Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Олон улсын дуурийн дуучдын уралдаанд Ч.Бадрал түрүүллээ

Мөн манай дуучин Т.Энхбат 3-р байрт шалгарсан юм.


ОХУ-ын Петербургийн консерваторид 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 2-нд олон улсын дуурийн дуучдын “Санкт-Петербург” уралдаан болж өнгөрлөө. Дэлхийн 15 орны 200 дуучин оролцсон тус уралдааны хоёрдугаар шатанд 48 дуучин шалгаран үлдсэний дотор манай хоёр дуучин байсан.
Ингээд уралдааны тэргүүн байрын шагналыг зарлахад манай баритон Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Ч.Бадрал, Узбекистаны тенор Бехзод Давронов нар тэргүүн байрыг хуваан эзэллээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан ОХУ-ын Ардын жүжигчин Сергей Лейферкус “Хоёр дуучин эхний байрт шалгарсан нь тун ховор тохиолдол боллоо. Финалын тайз Ч.Бадралын хувьд ёстой оргил үе нь байлаа. Тун содон баргил хоолой” хэмээн үнэлжээ. Мөн манай дуучин Т.Энхбат 3-р байрт шалгарсан юм. Энэ жил болсон Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын Олон улсын уралдаанд Ч.Бадрал 2-р байр, Санктпетербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Т.Энхбат гуравугаар байр шалгарч байв.

1-р байр
Бехзод ДАВРОНОВ тенор (Узбекистан, Самарканд)
Ч.Бадрал  баритон (Монгол, Улаанбаатар)
2-р байр
Станислав ЛИ баритон (ОХУ, Москва)
Юлия ЛЮБИМОВА сопрано (ОХУ, Санкт-Петербург)
3-р байр
Ксения ГАЛИЦКАЯ сопрано (ОХУ, Архангельск)
Т.Энхбат  баритон (Монгол, Улаанбаатар)
Даниил ЧЕСНОКОВ бас (ОХУ, Москва)
Екатерина ЯСИНСКАЯ сопрано (ОХУ, Москва)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
41
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.