баярын өдөр өөрийн дуртай орчноо бүрдүүлэн бясалгаж, ирээдүйн зорилтоо тодорхойлж "Би хаашаа хүрч байна вэ?" хэмээн бодол санаагаа цэгцлэх нь ер бусын хүчирхэг мэдрэмж төрүүлнэ. Хайртай хүнтэйгээ онцгой болзоо товлож, сэтгэлээ илчлэхээс бүү ай. Оргилуун дарс шиг догдлонгуй, амтлаг баярын өдрүүд таныг хүлээж байна.

Зургуудыг: Maria Woods

Эх сурвалж: Vogue.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
40
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.